World Plus Digital LLC засварлах

 
Байгуулагдсан он 2018
Улс Монгол
Үйл ажиллагааны статус Идэвхтэй
Үүсгэн байгуулагч Эрдэнэбаяр Хасаг
Салбар Дижитал паблишинг, дижитал медиа
Ажилтнуудын тоо 72
Холбоос www.wplus.world


World Plus Digital LLC нь 2018 онд Х. Эрдэнэбаяр (Ebe)-ын санаачлагаар үүсгэн байгуулагдсан дижитал сэтгүүлийн шинэ эриний хамгийн том төлөөлөгч компани юм. Уг компани нь дижитал сэтгүүлийг унших уламжлалт хэв маягийг эвдэж, бүрэн интерактив байдал, технологийн шинэлэг шийдлээрээ хэвлэмэл болон pdf хэлбэрийн сэтгүүлүүдээс ялгардаг. World Plus нь дэлхийн шилдэг сэтгүүлүүдийн томоохон дижитал сан бөгөөд одоогийн байдлаар Harper's Bazaar, Top Gear, Marie Claire, Cosmopolitan, Esquire, Vogue, GQ тэргүүтэй дэлхийн 7 хэл дээрх 100 гаруй шилдэг хэвлэн нийтлэгч, сэтгүүлүүдтэй хамтран ажиллаж байна.

Олон улсын дижитал сэтгүүлийн зах зээлд түлхүүр тоглогч болох хүсэлтэйгээр Ebe компаниа 2014 онд байгуулж байжээ. Дэлхий нийтээрээ дижитал шилжилт хийж, медиа салбар маш хурдацтай хувьсан өөрчлөгдөж байгаа өнөө үед телевизүүд эрэлтэд нийцсэн, хэрэглэгч төвтэй үйлчилгээтэй болж (on demand), сонин вебсайт болон хувирч, радио подкаст хэлбэр лүү шилжиж байсан боловч эрэлтээрээ тэргүүлэгч сэтгүүлийн зах зээлийн дижитал шилжилтийн хурд удаашралтай байснаас үүдэн уг компанийг байгуулах ажлаа эхлүүлсэн байна. Ebe Их Британий London Metropolitan-ы их сургуульд суралцаж байх үедээ найзуудтайгаа нийлэн төрөл бүрийн программ ашиглан, дижитал сэтгүүл хийж үзсэнээр энэхүү салбарт хөл тавих эхлэл нь болжээ. Уг ажлыг гүйцэтгэхэд хангалттай хүчин чадалтай программ хомс, интерактив шийдэл бүхий сэтгүүл хийхэд ихээхэн хүндрэлтэй байсан боловч тэрээр хэвлэмэл сэтгүүлийн өртгийг бууруулах, орчин үеийн залуусын шаардлагад нийцсэн буюу бүрэн интерактив хэлбэрийн сэтгүүл бүтээх хүсэлдээ хөтлөгдсөөр өнөөдрийн World Plus-ыг бий болгожээ. Монгол залуусын хөгжүүлсэн аппликейшн, платформыг олон улсын хэрэглэгчид шууд ашиглах боломж дутмаг байдгаас гадна хамтран ажиллахаар зорьж буй хэвлэн нийтлэгчдэд харуулах бодитой зүйл (prototype) хэрэгтэй байсан тул Woovoo нэрийн дор дэлхийн хотуудын танилцуулга, гарын авлагыг контент бэлдэх байдлаар хийж, туршиж үзсэн байна. Уг төслийн үйл явцаас тэд контент бүтээгч нь биш, харин платформ нь байх ёстой гэдгийг сайтар ойлгож, өмнөх ажлын туршлага дээр үндэслэн M+ аппликейшнийг Монголд нэвтрүүлэн, нэг жилийн хугацаанд туршиж үзээд, олон улсын зах зээлд World Plus буюу W+ нэрээр гаргажээ. [1]

 
Woovoo Logo
 
Mplus Logo

Таван жил үргэлжилсэн энэхүү ажлын үр дүнд soft launch буюу аппликейшний танилцуулгыг 2019 оны 7-р сард Сингапур улсын Marina Bay Sands зочид буудалд хийсэн бөгөөд уг арга хэмжээний үеэр Ази тивийн хэвлэлийн зах зээлийн томоохон тоглогчдод үйл ажиллагаагаа толилуулсан юм. Ийнхүү туршилтын загвараа сайжруулан ажилласаар, эцсийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэхэд бэлэн болж, 2019 оны 10-р сард Токио хотын Imperial зочид буудалд World Plus аппликейшний албан ёсны нээлтийг хийжээ. [2] [3] [4]

 
World Plus Opening Ceremeony at Marina Bay Sands

ЭЗЭМШИГЧИД засварлах

Технологид суурилсан бизнес үр ашгаа өгч эхэлтлээ тодорхой хугацаа шаарддагаас гадна бусад бизнесүүдтэй харьцуулахад биет хөрөнгө бага гэх мэт өвөрмөц онцлогууд нь Монгол бизнесмен, хөрөнгө оруулагчдын арга барилд төдийлөн тохирдоггүй. Монгол улсын санхүүгийн таагүй байдал болон технологийн бизнест зээл олгодоггүй нөхцөлийн улмаас Ebe өөрийн хувийн санхүүгийн эх үүсвэрийг ашиглаж, шаардлагатай тохиолдолд өндөр хүүтэй зээлийг хувь хүмүүсээс авч ажилласаар амжилтаа ахиулсан юм. Ийнхүү олон улсын тавцанд хүлээн зөвшөөрөгдсөний дараа санхүүжилт хийж, хувьцаа эзэмшигч болох хүсэлтэй хувь хүн болон компаниуд саналаа тавьж эхэлсэн юм. Японы сумо бөхийн түүхийн дээд амжилтуудын эзэн Хакухо Шо, Кимура констракшн компаний эзэн Кимура Мотохару, Чикюжин Группын захирал Шиничи Ивамото, Монгол улсын иргэн С.Пүрэвжав нар уг компанид хөрөнгө оруулан, хувьцаа эзэмшигчид болжээ. [5]

ХАМТРАН АЖИЛЛАГЧИД засварлах

World Plus компаний хөгжүүлж буй дижитал сэтгүүлийн өнгө үзэмж болон бүтээмжийн хурд зэрэг олон зүйлс Singapore Press Holding-ийн анхаарлыг татаж, Зүүн Өмнөд Азийн зах зээлд хамтран ажиллах тухай гэрээ нь 2020 оны 2-р сард хийгдэж, MyNewsstand+ нэртэй аппликейшнийг 2020 оны 7-р сараас эхлэн хамтран ажиллуулж байна.

 
MyNewsStandPlus Logo

Хятад улс, Хонг Конг, Тайвань улсуудын зах зээлд Z holdings буюу Weibo компани World Plus-тай хамтран ажиллахаар 2020 оны 5-р сард гэрээ үзэглэн, Хятад улсад хамтарсан компани байгуулсан. 2020 оны 9-р сард Хятадын зах зээлд нэвтрэхээр талууд ажилдаа оржээ.


ҮЙЛ АЖИЛЛАГАА засварлах

Сэтгүүлийн зах зээл хэвлэн нийтлэгч, уншигч, зар сурталчилгаа нийлүүлэгч гэсэн үндсэн гурван тоглогчоос бүрддэг ба World Plus-ын хувьд WIN-WIN-WIN гурвалжин буюу оролцогч тал тус бүр ашигтай ажиллах хувилбарыг санал болгодог. 1. Хэвлэн нийтлэгчдийн хувьд бага зардлаар олон хүнд сэтгүүлээ уншуулах хэрэгцээ бий болдог бөгөөд World Plus хэвлэн нийтлэгчдийн сэтгүүлийг төлбөргүйгээр бүрэн интерактив болгон хувиргахаас гадна унших, сонсох, үзэх, захиалан худалдаж авах боломжуудыг олгосон бүтээгдэхүүнийг санал болгодог. Үүнд, хэвлэлт, хүргэлт, борлуулалтын зардал, цаг хугацааны алдагдал гэх мэт хэвлэн нийтлэгчдэд тулгардаг олон асуудлыг технологийн дэвшлийн тусламжтайгаар шийддэг. [6] 2. World Plus нь уншигчдад дэлхийн хаанаас ч, ямар ч цаг үед сэтгүүл унших боломжийг олгодог. Мөн хэвлэмэл сэтгүүл уншихад тулгардаг асуудлууд буюу хадгалалт, элэгдэлт, өндөр үнийн асуудлыг бүрэн шийдэхээс гадна дижитал эриний хурдацтай хөгжилд нийцсэн интерактив, технологийн өвөрмөц шийдэл бүхий сэтгүүлүүдийг уншигчдад санал болгодог. 3. Зар сурталчилгаа нийлүүлэгчдэд World Plus нь хэвлэмэл болон pdf хэлбэрийн сэтгүүлд байдаггүй интерактив боломжуудыг бий болгодог. Сэтгүүл дотроос шууд худалдан авалт хийх, бүтээгдэхүүний өнгө, загварыг өөрийн сонголтод тохируулан өөрчилж турших гэх мэтчилэн сурталчилгааг хэрэглэгчдэд сегментчилж хүргэх шийдлийг олжээ. Үүнээс гадна зар сурталчилгаа нийлүүлэгчийн байрлуулсан сурталчилгаа хэр үр дүнтэй хэрэглэгчдэд хүрч буй талаарх өндөр нарийвчлалтай дүн, мэдээллийг хиймэл оюуны тусламжтайгаар дамжуулдаг нь World Plus болон зар сурталчилгаа нийлүүлэгчийн хооронд итгэлцэл дээр суурилсан харилцааг бий болгоход түлхэц үзүүлдэг байна. [7] [8]

World Plus-ын давуу тал
Хэвлэмэл болон бусад pdf сэтгүүлүүд World Plus
Текст + +
Зураг + +
Хөдөлгөөнт дүрс +
3D +
Дуу +
Слайд шоу +
Интерактив... +
 
World Plus App

World Plus нь шинэ хэрэглэгчдэд нэг сарын турш үнэгүй ашиглах эрх олгодог бөгөөд уг эрхийн хугацаа дууссаны дараа хэрэглэгчээс сар бүр 5 долларын төлбөр авах нөхцөл бүхий үйлчилгээтэй. Сарын хураамжийг төлсний дараа World Plus дээр байрлах 100 гаруй бүрэн интерактив сэтгүүл уншигчид нээлттэй болно.

КОМПАНИЙ СОЁЛ засварлах

World Plus нь

  • бизнес стратеги,
  • маркетинг,
  • борлуулалт,
  • бүтээгдэхүүн хөгжүүлэлт,
  • IT, технологи хөгжүүлэлт
  • гадаад харилцаа хариуцсан нийт 6 багаас бүрддэг бөгөөд тодорхой төсөл санаачлах болон хэрэгжүүлэх тохиолдолд эдгээр багуудаас төслийн баг сонгогдон ажилладаг.

World Plus нь ажилтан төвтэй харилцааг эрхэмлэж ажилладаг бөгөөд ажилтнууддаа дараах чадваруудыг суурилуулахыг зорьдог:

  • Бүтээлч, шинийг санаачлагч чанар
  • Хүн бүрийн оролцоо, хувь нэмэр
  • Хичээнгүй, хариуцлагатай байдал
  • Тогтмол суралцах чанар
  • Багаар ажиллах чадвар
  • Нээлттэй байдал

Компаний соёлын хувьд орчин үеийн нээлттэй, чөлөөт, уян хатан харилцааг дээдэлдэг ба уг компанийн ажил нь албан тушаалын ялгаан дээр суурилсан уламжлалт шаталсан арга барил дээр тогтдоггүйгээс гадна шийдвэр гаргахад бүх ажилтны оролцоог чухалчилдаг. World Plus-ын нийт ажилтнуудын дундаж нас 24-26 бөгөөд уг онцлогийг харгалзан үзэж компаний зүгээс залуусын хөгжилд чиглэсэн олон төрлийн үйл ажиллагааг явуулдаг. World Plus-ыг товчоор тодорхойлбол гоё хүмүүс гоё зүйл хийхээр нэгдсэн нэгдэл юм.

ХАМТРАН АЖИЛЛАГЧ СЭТГҮҮЛҮҮД засварлах

Англи хэл:
Улс Сэтгүүлийн нэр
1 Сингапур Her World Brides Luxe
2 Сингапур Her World Brides
3 Сингапур The Finder Singapore
4 Сингапур CLEO Singapore
5 Сингапур Torque Singapore
6 Сингапур Female Singapore
7 Сингапур Harper's Bazaar Singapore
8 Сингапур Her World Singapore
9 Сингапур Home & Décor Singapore
10 Сингапур HWM Singapore
11 Сингапур The Singapore Women's Weekly
12 Сингапур The PEAK Singapore
13 Малайз Her World Cookbook
14 Малайз Golf Vacations Malaysia
15 Малайз CLEO Malaysia
16 Малайз Cycling Plus Malaysia
17 Малайз Her World Malaysia
18 Малайз The Malaysia Women's Weekly
19 Малайз Female Malaysia
20 Малайз Harper's Bazaar Malaysia
21 Малайз Home & Decor
22 Малайз Marie Claire
23 Малайз The PEAK Malaysia
24 Малайз TopGear Malaysia
25 Энэтхэг Harper's Bazaar Art
26 Хонг Конг Action Asia
27 Хонг Конг Asia Pacific Boating
28 Хонг Конг Asia Spa
29 Сингапурын Медиа групп Solitaire
30 Сингапурын Медиа групп Jetgala
31 Сингапурын Медиа групп Portfolio
32 Сингапурын Медиа групп Golf Asia
33 Сингапурын Медиа групп Epicure
34 MillionaireAsia Pte Ltd MillionaireAsia
Малайз хэл:
Хэвлэл нийтлэгч Сэтгүүлийн нэр
1 SPH GLAM Deko
2 SPH Cosmopolitan Malaysia
3 SPH EH!
4 SPH GLAM Lelaki
5 SPH GLAM Malaysia
6 SPH Jelita
Индонез хэл
Хэвлэн нийтлэгч Сэтгүүлийн нэр
1 SPH Harper's Bazaar Wedding Idea
2 SPH Her World Brides
3 SPH Casa Indonesia
4 SPH Cosmopolitan Indonesia
5 SPH Harper's Bazaar Indonesia
6 SPH Her World Indonesia
7 SPH Mother & Baby Indonesia
Хятад хэл
Хэвлэн нийтлэгч Сэтгүүлийн нэр
1 SPH ICON Singapore
2 SPH Nuyou Singapore
3 SPH 优1周U Weekly
4 SPH ICON Moments
5 SPH ICON
6 SPH Nuyou Malaysia
7 SPH Jet Asia Pacific
8 SPH Luxury Properties
Япон хэл:
Хэвлэн нийтлэгч Сэтгүүлийн нэр
1 CondeNastJapan GQ
2 CondeNastJapan Vogue
3 HearstJapan Men's club
4 HearstJapan Bazaar
5 HearstJapan Elle
6 HearstJapan Fujingaho's
7 HearstJapan Hearst Fujingaho's 25
8 Baseball Magazine Japan Baseball Clinic
9 Baseball Magazine Japan Weekly Pro Wrestling
10 Baseball Magazine Japan Soccer Clinic
11 Baseball Magazine Japan Running Magazine Courir
12 Baseball Magazine Japan Swimming Magazine
13 Baseball Magazine Japan Badminton Magazine
14 Baseball Magazine Japan Kindai Judo
15 Baseball Magazine Japan Sumo
16 Baseball Magazine Japan Track & Field magazine
17 Baseball Magazine Japan Boxing Magazine
18 Baseball Magazine Japan Rugby Magazine
Орос хэл:
Сэтгүүлийн нэр
1 Цветы
2 Сноб
3 Дом и Интерьер
Монгол хэл:
Сэтгүүлийн нэр
1 Forbes
2 Forbes Woman
3 Asia Mining
4 Нийслэл Guide
5 Business.mn

ХОЛБООСУУД засварлах