Хэлэлцүүлэг:Хүнцэл

1. Химийн элемент хүнцэл (As) гэж юу вэ. Хүнцэл нь дэлхийн царцдсын 0.0005 хувийг бүрдүүлдэг нэгэн төрлийн төмөрлөг бус химийн элемент бөгөөд ихэвчлэн сульфат хэлбэрээр оршдог. Хүнцэл (As) нь химийн элементийн үелэх сисмемийн 4-р үе, VA бүлэг, автомын дугаар 33, элементийн тэмдэг As, элементийн дан биетүүд нь мөнгөлөг саарал, хар, шар зэрэг үндсэн гурван өнгөтэй ижил элементийн аллотропиуд хэлбэрээр оршдог. Хүнцлийн элементүүд нь байгаль орчинд түгээмэл тархцтай байдаг ба өнөөгийн байдлаар хэдэн зуун нэр төрлийн хүнцлийн нэгдэл бодисыг илрүүлэн бүртгэсэн байна. Хүнцэл болон түүний нэгдэл бодисыг газар тариалангийн салбарт пестицид, гербицид болон хайлшны үйлдвэрлэлд өргөнөөр ашигладаг. Гурван валенттай хүнцлийн ислийг (As2O3) хүмүүсийн эртнээс “Хаан хор” гэж нэрлэж заншсан хүнцэл нь хүний биед амин чухал хэрэгцээтэй фармакологи болон токсикологийн ач холбогдол бүхий микроэлементийн нэг болно.

2. Хүний бие дэх хүнцлийн эх үүсвэр. Хүмүүс ердийн нөхцөлд хүний биед хэрэгцээтэй хүнцлийн элементийг хоол хүнс, унд уснаас өөртөө шингээн авдаг. Загас, далайн гаралтай хүнсний бүтээгдхүүн, замаг зэрэг нь аrsenobetaine болон arsenocholine гэсэн хоёр төрлийн бодисыг элбэг агуулдаг бөгөөд эдгээр нэгдэл бодис нь хүний биед хор хөнөөл багатай, биеэс амархан ялгаруулан гаргах онцлогтой.

3. Хүний бие дэх хүнцлийн бодисын солилцоо. Хүний бие дэх хүнцлийн 60-90% нь хоол хүнс болон амьсгалын замаар дамжин хуримтлагддаг ба биеийн хэсгүүдэд тунаж үлдэх байрлал нь тоос, тоосонцрын мөхлөгийн хэмжээгээс хамааралтай бөгөөд арьсаар данжин дотор эрхтэнд шингэх тунгийн хэмжээ маш бага байдаг. Хүний биеийн шингээн авсан хүнцэл нь элэг, дэлүү, бөөр, шингэлтийн замд 4 долоо хоног тархаж, эцстээ биеэс бүрэн ялгарлан гарах ба арьс, үс, хумс, яс, шүд зэрэг дайвар эрхтэнд бага хэмжээгээр хуримтлагдан үлддэг.

4. Хүний биеийн физиологийн хэрэгцээнд шаардагдах хүнцэл. Хонь, гахай, тахианд хийсэн олон удаагийн туршилтын дүн шинжилгээгээр хүнцэл нь амин чухал микроэлементийн нэг болох нь тогтоогдсон байна. 4.1. Физиологийн хэрэгцээ: Амьтанд хийсэн туршилтын дүн шинжилгээгээр хүний биед шаардагдах хүнцлийн хэвийн хэмжээ нь 6.25мкг/4.18 MJ-аас 12.5мкг/4.18 MJ хооронд хэлбэлзэх ба дэлхийн жишгээр 12-40мкг, харин далайн гаралтай хүнсийг голлон хэрэглэдэг хүмүүсийн хоногт шингээн авах хүнцлийн хэмжээ нь 195мкг хүрдэг байна. 4.2. Хүнцэл дутагдах: Тахианы цурван, шишүүхэй, ямаа, гахай, харх зэрэг амьтанд хийсэн туршилтаар хүнцэл дутагдах нийтлэг илрэл шинж тэмдэг нь өсөлт бойжилт удаашрах, нөхөн үржихүйн эмгэг үүсгэх бөгөөд нөхөн үржихүйн хувьд үр тогтоох чадвараа алдах, перинаталь эндэгдэл үүсэх магадлал ихэсдэг. Мөн бүх төрлийн амьтан ургамалын хувьд хүнцэл дутагдснаар эрхтэнгүүдэд агуулах эрдсийн хэмжээг нөлөөлдөг.

5. Хүнцлийн оршин тогтнох хэлбэр, цар хүрээ ба стандартын зөвшөөрөгдөх хэмжээ. 5.1. Хүнцлийн оршин тогтох хэлбэр: нэг валенттай (As), гурван валенттай (aesenite), таван валенттай (arsenate) гэсэн тогтоцтой байх ба тэдгээрийн нэгдэл бодисын хөхтөн амьтанд үзүүлэх хорт чанар нь валентын тоо, органик болон органик бус нэгдэл, хий, шингэн, хатуу хэлбэр түрс, уусалт, мөхлөгжич, шингээлтийн хэмжээ, ялгаруулалтын хэмжээ, агуулга зэргээс хамааралтай. Хүнцлийн газрын царцдас дахь эзлэх хувь хэмжээ нь маш бага бөгөөд ихэвчлэн чөлөөт байдлаар бүх төрлийн металлийн сульфат хүдэрт хүнцлийн сульфат дагалддаг тул хүмүүс аль эртнээс хүнцэл болон хүнцлийн нэгдэл бодистой харицаж ирсэн түүхтэй. 5.2. Нөөц, тархац: Хүнцэл нь байгальд өргөн тархацтай ба голдуу галт уулын дэлбэрэлт, хүнцэл агуулсан хүдэр зэргээс үүсэлтэй байдаг. Үйлдвэрлэлийн нөхцөлд хүнцэл нь металл /хар тугалга, алт, цайр, кобальт, никель г.м/ хайлуулах зуухны дайвар бүтээгдхүүн болдог. Ххүнцлийн бусад эх үүсвэрүүд нь: 5.2.1. Байгаль: Хүнцэл агуулсан хүдэр, гүний ус. 5.2.2. Бараа бүтээгдхүүн: Бэлтгэсэн мод, модон материал, песицид, гербицид, мөөгөнцрийн эсрэг бодис, хөвөн хатаагч бодис, будаг, пигмент, хар тугалга бүхий бензин г.м. 5.2.3. Хүнс: Архи /дарс нэрэх усан үзмэнд хүнцэл агуулсан песицид, химийн бордоо хэрэглэсэн бол/, навчин тамхи, далайн гаралтай хүнс /ялангуяа хясааны төрлийн/. 5.2.4. Үйлдвэрлэл: Газрын тосны гаралтай түлш шатаах, зэсийн арсенат ашиглан боловсруулсан мод шатаах, электрон үйлдвэрлэл, металл хайлш, арьс шир боловсруулах. 5.2.5. Эм тариа: Carbasone, Kushthy хоёр төлийн эмийн бүтээгдхүүнийг эрт дээр үед тэмбүү, хайрст үлд өвчин эмчлэх зориулалтаар хэрэглэж байсан түүхтэй ба өнөө амьтны шимэгч хорхойн эсрэг эмчилгээнд ашиглаж байна.

5.3. Стандартын зөвшөөрөгдөх хэмжээ. Химийн элемент хүнцэл нь байгаль дахь тархацаар 20 дугаарт, дундчаар газрын гадаргуугийн 1.7×10-4% хувиг, байгалийн 600 гаруй нэр төрлийн хүдэрт агуулах хүнцлийн хэмжээ <1%, бусад 1300 гаруй нэр төрлийн хүдэрт n×10-4% (nppm), хүхэр болон төмрийн исэлд их хэмжээний хүнцэл агуулдаг ба 10%-аас дээш хэсгийг бүрдүүлдэг, тунамал чулуулаг дахь агуулга нь энгийн чулуулгаас харицангуй их байдаг, фосфорын хүдэрт хүнцлийн агуулга 1-17мг/кг, нүүрсний орд болон асфальтэд хамгийн их агуулдаг буюу 15000мг/кг хүрдэг бол энгийн нөхцөлд эдгээр ордын хүрээлэн буй орчны хүнцлийн агуулга 1-17мг/кг байдаг. Хөрс, ус, тунамал хурдаст орших хүнцлийн хувь хэмжээ нь тухайн геологийн тогтцоос хамааралтай ба бохирдолд өртөөгүй газрын гадаргуу болон гүйний худгийн усан дахь хүнцлийн хэмжээ 1-10мг/кг, хөрсөн дэх хүнцлийн хамгийн дээд хэмжээ нь 15мг/кг, тунамал хурдас дахь хүнцлийн хамгийн дээд хэмжээ 10мг/кг тус тус байдаг. Бохирдол үүссэн эсэхийг тооцох шалгуур үзүүлэлтийн хувьд бохирдсон хөрсний хүнцлийн агуулга 1000мг/кг-аас их, тунамал хурдаст 10000 мг/кг-аас их байхаар ангилдаг байна. Агаар мандал дахь хүнцлийн гол эх үүсвэр нь галт уулын дэлбэрэлтээс үүсэлтэй бөгөөд жилд 3000 тонн хүнцэл ялгаруулдаг. Мод, ургамал шатах, хөрс болон тунамал хурдсын биологийн өөрчлөлт нь агаар дахь хүнцлийн хоёр дахь эх үүсвэрийг бүрдүүдэг бол жилийн агаар мандалд эргэлдэх хүнцлийн нийт хэмжээ нь 73540 тонн байх ба үүнээс 40% нь хүн төрөлхтний үйл ажиллагаанаас хамааралтай бохирдлоос үүсэлтэй гэж үздэг. Унд усан дахь хүнцлийн олон улсын стандартын зөвшөөрөгдөх хэмжээ 0.05мг/л байдаг бол Монгол улсын стандартаар түүний зөвшөөрөгдөх хэмжээ 0.01мг/л байна. Хүнцэлд хордох үзэгдэл нь тухайн бүс нутгийн газар зүйн байршил, амьдралын хэв маяг, онцлогоос шалтгаалан өөр өөр байдаг ба байгалийн бараа бүтээгдхүүн дэхь хүнцлийн агуулга нь мөн адил бус байна. Үүнд: Үр тариа 0.006-1.2мг/кг, мах, махан бүтээгдхүүн 0.005-0.5мг/кг, хүнсний ногоо, жимис жимисгэнэ 0.01-0.2мг/кг, сүү, сүүн бүтээгдхүүн 0.005-0.01мг/кг, далайн гаралтай хүнсэнд хамгийн ихээр агуулдаг буюу 0.39-3мг/кг байдаг. Хүний биед хордлого учруулах хүнцлийн тунгийн хэмжээ нь 0.01-0.05грамм As, үхэлд хүргэх аюултай тунгийн хэмжээ нь 0.06-0.2грамм As гэж үздэг. 6. Хүнцлийн биологийн хор хөнөөл. Хүнцэл нь биологийн идэвхтэй микроэлементийн нэг байдгаар амьтан, ургамалын эс, шээсэнд бичил хэмжээгээр агуулагдаж байгаа нь хүн, амьтны физиологи зохицуулалтанд чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд хүнцлийн дутагдалд орсноор гормон тэнцвэр алдагдах, эсийг бэхжүүлэх ферментийн идэвхжилт сулрах, эрхтний амьсгалд өөрчлөлт орох, хүнцлийн илүүдэл үүссэн тохиолдолд үс унах, шингээлтийн замын өвчлөл, нүдний эвэрлэг бүрхэвч булиггартах, хамрын хүндийн өвчлөл, хумс амарсан гэмтэж хугарах, амт, үнэрийн хэт мэдрэмтхий зэрэг өвчний шинж тэмдэг илэрдэг. Ихэнх нөхцөлд хүнцэл нь усан уусмал хэлбэрээр биологийн эргэлтэнд ордог тул төрөл бүрийн хүнцлийн уусмал нь хамгийн хор хөнөөлтэй байдаг байна. 7. Хүнцлийн ашиглалт. Хүнцлийн ангидридыг шүдний эмчилгээ, цусны цагаан бөөм ихсэх өвчин, мэдрэл муудах, цус багадалтын үед эмчилгээний зориулалтаар ашигладаг. Хүнцлийг мөн металл хайлш, хагас дамжуулагчийн технологи, үр тарианы хортон шавьж устгах, керамик үйлдвэрлэлд түгээмэл ашигладаг. Хүнцлийн нэгдэл бодисыг шавьж устгах бодис, зэв арилгах бодист ашигладаг. Мод, модон бүтээгдхүүний гадаргууг хамгаалах зориулалтаар ашигладаг зэс-хромат (CCA) бодист хүнцлийн найрлага ордог.

Start a discussion about Хүнцэл

Start a discussion
Return to "Хүнцэл" page.