Хэлэлцүүлэг:Мөөг
Мөөгний онцлог шинж чанар
Мөөг нь дараах өвөрмөц шинж чанартай: 1. Эсийн хана нь өөрчлөгдсөн хитинээс тогтоно. Харин ургамлын эсийн хана ихэвчлэн целлюлозоос бүрдэнэ. 2. Мөөгний нөөц нүүрсус нь амьтныхтай ижил гликоген болно. 3. Мөөг нь гетеротрофууд бөгөөд бусад организмаас шим тэжээлээ авна. Үүнийгээ тэд янз бүрийн аргаар явуулна: Сапрофит - үхсэн органик бодисыг сахар ба аминхүчил болтол нь задлах энзим ялгаруулна. Паразит – амьд организмын дотор орших бодисыг задлана. Симбиоз – нийт ургамлын 80% нь симбиоз мөөгтэй хам амьдрана. 4. Эукариот бусад организмын адилаар мөөг нь өөрийнхөө амьдралын мөчлөгт үржлийн ба үржлийн бус 2 үе шатны аль алийг дамжина. Бусад эукариотоос ялгаатай нь ихэнх мөөгний зигот нь зөвхөн диплоид эстэй байна. Меиоз хуваагдал зиготод явагдаж гаплоид бөөм үүсгэх ба энэ нь цаашдаа митоз хуваагдлаар организм ургана. Зарим мөөг нь өөрийнхөө амьдралын ихэнх мөчлөгт гаплоид үлдэнэ. Мөн өвөрмөц хоёр зүйл нь дикарион хэлбэртэй байх ба нэг эсэд хоёр салангид бөөм агуулагдах тохиолдол бий. Хоёр бөөмтэй эс зөвхөн мөөгөнд л тохиолдоно. 5. Мөөгөнд зарим өвөрмөц процесс явагдана. Тухайлбал: мөөгний эсэд лизин – аминхүчил нийлэгжих зам бусад организмынхаас өөрөөр явагдана. Тэдгээрийн митохондрийн РНХ нь UGA гэсэн кодонийг хэрэглэнэ. Мөн мөөгний митоз хуваагдал бусад организмынхаас жаахан өөр байна. 6. Мөөг нь ургамлын адил фотосинтезийн процесс явуулж чадахгүй. 7. Мөөг нь амьтны адил зохион байгуулалттай мэдрэлийн систем байхгүй боловч тэдгээр нь орчныг мэдрэх ба зарим нь орчинд нүдэнд харагдахуйцаар хариу үйлдэл үзүүлдэг.
8. Зарим мөөг шавьжны адилаар биохимийн бүтээгдэхүүн болох феромоноор ойлголцож, мэдээлэл дамжуулдаг болох нь тогтоогдсон.
Мөөгний биеийн бүтэц, онцлог
Мөөгний аймагт хамаарагдах зүйлүүдийн нийтлэг шинж чанар нь нэг ба олон эст утаслаг биетээс бүрэлдэх ба энэ нь янз бүрийн байдлаар салаалан сүлжилдсэн тогтоц бүхий гиф –hyphae –аас тогтоно. Харин дрожж нь бөөрөнхий, зуувандуй эстэй, гиф үл үүсгэдэг мөөгөнцөр юм.
Ихэнхи мөөгөнцрийн эсүүд нь янз бүрийн бөөгнөрөл, колони үүсгэсэн байдлаар оршино. Харин дрожжийн колоний гадаад төрх байдал бактерийнхтай төстэй, нэгэн төрлийн бүтэцтэй байдаг. Мөөгөнцрийн колони хөвсөрхөг, үсэрхэг бүтэцтэй байх ба энэ нь тэдгээрийн биеийн онцлог, морфологи зохион байгуулалтын бичил бүтэцтэй холбоотой байдаг. Мөөгөнцрийн колони олон тооны гифээс тогтох ба гифүүд нь сүлжилдэн холбогдож мицелийг үүсгэнэ. Гифүүд нь өвөрмөц зохион байгуулалт бүхий бүтэц бөгөөд түүнд эукариотын эрхтэнцрүүд байрлана. Зарим зүйлийн гиф уртын дагуу олон тооны хөндлөн хаалт (sept) –аар тусгаарлагддаг. Ийм төрлийн гифийг “тасалгаат” гэж нэрлэнэ. Септэд байрлах жижиг сүвүүдээр тусгаар хэсгийн хооронд эрхтэнцэр болон тэжээлийн бодис чөлөөтэй нэвтэрч зөөвөрлөгдөнө. Ийм ч учраас гифийн зарим тусгаар хэсэг нь хэд хэдэн бөөм агуулсан байдаг. Тусгаарлах хаалтгүй, зөвхөн ганц урт эсээс тогтдог гифийг “тасалгаагүй” гэнэ. Мөөгөнцрийн гифүүд нь гүйцэтгэх үүргээрээ ялгаатай бөгөөд субстратын гадаргууд байрлах вегетатив мицелиүд буюу агаарын мицели нь хүчилтөрөгч авах ба үржих үүрэгтэй байдаг. Харин субстратын гүнд нэвтрэн орсон гифүүд болох субстратын мицели нь ургамлын үндэстэй адил тэжээлийн бодис, усыг авч агаарын мицелид хүргэх үүрэг хүлээнэ. Агаарын мицели дэх вегетатив гифээс үүсдэг үрт биенд үржлийн эс болох спор боловсорно. Мөөгний үржлийн бус хэсгийг thallus гэж нэрлэх ба энэ нь үндэс, иш, навч гэсэн биеийн ялгарах хэсэг байхгүй биеийг нэрлэдэг ерөнхий нэршил юм. Ихэнх мөөг олон эст боловч мөн дрожж гэж нэрлэгдэх нэг эст хэлбэр ч энд багтана. Талхны дрожж Saccharomyces cerevisiae нь нэг эст мөөг болно. Олон эст мөөг бие нь гиф гэж нэрлэгдэх олон тооны утаслагаас бүрдэх мицелиэс тогтоно. Мицели нь гол төлөв хөрс буюу түүний бусад төрлийн хоол тэжээлд нэвчин орсон байдлаар оршино. Мөөгний үзэгдэх хэсэг болох малгай нь гифийн бөөгнөрөлөөс бүтэх ба үрт бие гэж нэрлэгдэх үржлийн бүтэц үүсгэнэ. Мөөг нь хоолны эх үүсвэр чиглэн хурдан ургах асар олон тооны гифтэй. Гифийн ургалт нь өдөрт километрээр нэмэгдэнэ. Гиф нь үзүүр хэсгээсээ ургах ба түүний диаметр нь 0,5 – 100 микрометр. Мянга мянган бичил гифүүд зэрэгцэх, салбарлах буюу нэвчих байдлаар ургаж нүдэнд үзэгдэхүйц хэлбэрт орно. Хоёр төрлийн гиф үүсгэнэ. Таславчгүй гиф нь салангид эсэд хуваагдахгүйгээр нийт уртын дагуу цитоплазм нь үргэлжилж олон тооны бөөмийг агуулдаг бол таславчтай гиф нь дундуураа таславчаар тусгаарлагдсан эсүүдээс бүрдэх ба тус бүртээ нэг буюу олон бөөмтэй. Таславч сүвүүдтэй, түүгээр нэг эсээс нөгөөд цитоплазм чөлөөтэй нэвчинэ. Мөөг нь мөн үржлийн буюу үржлийн бус спор хэлбэр үүсгэнэ. Мөөгний спор нь нөхөн үржихүйн бүтэц буюу хамгаалах хана бүхий амьд үлдэх бүтэц encased болно. Спор нь хоёр үүрэгтэй. Тэдгээр нь хоол тэжээл элбэгтэй шинэ орчинд шилжих болон тохиромжгүй хүрээлэн буй орчноос организмыг хамгаалах үүрэг гүйцэтгэнэ. Тохиромжтой нөхцөл бүрдмэгц спор нь соёолон ургана. Мөөг нь олон тооны спор ялгаруулж, орчинд тараах ба тэдгээрийн агаарт агуулагдах нягтын хэмжээ зарим газар нэг куб метрт 5,5 саяд хүрнэ. Спор нь мөн урсгал ус, бороо, амьтны хоол боловсруулах эрхтэн, шавьжинд тархана. Зарим нь мөөгний бүтцээс тэс өөр хэлбэрт оршино. Тухайлбал адууны хомоол, үхрийн баасанд амьдардаг Pilobus мөөг байна. Түүний спор нь үхрийн хоол боловсруулах системээр дамжсаны дараа л соёлох боломжтой болдог. Чийглэг орчинд тавьсанд адууны шинэхэн хомоолын нунтагт 5-7 хоногийн хугацаанд хөгжинө. Амьдралынхаа мөчлөгийг бүрэн гүйцэд явуулахын тулд мөөг нь спороо өвсөнд хаях хэрэгтэй болно. Өвсийг үхэр идэж, дараа нь түүнийг баастайгаа хамт гадагшлуулснаар энэ боломжтой болно. Мөөг спорын массаас бүрдсэн хар толгойтой шилбэнээс ургана. Шилбэ нь нарны зүг чиглэх ба гэрэл рүү чиглэдэг учир нь усны даралт шилбэнээс түүний толгойн хэсэг рүү шилжихэд зориулагдсан. Спор нь наалдамхай бодистой, иш нь 1,83 м хүртэл өндөртэй, 2,44 м хүртэл хол зайд тархаж чадна. Энэ нь тэдгээрийг бааснаас хангалттай хол зайд очиж, өвсөнд өөрийнхөө амьдралын мөчлөгийг үргэлжлүүлэх боломжийг олгодог байна. Үхрийн баас, адууны хомоолын гадарга дээр богинохон салаалж салбарлаагүй споранги үүсгэгч сайн ажиглагдах бөгөөд доод хэсэг нь мицелиэс таславчаар тусгаарлагдсан, дээд хэсэг нь лийрэрхүү цайвар шар өнгөтэй болсон байна. Споранги үүсгэгч нь нилээд хавтгайдуу хар өнгийн спорангиар төгсөнө. Споранги боловсрох үед споранги үүсгэгч гэрэл рүү тэмүүлж түүний дотор тургорын даралт нэмэгдсэнээс споранги хүчтэй шидэгдэнэ. Үүний дараа споранги үүсгэгч унадаг. Спорангийн бүрхүүл хатаж задрахад спор цацагдана. Зарим мөөг, тухайлбал дрожж нэг эст, гэсэн хэдий ч ихэнх зүйлүүд нь олон эст организм болно. Мөөгний бие мицели гэж нэрлэгдэх олон эст бүтцээс бүрдэнэ. Мицели нь гиф гэж нэрлэгдэх утаслаг биеийн сүлжээ юм. (Грекээр mycelium – мөөгний утаслаг, ширхэг, hyphe-сүлжээ, тор) Гиф нь мицелид овоо зэгсэн том гадаргуугийн талбай цитоплазмын эзлэхүүнд ноогдох олгох ба энэ нь мөөгний бие рүү хоолыг шингээхэд хөнгөвчилнө. Гиф нь тэдгээрийн оройн хэсгээсээ ургах ба мицели хоолоо шингээгээд тэжээлийг ургаж байгаа үзүүр хэсэг рүү дамжуулна. Мөөг нөхөн үржилд ороход мицелийн өвөрмөц хэсэг нв нөхөн үржихүйн бүтэц болон хувирах ба мицелийн бусад хэсэг нь түүнийг тэжээнэ. Мөөгний эс ургамлынхаас нилээд өөр. Зөвхөн хлоропластгүй байгаад зогсохгүй эсийн хана нь хитинээс бүрдэнэ. Харин ургамлын эс хана целлюлозоос бүрддэг. Хитин нь целлюлозын адил глюкозын полимер боловч глюкозын молекул бүрт азот агуулсан амины бүлэг дагалдана. Хитиныг шавьж, сарьсан далавчтан гм амьтны аймгийн гол төлөөлөгчидийн бүрхүүлд илрүүлсэн. Энергийн нөөц нь ургамлынх шиг цардуул биш харин амьтантай ижил гликоген байдаг. Мөөг нь хөдөлгөөнгүй, ургамал, амьтан шиг биеийн үндсэн бүтэц байхгүй, амьдралынхаа аль ч мөчлөгт шилбүүр байхгүй. Тэдгээр нь хоол тэжээлийн эх үүсвэрийн дагууд ургана. Гиф нь өдөрт хэдэн км-ээр ч ургах чадвартай. Зарим мөөгний гиф нь хөндлөн таславчтай. Ийм гифийг таславчтай гиф гэнэ. Энэхүү таславч нь жижигхэн нүхүүдтэй түүгээр нь цитоплазм, түүгээр ч зогсохгүй заримдаа эсийн эрхтэнцрүүд ч нэг эсээс нөгөөд чөлөөтэй шилждэг. Таславч нь нөхөн үржлийн эсийг тусгаарладаг. Таславчгүй мөөг нь олон бөөмтэй: гифийн цитоплазмд олон бөөм агуулагдана.