Хэлэлцүүлэг:1945 оны чөлөөлөх дайн
Манжуурт явагдсан зөвлөлтийн цэргийн ажиллагаа гэдэг хуудас байсаар байтал давхардуулж үүсгэх ямар хэрэг байнаа? тэгээд бас соц ын үеийн хэвлэлийн үг оруулсан ч байх шиг
санал
засварлахМанжуурт 1945 онд зөвлөлтийн явуулсан цэргийн ажиллагааа нь Курилын арлуудаас БНМАУ-ын өмнөд хилийг хүрсэн 3 фронтын давших ажиллагаа юм. Харин 1945 оны чөлөөлөх дайн гэдэг нь Өвөрмонголыг чөлөөлж нэгтгэх маршал Чойбалсангийн бодлогыг хэрэгжүүлэхийн тулд өөрийн гэсэн нэртэйгээр Монголын түүхийн бичиглэлд орсон дээрхи 3 фронтын зөвхөн Өвөрбайгалийн фронтын баруун жигүүрийг хангах зорилгоор явуулсан хөдөлгөөнт морьт мяханикжуулсан бүлгийн явуулсан тусгай ажиллагаа билээ.
Энэ хоёр нь хамрах хүрээ нь бие биедээ давхцах ч гэсэн тус тусдаа бодлого, чиглэлтэй, тодорхой үе шатуудыг дамжсан өөрийн гэсэн онцлогтой байлдааны ажиллагаанууд гэж үзэж болно. Тэр тусмаа монголын цэргийн оролцсон байлдааны ажиллагаа нь тухайн үеийн БНМАУ-ын бодлого гэж болохоор үндсэн зорилгод нийцүүлэн гүйцэтгэсэн ажиллагаа шүү дээ. Тэгээд ч манай түүхэнд энэ нэршлээр орсон байдаг тул тус тусдаа гэхдээ хоорондоо шууд холбоотой байдлаар байсан нь дээр гэж үзэж байна.