Ganhuu
Чи зөв хооллодог уу?
засварлахХоол хүнс бол хүний ажлын чадвар, эрүүл мэнд, өсөлт болон амьдралын эрч хүчийг тэтгэгч эх үүсвэр гэж би боддог. Ер нь хоол ундгүйгээр хүмүүс удаан амьдарч чадахгүй шүү дээ? Гэхдээ цатгалан байвал амьд байна гэдэг үүднээс хамаагүй хоол ундаа чихээд бай гэсэн үг биш юм. Зарим хүмүүс зөв холлолт гэж юу болох талаар мэддэггүй. Харин зарим нь дутмаг мэдлэгтэй байдгаас зөв хооллолтыг бүрдүүлж чаддаггүй. Гэтэл хүн төрөлхтөний өвчний шалтгааны 65-80 хувь нь буруу хооллолтоос үүдэлтэй болох нь эрдэмтдийн судалгаагаар тогтоогдсон байдаг. Миний хувьд гэвэл зөв хооллолтын талаар мэддэг, тэхсэн мөртлөө биелүүлж хэвшдэг нь ховор байдаг. Хүн - Идэхийн төлөө амьдардаг уу? Амьдрахын төлөө иддэг үү? Гэсэн асуултанд хүн болгон өөр өөрийнхөөрөө хариулах байх. Мэдээж хүн амьдрахын төлөө л иднэ. Тийм учраас л зөв хооллолт гэх нэр томъёо гарч ирсэн. Бидний идэж байгаа бүх зүйлд шим тэжээл гэж байдаг. Хүний бие махбодийн өсөлт хөгжил болон хэвийн үйл ажиллагааг тэтгэхэд зайлшгүй шаардлагатай тэжээлийн бодис бол Уураг Өөх тос Нүүлс ус юм. Хүн өдөрт 4 удаа хооллох ёстой байдаг. Хүний өдрийн 4 удаагийн хооллолтонд хоногт авах ёстой илчлэгийн 20-25% нь өглөө 10-15% нь бага үд 30-35% нь их үд буюу өдөр 20-25% нь оройн хоолоор авч болно. Өглөөний хоол: Хүний шөнө унтаж амарсны дараа эрчимтэй хөдөлмөрлөхийн өмнөх анхны хоол юм.Хүнийг зайлшгүй шаардлагатай илчлэгээр хангах ёстой. Бага үдийн хоол: Өглөө хоолонд хэт их идэж ходоодонд хэт их ачаалал болгохгүйн тулд өглөө талаас их үдийн хоолны хожуу идэх тохиолдолд бага үдийн хоолыг хэрэглэдэг байна. Энэ нь өглөөний хоолны шингэцийг улам сайжруулдаг Их үдийн хоол:
Хоногт идэх ёстой хоолны үндсэн хэсэг. Хөдөлмөрлөх явцад алдагдсан илчлэг тэжээлийн бодисыг нөхөх ёстой.
Оройн хоол:
Өдөр зарцуулсан биеийн илчлэгийг нөхөн биеийн алжаал ядралыг тайлах зорилготой унтахаас 2-3 цагийн өмнө идэх хэрэгтэй.
Энэ бүхнээс үзэхэд зөв хооллолтын энэ дэглэмийг сайтар дагавал эрүүл чийрэг ажил амьдралдаа ч итэвхитэй байна. Хүний хамгийн хэрэгтэй эрхэм зүйл бол эрүүл мэнд бөдөөг хувь хүн та энэ баялагаа хэрхэн хайрлан хамгаалах нь зөвхөн өөрөөс тань шалтгаална. Эцэст нь дүгнэхэд: Хүн - Эд баялгаа алдвал багыг алдана Нэр төрөө алдвал ихийг алдана Эрүүл мэндээ алдвал бүхнээ алдана гэдэг шиг Өөрийн эрүүл мэндээ дээдэлж, хайрлаж ,хамгаалж явах ёстой юм байна гэдгийг маш сайн ойлголоо.
Эрүүл биед саруул ухаан оршино