Сайн Байна уу? Би Монгол Улсын Их Сургуульд Инженер чиглэлээр сурч байгаад Америкд дижитал урлаг, хөгжмийн чиглэлээр их сургуульд элсэн орсон. Түүнээсээ солилцооны програмаар Шанхайд мөн адилхан чиглэлээр сурч байна. Хөгжим урлаг инженерчилэл ялангуяа Дижитал Урлаг монголд түлхүү ихээр хөгжөөгүй чиглэлээр суралцаж Монголын урлагт хувь нэмрээ оруулах зорилготой. Одоо сурч буй сургуулийн маань дипломийн ажлын нэг хэсэг нь Шанхайн урлаг хэрхэн хөгжиж буй, инженер, элекроник урлаг болон уламжлалт уран зургийг хослуулан уран бүтээлээ гаргадаг галерей байгууллагуудын тухай тэдний уран бүтээл бий болдог процесс болон техник технологийг хэрхэн ашиглаж байгааг судлах бөгөөд миний хамгийн ихээр очих дуртай болон миний хайж буй монголын нийгэмд хараахан орж ирээгүй урлагийн салбар галереин тухай мэдээллүүдийг орууллаа.

Дипломын ажилаа дуусгасний дараа энэхүү чиглэлээрээ илүү ихийг суралцаж тухайн галереин хамт олонтой ярилцаж монголд үзэсгэлэнгээ гаргах тал дээр ярилцах бодолтой байгаа бөгөөд монголын нийгэмд тэр тусмаа урлагийн чиглэлд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна.

Миний бичсэн мэдээллүүд хэн нэгэнд тус болно гэж найдаж байна, баярлалаа.