Хэлэлцүүлэг:Цахилгаан цэнэг
Тусламж
засварлах- Subatomic particle гэдгийг яаж орчуулахаа сайн мэддэгүй ээ. Дэд атомын эгэл бөөм гэхээс өөр юм толгойд орохгүй байна. Мөн тэгэж бичих нь хир зохистойг нь мэдэхгүй болохоор Оросуудаас будаа идээд шууд суб-атомын эгэл бөөм гээд одоохондоо тавьчихлаа. Үүнийг залруулж өгнө үү.
- Fundamental force гэдгийг суурь хүч гэж байна уу эсвэл өөрөөр хэлдэг үү?
- Polarization (Electrostatic) бас юу гэж хэлдэг билээ. Эргэлзэж эргэлзэж цахилгаанжих гээд бичлээ.
- Deuterium гэдгийг дейтери гэх үү эсвэл хүнд устөрөгч гэх үү.
Билгүүн 17:32, 4 Арванхоёрдугаар сар 2007 (UTC)
- Subatomic particle - Атом доторх бөөм, атомын дотоод дахь бөөм гэж их бичдэг. Зөвхөн протон нейтрон электроны тухай биш гэдгийг тодруулъя гэвэл атомоос жижиг бөөм эсвэл зүгээр эгэл бөөм гэсэн ч болно.
- Fundamental force - Тулгуур хүч,
- Polarization (Electrostatic) - Туйлшрал,
- Deuterium - Дейтери, хүнд устөрөгч аль нь ч болно. Гэхдээ тритийг бас хүнд устөрөгч гэх учир дейтери нь илүү тодорхой. Төмөр 22:01, 14 Арванхоёрдугаар сар 2007 (UTC)
Баярлалаа. Физиктэй холбоотой орчуулсан өгүүлэлүүд дээр алдаа их байгаа байх. Таныг боломжоороо хянаж туслана гэдэгт найдаж байна. Билгүүн 03:31, 15 Арванхоёрдугаар сар 2007 (UTC)
Subatomic and Elementary particles
засварлахАнгли вики дээр "A subatomic particle is an elementary or composite particle smaller than an atom" гэсэн байна. Харин "Еlementary particle or fundamental particle is a particle not known to have substructure" гэсэн байна. Subatomic particle болон эгэл бөөм хоёр маань зарчимын хувьд ялгаатай ойлголтууд юм байна. Тэгэхээр subatomic particle гэдэгийг атомаас жижиг бөөм гэвэл илүү тохирох юм шиг санагдлаа. Өөр оновчтой нэр томъёо байгаа юу? Мөн composite particle гэдэгийг монголоор юу гэж хэлэх вэ? Билгүүн 17:57, 15 Арванхоёрдугаар сар 2007 (UTC)
- Атомоос жижиг бөөм гэхэд утга нь тодорч байгаа. Хуучин номон дээр атомын дотоод дахь бөөм гэж бичсэн байдаг санагдаж байна. Composite particle гэхийг нийлмэл бөөм гэх байх. Төмөр 01:40, 16 Арванхоёрдугаар сар 2007 (UTC)