Хэрэглэгчийн интерфэйс
Хэрэглэгчийн интерфейс нь машинтай харилцан үйлдэл хийх боломжийг хэрэглэгчид олгодог. Хэрэглэгчийн интерфейс голдуу доорх хоёр зүйлийг хангадаг:
Төрөл
засварлахBatch interface
засварлахBatch interface (багцын интерфейс) нь хамгийн анхны цахим тооцоолуурын хэрэглэгчийн интерфейс юм энэ интерфейс нь 1945–1968 оны хооронд ашиглагдаж байсан. Batch interface (багцын интерфейс) - үүд нь олон талт боломжгүй хэрэглэгчийн интерфейсүүд, тухайн хэрэглэгч хаана багц боловсруулалт хийнэ тухайн багцын ажлын бүх нарийн төлвүүдийг онцлон зааж өгдөг ба төлвүүдийг хүлээж авхад бүх процесс биелж дуусна. Тухайн тооцоолуур нь оролт өгсний дараа тийм ч хурдан биелүүлдэггүй харин процесс эхэлсэн байдаг. Batch interface (багцын интерфейс) нь ямар командууд ба удирдамжуудаар тухайн үйлдлүүдийг удирдаж файлд оруулсан байна тэдгээр файлууд биелэгдэж дуусна. Мөн хэрэглэгч багцын командуудыг өгөхдөө заавал админ эрхээр хандана. Багцын интерфейс нь консол дээр суурилсан хэрэглэглээний түвшний програм юм.
Системийн консол дээрээс >argbatch бичнэ багц командын хэлбэр нь команд бүр эхлэхдээ argbatch гэсэн тэмдэгт мөрийн дараагаар бичигдэнэ. Багц командын үндсэн элементүүд: argbatch <batchCommandIdentifier>, <batchEnvironment>, <batchParameters>, <batchHelp> Команд нь <commandOperation> ба <commandObject> холбоосоор бүрддэг. -Энгийн үйлдлийн командууд нь show, set, create, delete, backup -Энгийн тусагдахуун командууд нь database, databaselocation, job ба extension юм. командын хэлбэр > argbatch set environment help Дээрхи жишээнд тухайн орчины тохиргооны талаарх тусламжыг харуулах. Дэлгэцэнд орчны урсгалыг харуулах. командын хэлбэр нь: >argbatch show environment Нууц үг тохируулах: командын хэлбэр > argbatch set environment password=mypassword Шинэ даалгавар тохируулах: командын хэлбэр > argbatch set environment target=newtarget
argbatch set environment target=newtarget product=newproduct
Тусгай даалгаваруудын мэдээллийг дэлгэцэнд харуулах: командын хэлбэр > argbatch show environment target=newtarget Бүх даалгаваруудыг дэлгэцэнд хэвлэх: командын хэлбэр > argbatch show environment alltargets Командуудыг харах > argbatch show commands
Тэмдэглэгээ
засварлахМаш олон төрлийн машинууд нь хүнд аюул учруулах магадлал өндөр учраас тухайн машины хэрэглэгчийн интерфэйс нь маш товч бөгөөд тодорхой харагдах ёстой ба сандарч тэвдсэн үедээ ч түүнийг найдвартай ашиглах бололцоотой байх нь ихээхэн чухал үүрэгтэй. Тиймээс ч ослын таслуурт онцгой шаардлага тавигдсан байдаг. Олон улсын IEC/EN 60073 болон IEC/EN 60204-1 стандартууд хүн бүхний мэдэх гудамжны гэрлэн дохионы төхөөрөмжийн өнгийг чиг болгон тухайн ашиглалтын товчны өнгийг сонгодог байна. Машины мэдээлэгч баганы өнгө дараах үзүүлсэн дарааллын дагуу хэрэглэх шаардлагатай.
Мэдээлэгч / Заагч | ||||
---|---|---|---|---|
Өнгө | Утга | Тайлбар | ||
Улаан | аюулын байдал | Анхааруулга, боломжит аюул эсвэл байдлыг илэрхийлэх учир яаралтай эсрэг арга хэмжээг авах. | ||
Шар | хэвийн бус байдал | критик байдал ойр байгааг илэрхийлнэ | ||
Хөх | зайлшгүй арга хэмжээ авах | Хэрэглэгч ямар нэгэн арга хэмжээ авах шаардлагатай | ||
Ногоон | хэвийн байдал | Ашиглалтын горим хэвийн байхыг заах эсвэл ашиглалтын процесс чөлөөтэй | ||
Цагаан | саармаг | Идэвхжүүлэx болон бусад бүx утга, хэрэв тодорхой биш тохиолдолд улаан, шар, хөх, ногоон өнгөний аль тохирч байгаа нь | ||
Үйлчилгээний хэсэг | ||||
Өнгө | Утга | Функц | Тайлбар | |
Улаан | Ослын үед дарах | Осол-Салга, Зогс, Гал түймрийн эсрэг тэмцэх | Үүнийг ажиллуулах товч буюу Старт/Залгах -аар хэрэглэхийг хориглоно | |
Шар | хэвийн бус байдлыг засах буюу хэвийн байдалд оруулах | Хэвийн бус нөхцөлийг эсвэл хүсээгүй өөрчлөлтийг арилгахын тулд шинээр асаах, залгах | Старт/Залгах болон Осол-Салга гэсэн үүргээр холиж хэрэглэхийг хориглоно мөн байнгын ашиглалтын үүрэгтэйгээр хэрэглэж болохгүй | |
Хөх | шаардлагатай үйлдлийг гүйцэтгэх | Старт буцаан байршуулах | ||
Ногоон | хэвийн байдалд шилжих | Найдвартай байдлаас эхлэх буюу старт | Осол-Салга гэсэн үүрэгтэйгээр хэрэглэхийг хориглоно | |
Цагаан | ямар нэгэн онцгой утга байхгүй | Старт/Залгах (ихэвчлэн), мөн Зогс/Салга | ||
Саарал | Старт/Залгах бас Зогс/Салга | |||
Хар | Зогс/Салга (ихэвчлэн), мөн Старт/Залгах |
Нэмэлт тэмдэгтүүдийг IEC 60417-5007 стандартын дагуу жишээлбэл:
Тэмдэг | Функц |
---|---|
Залга | |
Зогс |