Хэрэглэгч:CarloClubs/Cannabis (drug)
Каннабис, буюу марихуан, "өвс", олс нь каннабисын ургамлын гаралтай сэтгэцэд нөлөөлөх бодис бөгөөд энэ нь эмчилгээний болон зугаа цэнгэлийн зориулалтаар ашиглагддаг. [1] Каннабисын сэтгэцэд нөлөө үзүүлдэг бодис нь тетрaгидроканнабинол (THC), бөгөөд энэ нь ургамалд агуулагдах 483 нэгдлүүдийн нэг [2] эдгээрээс дор хаяж 65 бусад каннабиноидыг агуулдаг. [3] Каннабис дараах аргаар ашиглагддаг тамхи болгож татах , ууршуулаж татах, хоол хүнсэнд хэрэглэх , эсвэл эм ханд болгох . [4]
Каннабис нь "мансуурах" эсвэл "таграх" мэдрэмжийг өгдөг, энэ нь танин мэдэхүйн өөрчлөлт, сэтгэлийн хөөрөл, хоолны дуршил нэмэгдэх зэрэг сэтгэцийн болон бие махбодийн нөлөөг үзүүлдэг. [4] [5] Тамхи болгож татсан тохиолдолд минутын дотор мэдрэгддэг, хоол хүнс болгож шингээхэд 30-60 орчим минутанд мэдрэгддэг. Мансуурал нь хоёроос зургаан цаг үргэлжилдэг. [6] Богино хугацааны гаж нөлөө нь богино хугацааны ой санамж буурах, ам хуурайших, нүд улаах, параной, түгшүүр зэрэг мэдрэмж орно. [7] [8] Урт хугацааны гаж нөлөө нь донтолт, өсвөр насандаа тогтмол хэрэглэж эхэлсэн хүмүүсийн сэтгэцийн чадвар нь буурах, жирэмсэн үед каннабис хэрэглэж байсан эхчүүдийн хүүхдүүдийн ааш зангийн бэрхшээлтэй байдаг.
Каннабисыг ихэвчлэн амралт, зугаа цэнгэл , эмийн зориулалтаар ашигладаг боловч үүнийг сүнслэг, шашны зорилгоор ашиглаж бас болдог. 2013 онд 128 сая - 223 сая хүн каннабис хэрэглэдэг гэж гарчээ (15-65 насны хоорондох хүмүүс, дэлхийн нийт хүн амын 2.7% -аас 4.9%). [9] Энэ нь Америкийн Нэгдсэн Улс болон дэлхий дэх хамгийн түгээмэл хэрэглэгддэг хууль бус мансууруулах бодис боловч [4] зарим улс оронд хуулиар зөвшөөрөгдсөн байдаг. 2018 оны байдлаар хамгийн их насанд хүрсэн хэрэглэгчтэй улсууд нь Замби, АНУ, Канад, Нигери. [10] 2016 онд АНУ-ын 51%нь каннабис хэрэглэж үзсэн гэнэ.[11]
Каннабисын ургамалууд МЭӨ 3000 онд ургаж байсан [12] Памирын нуруунд дор хаяж 2500 жилийн өмнө хүмүүс каннабисыг сэтгэцэд нөлөөлөх зорилгоор тамхи болгож татдаг байсныг түүхэн нотлох баримтууд харуулдаг. [13] 20-р зууны эхэн үеэс эхлэн каннабис нь хууль эрх зүйн хувьд хязгаарлагдаж ирсэн. Каннабис эзэмших, ашиглах, тариалах нь дэлхийн ихэнх оронд хууль бус байдаг . [14] [15] 2013 онд Уругвай каннабисыг зугаа цэнгэлийн зориулалтаар ашиглахыг хуулиар зөвшөөрсөн анхны улс болжээ. [16] Мөн Канад, Гүрж, Өмнөд Африк, улсууд хуулиар зөвшөөрч бас АНУ-ын 11 муж, Колумбийн дүүрэг нар хуулиар зөвшөөрсөн юм. [17] Эмчээс зөвшөөрөл авч хэрэглэдэг каннабисыг эмчилгээний зориулалтаар ашиглах нь илүү олон оронд хуульчлагдсан байдаг. [18]
Хэрэглээ
засварлахАнагаах Ухааны
засварлахЭмчилгээний каннабис буюу эмчилгээний марихуан нь каннабис ба түүний каннабиноидыг ашиглан өвчнийг эмчлэх, өвчний шинж тэмдгийг анагаах зорилгоор ашиглагддаг. [19] [20] Ихэнх засгийн газрууд каннабисыг хууль бус мансууруулах бодис гэж үздэг болохоор каннабисыг эм болгох анагаах шинжлэх ухааны нухацтай судалгаа хийх нь маш хүндрэлтэй байдаг. [21] Каннабисыг хими эмчилгээний явцад дотор муухайрах, бөөлжих, ХДХВ / ДОХ өвчтэй хүмүүсийн хоолны дуршлыг сайжруулах, архаг өвдөлт, булчингийн спазмыг эмчлэхэд ашигладаг гэх цөөн тооны нотолгоо байдаг. [22] [23] [24]
Богино хугацааны хэрэглээний нийтлэг гаж нөлөө нь толгой эргэх, ядрах, бөөлжих зэрэг шинж тэмдгүүд орно. Каннабисын урт хугацааны хэрэглээний нөлөө нь тодорхойгүй байна.
Каннабис хэрэглэхэд сэтгэц, болон физиологид нөлөөлдөг. [25] Каннабис хэрэглэхэд нэн даруй өгдөг нөлөө нь сэтгэл санаа тайвширах бас Сэтгэл хөөрөх ("таграх " эсвэл "нисэх" мэдрэмж), ерөнхий танин мэдэхүйн өөрчлөлт, мэдрэхүйн сонор сэрэмж дээшлэх (амтлах, сонсох, харах), бэлгийн дур хүсэл нэмэгдэх [26] болон цаг хугацаа удаашрах.
Нэн даруй хүсээгүй гаж нөлөө нь богино хугацааны ой санамж буурах, ам хуурайших, моторын чадвар буурах, нүд улайх зэрэг болно. [27] Ойлголт, сэтгэлийн төлөв байдлын субъектив өөрчлөлтөөс гадна богино хугацаанд хамгийн их тохиолддог бие махбодийн болон мэдрэлийн мэдрэлийн нөлөөнд зүрхний цохилт ихсэх, хоолны дуршил нэмэгдэх, хоол хүнс хэрэглэх, цусны даралт буурах, богино болон ажлын ой санамж муудах зэрэг орно. [28] [29] психомоторын зохицуулалт, төвлөрөл. Зарим хэрэглэгчид зургаан цагийн дараа ихэвчлэн тохиолддог цочмог сэтгэцийн эмгэгийг мэдэрч болох боловч ховор тохиолдолд хүнд хэрэглэгчид олон өдрийн турш үргэлжилж байгаа шинж тэмдгүүд илэрдэг. [30]
[[Ангилал:Эмийн ургамал]] [[Ангилал:Олс (ургамал)]]
- ↑ Spanish Word Histories and Mysteries: English Words That Come From Spanish.
- ↑ Cannabis and Cannabinoids: Pharmacology, Toxicology, and Therapeutic Potential.
- ↑ Marijuana: a reference handbook. 2013.
- ↑ 4.0 4.1 4.2 "DrugFacts: Marijuana". March 2016.
- ↑ "Marijuana: Factsheets: Appetite".
- ↑ Manual of forensic emergency medicine : a guide for clinicians. 2010.
- ↑ "Marijuana intoxication: MedlinePlus Medical Encyclopedia".
- ↑ "Cannabis and anxiety: a critical review of the evidence". October 2009.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(help) - ↑ World Drug Report 2015.
- ↑ "UNODC Statistics Online".
- ↑ "Marijuana use and support for legal marijuana continue to climb".
- ↑ Booth, Martin. Cannabis: A History.
- ↑ Donahue, Michelle (2019-06-12). "Earliest evidence for cannabis smoking discovered in ancient tombs". National Geographic.
- ↑ "Cannabis: Legal Status".
- ↑ UNODC. World Drug Report 2010.
- ↑ Lemon, Jason (17 October 2018). "Where Is Weed Legal Around The World? You Can Now Officially Smoke Pot In Canada". Newsweek.
- ↑ "Marijuana Overview". National Conference of State Legislatures.
- ↑ Williams, Sean (21 July 2018). "These 30 Countries Have Legalized Medical Marijuana in Some Capacity". The Motley Fool.
- ↑ "Medicinal cannabis". December 2015.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(help) - ↑ "What is medical marijuana?". July 2015.
The term medical marijuana refers to using the whole unprocessed marijuana plant or its basic extracts to treat a disease or symptom.
- ↑ "Release the strains". September 2015.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(help) - ↑ "The pharmacologic and clinical effects of medical cannabis". February 2013.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(help) - ↑ "Cannabinoids for Medical Use: A Systematic Review and Meta-analysis". 23 June 2015.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(help) - ↑ "Medical Marijuana and Chronic Pain: a Review of Basic Science and Clinical Evidence". October 2015.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(help) - ↑ Endocannabinoids: The Brain and Body's Marijuana and Beyond.
- ↑ "Understanding the motivations for recreational marijuana use among adult Canadians" (PDF).
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(help) - ↑ Cannabis Use and Dependence: Public Health and Public Policy. Cambridge University Press. 2003. ISBN 978-0-521-80024-2.
- ↑ Cannabis in Medical Practice: A Legal, Historical, and Pharmacological Overview of the Therapeutic Use of Marijuana. University of Virginia Medical Center. 1997. ISBN 978-0-7864-8390-7.
- ↑ Cannabinoids. 2005. ISBN 978-3-540-22565-2.
- ↑ Medical Toxicology of Drug Abuse: Synthesized Chemicals and Psychoactive Plants. John Wiley & Sons. ISBN 978-1-118-10605-1.