Хэлэлцүүлэг:Энерги

Add topic
There are no discussions on this page.

Физикт болон бусад шинжлэх ухаануудад эрчим буюу энерги (Грекийн ενεργός, энергос, "идэвхтэй, ажилладаг" гэсэн утгатай)[1] бол байгаль дээр хадгалагдаж буй системүүд болон биетүүдийн физик шинж чанарыг илэрхийлсэн скалъяр физик хэмжигдэхүүн юм. Энерги нь хэд хэдэн өөр төлөвт орших бөгөөд тухайлбал кинетик, потенциал, дулааны, цахилгаан соронзон, химийн, цөмийн, масс мэтчилэн байдаг бөгөөд эд бүгд мэдэгдэж буй байгалийн үзэгдлүүдийг тайлбарлахаар тодорхойлогдсон.

Энерги нь нэг төлөвөөс нөгөө төлөвт хувирах бөгөөд харин хэзээ ч шинээр үүсч бий болдоггүй, мөн устаж үгүй болдоггүй. Энэхүү энерги хадгалагдах зарчимыг анх 19-р зууны эхэн үед постулат болгосон бөгөөд энэ нь аливаа битүү системд үйлчилдэг. Нётерийн теорем ёсоор бол энерги хадгалагдах үзэгдэл нь физикийн хуулиуд цаг хугацаа өнгөрөхөд өөрчлөгддөггүй гэдэг баримтын үр дагавар юм.[2]

Return to "Энерги" page.