Хэлэлцүүлэг:Цайвар трепонем

Latest comment: 1 жилийн өмнө by Chinneeb in topic Устгах

Устгах

засварлах

Та бүхэн википедиа нэвтэрхий тольд үнэтэй хувь нэмэр оруулж олны дэмжлэгийг хүлээсэн, бурууд хатуу зөвд ээлтэй, тангараг өргөсөн эмч хүн шиг википедиа нэвтэрхий толийн манаанд зогсож буй ёс зүй, зөвийг эрхэмлэгч хүмүүс юм байна. Википедиа нэвтэрхий толь нь монгол хэл дээр гарч эхэлснээр багагүй хугацаа өнгөрчээ. Нэвтэрхий тольд сайн дурын хэн ч хувь нэмэр оруулан нийтлэл үүсгэдэг аж. Энэ нь сайн муу үр дагавартай юм. Аливаа танин мэдэхүй болон нийтэд сөргөөр нөлөөлөхгүй нийтлэл мэдээлэл мэдээж боломжтой, харин анагаахын шинжлэх ухаанаас авхуулаад, хууль журам гэх мэт олон салбарын асуудалд мэргэжлийн бус хүмүүс ямар ч эх сурвалжгүй, худал мэдээлэл агуулсан, орчуулгын нийтлэлийг хяналт зөвшөөрөлгүйгээр хуудас үүсгэн нэвтэрхий тольд байршуулах цөөн тохиолдол байдаг нь маш харамсалтай. Тухайлбал тэмбүү өвчний талаарх энэ нийтлэл хуудас. Mонголын википедиа хуудас хэрэглэгчдийн дийлэнх нь нийтлэл мэдээллийг бодит эх сурвалжтай, эцсийн үнэн мэтээр ойлгон хүлээн авч байдаг нь анзаарагддаг бөгөөд үүнээс болж ялангуяа манай анагаахын шинжлэх ухааны салбарт холбоотой буруу ташаа мэдээлэл, олон нийтэд сөрөг муу нөлөө үзүүлэх, тэр ч бүү хэл иргэдээс нийтлэл доторх худал мэдээллийг уншиж баттай үнэн байдлаар хүлээн авч, сэтгэл санааны хүнд гутрал дипресс-д орж одоог хүртэл СЭМҮТ-д эмчлүүлсээр байна. Анагаах ухааны салбарт нэг худал үг л хүний бүхий л амьдралыг орвонгоор нь эргүүлж болох эрсдэлтэй байдаг. Тангараг өргөсөн эмч судлаач хүний хувьд энэ нийтлэлээс болж, хойшид дахин нэг ч хүн бие сэтгэлийн эрсдэлд бүү ороосой хэмээн хүсэж байгаа тул энэхүү тэмбүү өвчний талаарх эх сурвалжгүй орчуулгын /орос хэлнээс, гүүгл транслет.../ нийтлэл хуудсыг бүхэлд нь устгахыг админууд та бүхнээс хичээнгүйлэн хүсэж байна. Энэ нийтлэл нь үг хэллэг, өгүүлбэр зүй, утга санаа, тоон мэдээлэл гэх зэрэг буруу ташаа мэдээлэл маш их байна. Гүүгле транслет нь мэдээж төгс бус. ялангуяа анагаахын шинжлэх ухааны салбарт.

Хоёр жишээ дурдвал;

• Орос хэлний дүрэм, үг өгүүлбэр зүй утга санаа нь монгол хэлнээс тэс өөр тул гүүгле транслетээр монгол хэлнээ орчуулагдахдаа маш ихээр алдагддаг.

• Орос хэлний шанкр гэдэг үг нь монгол хэлний яр гэсэн үг юм. Гүүгле транслетээр энэ үг нь монгол хэлнээ яр гэж орчуулагдахгүй шанкр гэдэг үгээрээ л орчуулагдаж байдаг нь орос хэлнээс гүүгле транслет хийсэн нь нотлогдоно. Уг нийтлэлийн эхлэлийн хоёрхон өгүүлбэрт нэг хэрэглэгч засвар хийжээ. /засварын түүх дэхь сүүлийн засварт буй, мэргэжлийн хүн байна/ Эхний хоёрхон өгүүлбэрт засвар хийхэд ямар их үг хэллэг, өгүүлбэр зүй, утга санааны засвар орж байгааг харж болно. Эх сурвалжгүй нийтлэл мэдээлэлд бүхэлд нь мэргэжлийн хүн засвар хийх боломжгүй. Википедиа толь болон зарим томоохон мэдээллийн хэрэгслүүдэд гарч буй зарим ташаа мэдээлэлд мэргэжлийн салбарын бид ч буруутай. Хойшид анагаахын шинжлэх ухааны салбарын мэдлэг мэдээллийг үнэн зөв эх сурвалжтайгаар википедиа толиос эхлээд томоохон мэдээллийн хэрэгслүүдэд хэвлэн нийтэлж байх ажлыг салбарын зүтгэлтнүүд оюутан шавь нарын хамтаар эрчимжүүлж хувь нэмрээ оруулна. Тангараг өргөсөн эмч судлаач хүний хувьд хохирсон өвчтөнийг харж сэтгэл өмөрч зүрх шаналан та бүхэнд ойлгуулан тайлбарлахыг хичээн энэхүү захиа устгах хүсэлтийг илгээлээ. Сайнд ээлтэй мууд хатуу байх, ёс зүй шаардсан амаргүй ажилд тань амжилт хүсье!

(загвараас хуулав) -- @Emch phd

Сайн байна уу, @Emch phd, яалт ч үгүй Википедиад маань мэргэжлийн хүмүүс хэрэгтэй байна, нэмэрлэе гэж байгаад баярлалаа, асуух зүйл байвал Wikipedia:Хурал/Ерөнхий-д бичээрэй. Энэ хуудсанд авах юм байхгүй, бүгдийг нь устга гэж үзэж байвал шууд хоослоод бичээд яваарай (тэр чигээр нь устгачихвал ангилал, interwiki гм алдагдана). --chinneeb 14:23, 16 Аравдугаар сар 2023 (UTC)Reply
  • Энэ хуудасыг устгаж байснаас хэрэггүй мэдээллийг нь арилгаад, баримттайг нь бичвэл болох юм биш үү? Хэн нэгэнд таалагдахгүй байна гээд устгах юмуу хяналт зөвшөөрөл авах талаар яриад байх нь хэр зохимжтой вэ? Миний бодлоор зүгээр засвар хийсэн нь зөв гэж бодож байна. Megzer (talk) 09:59, 18 Аравдугаар сар 2023 (UTC)Reply
    Зохиогчийн эрхэнд халдсан зүйл хэтэрхий их оруулаад зөвшөөрөөд бвал wikimediaгаас админы эрхийг цуцлах магадлалтай. Дүрмээ л мөрдөхийг хичээж байна, үнэхээр эмч доктор гэсэн нэртэй мэдээлэл оруулж бгаа хүмүүс энэ тал дээр арай мэдлэг ёс зүйтэй байх болов уу гэж бодсон юмсанж. --chinneeb 00:39, 18 Арванхоёрдугаар сар 2023 (UTC)Reply

1

Return to "Цайвар трепонем" page.