Хэрэглэгчийн график интерфейс

Хэрэглэгчийн график интерфейс (англ. graphical user interfaces – GUI) нь үйлдлийн системтэй холбогдон ажиллах боломжийг хэрэглэгчдэд олгодог бөгөөд зөвхөн хулганы тусламжтайгаар, график дүрслэлд үйлдлээ хийдэг. Өөрөөр хэлбэл компьютер нь үйлдлийн системийг санах ой руу ачаалж, ажиллахад бэлэн болсны дараа дэлгэц дээр янз бүрийн зураг бүхий жижиг дүрсэн тэмдгүүд (icon) гардаг. Эдгээрээс аль нэгийг нь дарснаар тухайн дүрсний цаана байгаа програмыг дуудаж ажиллуулдаг. График интерфейс нь програмын цонхнууд, дүрсэн тэмдгүүд, хулганы баруун товчлуурыг дарахад гардаг цэс, товчлуурууд, дэлгэц дээр гарсан хуудсыг дээшлүүлж, доошлуулах үүрэг бүхий сум, зураг бүхий жижиг дүрс зэргээс бүрдэнэ.

Компьютерт, хэрэглэгчийн график интерфэйсийг заримдаа GUI ( жи ю ай) хэмээдэг бөгөөд энэ нь хэрэглэгчдийг график дүрс болон хоёртын тооллын систем гэх зэрэг үзүүлэлтүүд, эсрэгээрээ бичвэрт суурилсан интэрфэйс, бичгэн командын хаяг, бичвэрийн удирдлагын тусламжтайгаар цахилгаан хэрэгсэлтэй харилцах боломжийг олгодог. Командыг заавал гар дээр бичихийг шаарддаг командын мөрийн интерфэйсийн сурцын муруйг хэт тойруу байна гэж үзсэн учраас GUI-г нэвтрүүлсэн юм. GUI дээрх үйлдлүүдийг ихэвчилэн график элементүүдийг шууд өөрчлөснөөр гүйцэтгэдэг. Компьютерээс гадна MP3 тоглуулагч, зөөврийн дүрс тоглуулагч, тоглоомын төхөөрөмжүүд болон жижгэвтэр гэрийн, оффисийн болон үйлдвэрийн төхөөрөмжүүд дээр ч GUI-г харж болно. GUI гэдэг нэр томьёог видео тоглоом гэх мэт дэлгэцийн бага нягтаршилтай интерфэйсийн төрлүүд хангадаггүй, эзэлхүүнт дэлгэц гэх мэт хавтгай дэлгэцэд хязгаарладаггүй. Учир нь энэ нэр томьёо нь Palo Alto судалгааны төвийн компьютерийн шинжлэх ухааны уламжлал ёсоор бол 2 хэмжээст дэлгэц нь ерөнхий ойлголтыг илэрхийлж чадах цар хүрээг хязгаарладаг юм.

Хэрэглэгчийн интерфэйс болон харилцах загвар

засварлах

Харагдах байдлыг зохиомжилж гаргах болон GUI-н материаллаг байдал нь хүн болон компьютерийн хоорондын харилцааны програм програмчлалын чухал хэсэг юм. Үүний зорилго бол үр ашгийг дээшлүүлэх болоод ашиглалт гэдгээр нь мэдэх загварын журам, хадгалагдсан програмын үндсэн логик загварыг хэрэглэхэд амар болгох явдал юм. Хэрэглэгчдэд чиглэсэн загварын аргыг загварын хувьд даалгаварт сайн нийцсэн харааны хэлээр хангахын тулд хэрэглэдэг. Програмын харагдаж буй график интерфэйсийн онцлогийг заримдаа “Chrome”, ”Gui” гэж нэрлэдэг. Ихэвчилэн, хэрэглэгч өөрсдийн олж авсан мэдээлэлтэйгээ харилцах боломжийг олгодог зохиомол харааны хэрэгслийн тусламжтайгаар мэдээлэлтэй ажилладаг. Сайн загварчлагдсан интерфэйсийн хэрэгслүүдийг хэрэглэгчийн зорилгод хүрэхэд шаардагдах үйл ажиллагаануудыг дэмжихийн тулд сонгодог. Загварын харагдацыг хянагч нь интерфэйс ямар нэг зүйлээс хараат бус болон програмд шууд бусаар холбогдсон бол уян хатан бүтцийг зөвшөөрдөг учраас GUI-г хялбархан өөрчилж болдог. Мөн хэрэглэгч хүссэнээрээ өөрөөр загварчилж, сонгож болдог ба энэ нь хэрэглэгчдэд хэрэгтэй хөгжүүлэлт хийхийн тулд интерфэйсийг өөрчилж байдаг дизайнерын ажлыг хөнгөвчилдөг. Чанартай хэрэглэгчийн интерфэйс загвар нь системийн архитектур гэхээсээ илүү хэрэглэгчтэй холбоотой байдаг. Цонх гэх мэт том хэмжээтэй хэрэгслүүд нь үргэлж вэб хуудас, и-мэйл, мессэж, зураг гэх мэт гол таниулах зүйлсийг агуулдаг ба хүрээг харуулдаг. Харин жижигүүд нь хэрэглэгчийн орох хэрэгсэл болдог. GUI-г онцгой хэрэглээний хэрэглэгчийн график интерфэйстэй босоо зах зээлийн шаардлагаар загварчилдаг ч байж магад. Онцгой хэрэглээтэй GUI-ийн жишээнүүд:

  • Автомат теллер машин (АТМ)
  • Ресторан дахь Point-Of-Sale мэдрэгч дэлгэц
  • Жижиглэнгийн дэлгүүрт хэрэглэгддэг өөрөө өөртөө үйллэх касс
  • Онгоцны тасалбар өөрөө авах болон шалгах
  • Олон нийтийн газар дахь мэдээллийн киоск (галт тэрэгний буудал, музей гэх мэт)
  • Суулгагдсан үйлдвэрийн програм дэхь дэлгэц болон хяналтын дэлгэц (бодит цагийн үйлдлийн систем)

Сүүлийн үеийн гар утаснууд болон авсаархан тоглоомын системүүд програмд зориулсан мэдрэгчтэй GUI-г ажиллуулдаг. Шинэ автомашинууд жолоодлогын систем болон мултьмедиа төвийн мэдрэгч дэлгэцэндээ GUI-г хэрэглэдэг.

Энгийн дэлгэцний график орчин

Бүрэлдэхүүн хэсгүүд

засварлах

Илүү мэдээлэл: WIMP ( компьютер), цонхны менежер болон дэлгэцийн орчин

GUI тоног төхөөрөмж болон технологийн холбоосыг мэдээлэл цуглуулж, боловсруулахад хэрэглэгчдэд боломж олгох платформоор хангахын тулд ашигладаг. Компьютерт хадгалагдсан мэдээллийг харуулахын тулд тохиромжтой харааны хэлний элементүүдийн бүлгийг хөгжүүлдэг. Энэ нь муухан компьютерийн мэдлэгтэй хүмүүст компьютерийн програм хангамжийг ашиглах, ажиллахад хялбар болгож өгдөг. GUI –ийн элементүүдийн хамгийн түгээмэл холбоос бол WIMP (цонх, тэмдэг, цэс, заагч төхөөрөмж) зарчим бөгөөд ялангуяа хувийн компьютерт. WIMP харилцах хэлбэр нь заагчийн байрлалыг хянахын тулд виртуаль оролтын төхөөрөмжийг ашигладаг ба эдгээр нь дэлгэцэн дээрх бүтэцлэгдсэн мэдээллүүдийг харуулж, тэмдэгтүүдийг заадаг. Цэсэнд байгаа мэдээллүүдийг нэгтгэж, заагч төхөөрөмжийн хийсэн дохиог үйлдэл болгодог. Цонхны удирдлага нь цонх, програмууд болон цонхны системийн хоорондох харилцааг хөнгөвчилдөг. Цонхны систем нь заагч төхөөрөмж болон график техник хангамж, мөн түүнчлэн заагчийн байрлал гэх мэт техник хангамжийн төхөөрөмжүүдийг зохицуулж байдаг. Хувийн компьютерт өгөгдөл байрлуулж болох дэлгэцийг төлөөлдөг дэлгэцийн орчин гэх зүйлийг загварчилахын тулд дэлгэцийн зүйрлэлээр бүх элементүүдийг нь загварчилдаг. Цонхны удирдлага болон бусад програм хангамж нь бодит байдлын өөр өөр зэрэгтэй дэлгэцийн орчныг загварчилахын тулд хосолдог.

Post- WIMP интерфэйс

засварлах

Ухаалаг утаснууд болон PDA зэрэг хөдөлгөөнт төхөөрөмжүүд өөр өөр нэгдсэн зүйрлэлтэй WIMP элементийг хэрэглэдэг. WIMP-д шинэ холбох төхөөрөмжүүд сайн нийцдэггүй ийн хувьд програм хангамжийг Post- WIMP график интерфэйс гэдэг. 2011 он гэхэд Apple-ийн IOS, Android зэрэг зарим мэдрэгч дэлгэцэнд суурилсан үйлдлийн системүүд Post- WIMP гэж нэрлэгддэг GUI-ийн төрлийг хэрэглэдэг. Харилцааны эдгээр хэлбэрт дэлгэцтэй харилцахдаа чимхэх, эргүүлэх гэх мэт үйлдлийг хийхийн тулд хулгана болон заагчийг ашиглалгүйгээр нэгээс илүү хуруу ашигладаг.

Харилцаа холбоо

засварлах

GUI-тай ашигтай харьцахад хүнд ашигтай интерфэйс төхөөрөмжийн хослол байдаг. Компьютерийн гар ялангуяа гарны хослолтой хамт хэрэглэгддэг. Курсор хянагч заагч төхөөрөмжүүд: хулгана, заагч саваа, мэдрэгч самбар, тракбол, жойстик Виртуаль гар Удирдах дэлгэц, харааны хэмжээнд тааруулсан тунгалаг мэдээллийн төхөөрөмжүүд Хүний үйл ажиллагаанаас гадна GUI-д үр нөлөөтэй, програмаар хийгддэг үйлдлүүд байдаг. Жишээлбэл inotify D-Bus гэх мэт програм хангамжуудын хоорондох харилцааг хөнгөвчилдөг бүрдэлүүд байдаг байна.

Прекурсор

засварлах

GUI-д прекурсорыг анх Stanford-ийн судалгааны их сургуулийн Douglas Engelbart-аар удирдуулсан судалгааны баг зохиож байжээ. Тэд онлайн системд хулганаар удирдагддаг, бичвэрт суурилсан холбоосын хэрэглээг хөгжүүлсэн юм. Xerox PARC –ийн судлаач, бичвэрт суурилсан холбоосыг хөгжүүлж Xerox Alto компьютерт анхдагч интерфэйс болгон GUI-г ашигласан хүн болох Алан Кай холбоосын тухай ойлголтыг графикт улам боловсронгуй болгож дэлгэрүүлсэн юм. Тэрээр 1973 онд үүргээсээ чөлөөлөгджээ. GUI-ийн хамгийн сүүлийн үеийн ерөнхий дорилгыг энэхүү системээс гаргаж авдаг. Мөн 1963 онд скэчпайд гэж нэрлэгддэг заагчид суурилсан системийг Иван Сүфэрлайнд хөгжүүлсэн. Энэ нь инженерийн зураг дахь биетийн байгуулалт болон өөрчлөлтийг хөтлөхийн тулд гэрлэн үзэг ашигладаг юм.

PARC хэрэглэгчийн интерфэйс

засварлах

PARC хэрэглэгчийн интерфэйс нь цонх, цэс, радио товч, хяналтын хайрцаг гэх мэт график элементүүдээс бүрддэг. Дүрс тэмдэгтийн тухай ухагдахууныг хожим Кай-ын удирдлаган доор хичээл дээрээ диплопын ажил бичсэн Дэвид Смит танилцуулсан юм. PARC хэрэглэгчийн интерфэйс нь заагч төхөөрөмжийг гаранд нэмэлтээр ажиллуулдаг байна. Эдгээр зүйлсийг WIMP гэсэн өвөрмөц товчилсон нэрээр онцлон тэмдэглэдэг.

Хувьсал

засварлах

PARC-ийг аваад үзэх юм бол хамгийн анхны GUI-ийн төвлөрсөн компьютерийн үйл ажиллагааны загвар нь 1981 оны Xerox 8010 Star мэдээллийн систем байсан юм. Дараа нь Apple Lisa (цонх удирдлага болон цэсний мөрний тухай ухагдахууныг таниулсан) 1983, Apple Macintosh 1984, Atari ST болон Commodore Amiga 1985. IBM PC компьютерт тохиромжтой Visi On-г гаргасан боловч хэтэрхий өндөр техник хангамжийн хэрэгцээний улмаас төдийлөн алдарт гарч чадаагүй юм. Гэхдээ энэ нь Microsoft Window үйлдлийн системийн өнөөгийн хөгжилд чухал нөлөө үзүүлсэн билээ. Apple , IBM, Microsoft нь бүтээгдэхүүнээ хөгжүүлэхийн тулд Xerox-ийн олон санааг авч ашигласан ба IBM-ийн нийтлэг хэрэглэгчийн хандалт нь Microsoft Window-д анх хийгсдэн хэрэглэгчийн интерфэйсийн суурийг ашигладаг.

Түгээн дэлгэрэлт

засварлах

1984 онд CBS сувгийн Super Bowl XVIII телевизийн нэвтрүүлгийн дундуур Apple Macintosh–ыг танилцуулсан телевизийн сурталчилгаагаа Apple анх гаргаж байжээ. Зарыг Жорж Овел уншиж байжээ. Сурталчилгааны зорилго нь компьютероо өмнөх бизенист чиглэсэн системүүдээс өөр, хувийн компьютерийн хувьд хэрэглэгчдэд таалалмжтай интерфэйстэй бөгөөд Apple-ийн бүтээгдэхүүнүүд нэр хүндийн илэрхийлэл болж байна гэж ойлгуулах явдал байсан. Томоохон хэмжээний маркатенгийн ажил явуулснаараа Windiw95 зах зээлд гаргахад томоохон амжилт үзүүлсэн ба богино хугацаанд хамгийн өргөн дэлгэрсэн дэлгэцийн үйлдлийн систем болж чадсан юм. Apple нь 2007 онд iPhone-тай хамт, дараа нь iPad-ын танилцуулгатай хамт олон мэдрэгч дэлгэцийн Post- WIMP хэлбэрийг дэлгэрүүлсэн ба эдгээрийг хөдөлгөөнт төхөөрөмжгийн хөгжилт дэвшилт гаргасан гэж үздэг. 2010 гэхэд ихэнх хүмүүсийн дунд танил болсон GUI нь Microsoft Windiw болон MAC OS X ба X Window System-г ширээний болон хувийн компьютерт хэрэглэдэг. Apple-ийн iOS, Android, Symbian, BlackBerry OS, Windows Phone, Palm OS / Web OS, болон Firefox OS-үүдийг гар төхөөрөмжүүдэд хэрэглэдэг.

Бусад интерфэйстэй харьцуулах нь

засварлах

Коммандын мөрийн интерфэйс

засварлах

Командын мөрийн интерфэйст команд харагддаг болсноос хойш олон янз болсон ба үг тэмдэгт зэрэг богино дараалалаар нарийн төвөгтэй үйл ажиллагааг гүйцэлдүүлдэг. Нэг удаагийн олон командаар үр ашиг, бүтээмжийг дээшлүүлэх боломжтой. Гэвч энэ нь цаг их авдаг ба учир нь командын үгийг илрүүлэхэд хэцүү байдаг. мөн командын мөрийг хэрэглэх нь удааширалтай байдаг ба хэрэглэгч хэтэрхий урт, олон параметртэй, хэд хэдэн өөр файлын нэр агуулсан команд өгсөн үед алдаа гарах магадлалтай байдаг. Өөрөөр хэлбэл олон элемент хэрэглэгч хэрэглэснээс зарим системийг хэрэгжүүлч чадах болдог. Өөрөөр хэлбэл системд диалогийг сайн суулгаж өгөх юм уу диалогийг нэг хэсгээс нөгөө хэсэг рүү шилжүүлснээр GUI сайн ажилладаг. Бас диалог нь хэрэглэгчдийн хувьд бичихэд хэцүү байдаг. WIMP нь дэлгэцэн дээр тусгай нэг газарт түлхүүр болон товшилтын горимуудыг өргөнөөр хэрэглэдгийг байнга дахин шинэчилж байдаг. Командын мөрийн интерфэйс нь одоогийн сан болон орчны хувьсагч зэрэг цөөн хэдэн загварт л горимуудыг ашигладаг. Хамгийн сүүлийн үеийн үйлдлийн систем нь GUI болон CLI-ийн зарим хэлбэрүүдийг ашигладаг, гэхдээ GUI нь илүү их анхаарал татдаг. Microsoft Bob, 3dwm болон File System Visualizer (FSV) гэх мэт бусад талбай байдаг хэдий ч GUI нь үргэлж WIMP-д суурилдаг. Програм хангамж бас интерфэйсээр хангадаг ба тэднийг ажиллаж байхад GUI нь командын мөрийн хувилбарт WIMP хялбаршуулагч болдог. Програм хангамжууд Unix-like үйлдлийн системд суурилсан байх нь мөн элбэг байдаг. энэ нь загварлаг дүрс тэмдэгт болон товч гэх мэтийн нарийвчилсан интерфэйс хэрэглэлгүйгээр бүтээлийн үйл ажиллагаанд дээд зэргийн анхаарал хандуулах боломжийг олгодог. Мөн загварчлалын програм нь хэрэглэгчдэд график биш програм ашиглах боломжийг олгодог.

3 хэмжээст хэрэглэгчийн интерфэйс

засварлах

Ерөнхийдөө компьютерийн дэлгэцийн хувьд гурав хэмжээст гэдэг бол буруу нэршил юм. Тэдгээрийн дэлгэц нь хоёр хэмжээст байдаг. хэдийгээр ихэнх график хэрэглэгчийн интерфэйс гурав хэмжээстийг ашигладаг хэдий ч өндөр болон өргөний хувьд бусдаас илүүгээр дэлгэцийн үелсэн, ууссан гурав хэмжээстийг санал болгодог. Энэ нь хуурмаг тод нөлөөллөөр (суурь дэлгэцэнд байгаа мэдээллийг уншиж болдог давуу талтай) дамжуулан дэлгэцэн дээр харагдуулдаг байж магадгүй. Мөн сүүдэр унагах эффект гэх мэт орчин нь үндсэн мэдээллийг нуух магадалалтай. Мөн зарим орчин нь дэлгэц рүү гурав хэмжээст хэрэглэгчийн интерфэйсийг төсөвлөхийн тулд 3D графикийн аргыг хэрэглэдэг ба энэ нь шинжлэх ухааны кинонууд дээр хэрэглэсэн байх нь харагддаг. Компьютерийн график програм хангамжийн чадал өсөхийн хэрээр хэрэглэгчийн туршлагыг адил тэгш болгох саад багасаж байгаа. Гурав хэмжээст графикыг одоо үед компьютерийн тоглоомонд их ашигладаг. Жишээлбэл : Croquet Project болон Sun's Project Looking Glass.

Технологи

засварлах

Зөвхөн гурав хэмжээст л ашиглах боломжтой Ай Кэнди гэх мэт сонирхолтой интерфэйс бүтээгдсэнээс хойш гурав хэмжээст графикыг зонхилох үйлдлийн системд хэрэглэх нь ихэссээр л байгаа билээ. Жишээлбэл хэрэглэгчийн шилжилтийг хэрэглэгчийн ажлын талбар бүрийг харуулж байдаг эргэдэг шоогоор төлөөлүүлдэг. Харин цонхны удирдлагыг Windows Vista дахь Rolodex-style, эргүүлэх механизмаар төлөөлүүлдэг. Аль аль тохиолдолд үйлдлийн систем нь доторх агуулгаа шинэчилж явсаар илүү боловсронгуй болж хувирдаг. X Window System-ийн интерфэйс нь Beryl, Compiz болон AIGLX юм уу XGL-д хэрэглэгддэг KW гэх мэтийн цонхны нийлмэл удирдлагыг ашиглан хэрэглэгчийн гурав хэмжээст интерфэйсийг хэрэгжүүлсэн. Эдгээр нь дэлгэцтэй харилцах хэрэглэгчийн харилцааг хөдөлгөөнд оруулахын тулд OpenGL-г хэрэглэх шаардлагатай байдаг. гурав хэмжээст дэлгэцийн орчны өөр нэгэн хувилбар нь дэлгэцийн метапорын ахисан шат болох гурав хэмжээст GUI юм. Жишээлбэл: хэрвээ жинхэнэ хөдөлгөөн болон физиктэй дэлхий нийтийн мэдээлэл бол хэрэглэгч цонх болон мэдээллийг ажиллуулж чадах BumpTop. Томруулагч хэрэглэгчийн интерфэйс( ZUI)-ийг 3D орчны ашиг тусыг харуулах зорилготой төхөөрөмжүүдтэй холбодог. Тэгэхдээ эдгээрийн өгөгдөл халхлагддаг, чиглэлийн асуудал гэх мэтийн ашиглалтын дутагдлуудыг авч хэлэлцдэггүй юм. Энэ бол GUI-ийн логик дэвшил бөгөөд хоёр хэмжээст болон 2,5D обьекттэй гурав хэмжээстийг хольж болдог. 2006 онд хамгийн анх Хилкрэст Лайбс телевизийн хувьд томруулагч хэрэглэгчийн интерфэйсийг танилцуулсан.

Шинжлэх ухааны салбарт

засварлах

Гурав хэмжээст GUI нь технологт хэрэглэж болдог болох болон түгээмэл хэрэглэгддэг болохоос өмнө шинжлэх ухааны салбарын уран зохиол болон кинонд л гардаг байсан. Жишээлбэл: 1993 онд Америкийн кино болох Jurassic Park дээр Unix-ийн үйлдлийн системд зориулсан файлын удирдлага болох Silicon Graphics-ын гурав хэмжээст файлын удирдлага болох File System Navigator гардаг байна. Мөн Minority Report гэдэг кинон дээр 3D мэдээллийн систем хэрэглэдэг цагдаагийн офицерийн тухай гардаг. Уран зохиолд гурав хэмжээст хэрэглэгчийн интерфэйсийг William Gibson's Cyberspace юм уу Neal Stephenson's Metaverse шиг усанд шумбах чадвартай гэж харуулдаг. Хэрэглэгчийн интерфэйсийн ирээдүйн олон төсөөлөл нь өгөгдөлд чиглэсэн интерфэйс, тэртусмаа өгөгдөлд чиглэсэн график хэрэглэгчийн интерфэйст тулгуурладаг

• Apple Computer, Inc. v. Microsoft Corp. • Console user interface • Computer icon • Distinguishable interfaces • Ergonomics • General Graphics Interface (software project) • Look and feel • Natural user interface • Ncurses • Object-oriented user interface • Organic user interface • Rich Internet application • Skeuomorph • Skin (computing) • Theme (computing) • Text entry interface • User interface design • Vector-based graphical user interface

1. Jump up^ "Definition of GUI at Dictionary.com". Retrieved January 2010. 2. Jump up^ Martinez, W. L. (2011), Graphical user interfaces. WIREs Comp Stat, 3: 119–133. doi: 10.1002/wics.150 3. ^ Jump up to:a b Computerhope.com 4. ^ Jump up to:a b c d Technet.com 5. Jump up^ "window manager Definition". PC Magazine. Ziff Davis Publishing Holdings Inc. Retrieved 12 November 2008. 6. Jump up^ Greg Wilson (2006). "Off With Their HUDs!: Rethinking the Heads-Up Display in Console Game Design". Gamasutra. Retrieved February 14, 2006. 7.Jump up^ "GUI definition". Linux Information Project. October 1, 2004. Retrieved12 November 2008. 8.Jump up^ The Jargon Book, "Chrome" 9.Jump up^ Jakob Nielsen. "Browser and GUI Chrome". 10.Jump up^ The ViewTouch restaurant system by Giselle Bisson 11.Jump up^ IEEE.org. 12.Jump up^ Tufts.edu 13.Jump up^ Lieberman, Henry. "A Creative Programming Environment, Remixed", MIT Media Lab, Cambridge. 14.Jump up^ Salha, Nader. "Aesthetics and Art in the Early Development of Human-Computer Interfaces", October 2012. 15.Jump up^ Smith, David. "Pygmalion: A Creative Programming Environment", 1975. 16.Jump up^ The first GUIs 17.Jump up^ Xerox Star user interface demonstration, 1982.[1] 18.Jump up^ "VisiCorp Visi On". The Visi On product was apparently not intended for the home user. It was designed and priced for high end corporate workstations. The hardware it required was quite a bit for 1983. It required a minimum of 512k of ram and a hard drive (5 megs of space). 19.Jump up^ "A Windows Retrospective, PC Magazine Jan 2009". 20.Jump up^ Friedman, Ted (October 1997). "Apple's 1984: The Introduction of the Macintosh in the Cultural History of Personal Computers". Archived from the original on October 5, 1999. 21.Jump up^ Friedman, Ted (2005). "Chapter 5: 1984". Electric Dreams: Computers in American Culture. New York University Press. ISBN 0-8147-2740-9. RetrievedOctober 6, 2011. 22.Jump up^ Grote, Patrick (October 29, 2006). "Review of Pirates of Silicon Valley Movie". DotJournal.com. Archived from the original on November 7, 2006. RetrievedJanuary 24, 2014. 23.Jump up^ Washington Post (August 24, 1995). Windows "With Windows 95's Debut, Microsoft Scales Heights of Hype". Washington Post. Retrieved 11/8/2013. Check date values in: |accessdate= (help) 24.Jump up^ Mather, John. iMania, Ryerson Review of Journalism, (February 19, 2007) Retrieved February 19, 2007 25.Jump up^ "the iPad could finally spark demand for the hitherto unsuccessful tablet PC" --Eaton, Nick The iPad/tablet PC market defined?, Seattle Post-Intelligencer, 2010 26.Jump up^ Bright, Peter Ballmer (and Microsoft) still doesn't get the iPad, Ars Technica, 2010 27.Jump up^ "The iPad's victory in defining the tablet: What it means". Infoworld. 28.Jump up^ Macworld.com November 11, 2006. Dan Moren. CES Unveiled@NY ‘07: Point and click coming to set-top boxes? 29.Jump up^ Dayton, Tom. "Object-Oriented GUIs are the Future". OpenMCT Blog. Retrieved23 August 2012.

Цахим холбоос

засварлах
	Look up graphical user interface in Wiktionary, the free dictionary.
	Wikimedia Commons has media related to Graphical user interface.

• Evolution of Graphical User Interface in last 50 years by Raj Lal • The men who really invented the GUI by Clive Akass • Graphical User Interface Gallery, screenshots of various GUIs • Marcin Wichary's GUIdebook, Graphical User Interface gallery: over 5500 screenshots of GUI, application and icon history • The Real History of the GUI by Mike Tuck • In The Beginning Was The Command Line by Neal Stephenson • 3D Graphical User Interfaces (PDF) by Farid BenHajji and Erik Dybner, Department of Computer and Systems Sciences, Stockholm University