Хэлэлцүүлэг:Монгол хэлний язгуур
Монгол хэл
засварлахХэл гэдэг бол бие даасан ухагдахуун. Хэл зүйн хэлбэр маань энд арай өөр байна. Монгол хэл маань Алтай хэлний язгуурийн Дорнод Алтай хэлний бүлэгт багтдаг Монгол хэл. Монгол хэл маань өөр давхар хэлийг үүсгэдэггүй. Буриад, Халимаг хэл гэх хэцүү. Буриад аялгуу, Халимаг буюу Дөрвөд аялгуу гэж хэлнэ. Хэл гэдэг бол үндэстэний хүрээнд авч үздэг. Аялгуу бол тухай үндэстэн дотор байгаа ястаны хүрээнд авч үздэг. Тийм болхоор үүнийг анхааралдаа авч үзнэ үү. Харин Монгол хэл, Баоань хэл гэж хэлж болно. Учир нь тэр аялгуунууд аль хэдийнээ хэдэн зууны өмнөөс монгол аялгуунаас тасарсан учраас тэгэж хэлж болно.. ааа гэхдээ Монгол хэл гэсэн тэр зүйл дотроо байгаа гэдгийг хэлэх хэрэгтэй. Хүндэтгэсэн, --Сасори 15:31, 9 Нэгдүгээр сар 2011 (UTC)
- Мэргэжлийн хүмүүс википедиаг хөгжүүлэхэд оролцож, сайхан хэлэлцүүлэг өрнүүлж байгаад баяртай байна. Би мэргэжлийн хүн биш учраас энэ талаар тантай маргамааргүй байна, гэхдээ бусад хэлний википедиануудад (англи, франц, испани, орос, хятад гэх мэт) яагаад яг ийм ангилал хийгдсэн байгааг тайлбарлаж өгвөл баярлах байна. Мэргэжлийн бус хүний нүдээр хараад байхад нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн ангилал нь энэ л юм шиг харагдаж байгааг болгооно уу. --Зоригт 07:56, 9 Нэгдүгээр сар 2011 (UTC)
- За би уншиж үзлээ.. Хятад Вики-г уншлаа. Үнэхээр хэлний бүлэг эсвэл хэлний төрөл гэж байна л даа... Гэхдээ хэл болгон аялгуутай гэдгийг энд бичсэн байна. Тэхээр хүмүүст Монгол хэл судлалыг илүү ойлгомжтой болгохын тулд үүнийг Буриад, Дөрвөд, Өвөрлөгч аялгуу гэж ангилбал илүү зүйлд нийцэх болов уу. Гадаадад аялгуу гэх зүйлийг маань Хэл гэсэн өргөн утгаар авж хэрэглэдэг учраас бидний орчуулга жаахан алдаатай байж болох юм.Нэг жишээ гэвэл Хятадууд хятад хэлээ хэл гэж үздэг боловч нутгийн аялгууг ч хэл гэдэг. Гэхдээ тэр жаахан аялга орсон болхоос бүрэн утгаараа өөрчлөгдөөгүй. Ийм ийм зүйлээс болоод жаахан алдаа гарж ирж байгаа байхалдаа. Тийм болхоор монгол сэтгэлгээ, монгол хараагаар үүнийг Аялгуу гэж авах хэрэгтэй юм шиг.. Дашрамд дурдахад Буриад хэл, Халимаг хэл гэж байдаггүй гэдгийг хэлье. Мөн боломжтой бол Монгол хэл ба Аялгуу энэ бүдүүвчийг нэг хараарай. :) Хүндэтгэсэн, --Сасори 23:58, 9 Нэгдүгээр сар 2011 (UTC)
- Буриад, халимагийн википедиад тус бүр Буриад хэл, халимаг хэл гэсэн гарчигтай өгүүллүүд байна. Буриад хэл гэсэн өгүүлэлд "Алтай хэлний язгуурын монгол хэлний аялгуу юм" гэж бичжээ. Харин халимаг хэл гэдэг нь ойрад хэл гэдэг рүү шууд чиглүүлэгдэж, "Энэ хэлээр Дөрвөн Ойрадын олон амьтан дуугарлаа, одоо цагт Халимаг Тангч, Хятад Улсын Шинжаан, Монгол Улсад Ойрад амьтан дуугарч байна" гэж бичжээ. Тэгэхээр хэл, аялгуу гэдэг ойлголт маань ерөнхийдөө холилдоод л явчихдаг бололтой байна шүү, хэхэ. Японд бол аялгууг хоогэн гэж нэрлэдэг, хэлнээсээ ялгаж хэрэглэдэг ч гэсэн буриад хэл, халимаг хэл гэж хэрэглэдгийг та мэдэх байх. Гэхдээ монголчуудын зүгээс харвал яах аргагүй буриад аялга, халимаг аялга биз ээ. Орчуулгын хувьд нэр томъёоны алдаа байгааг үгүйсгэхгүй. Тийм болохоор та алдсан газар нь засаад явна уу. Хүндэтгэсэн, --Зоригт 01:46, 10 Нэгдүгээр сар 2011 (UTC)
Буриад болон Халимагууд нь Угсаа, хэл, соёлын ялгаатай Орос гэдэг том гүрний дор байдаг угсаатан учраас өөрсдийгөө тэгэж дөвийлгөж хэл гэж хэлж байгаа. Яг гарвалаараа явбал Буриад хэл аялгуу л гэж явах хэрэгтэй. Тэд чинь тусдаа салсан үндэстэн биш учраас аялгуу гэж явах хэрэгтэй. За энэ талаар засах шаардлага байгаа гэдгийг мэдсэн байх. Тэхээр эн хуудсийгаа өөрчилье. Хэл гэдгийг нь аялгуу болгоё. Тэгээд энэ бүхэн шийдэгдэнэ гэж бодож байна.. Хүндэтгэсэн, --Сасори 12:43, 10 Нэгдүгээр сар 2011 (UTC)
- Буриад, Халимаг хоёр том гүрний дор эзэмдэгдэж байгаа учраас өөрсдийн ярилцаж байгааг дотооддоо хэл гэж нэрлэх нь зөв юм. Ингэж байж өөрсдийн хэл болоод соёлоо хадгалан үлдэх дархлаа тогтох учиртай. Халимагийн тухайд Монгол улсаас хэдэн мянган километр алслагдсан болохоор Монголийн талаарх мэдээлэл, Монгол гэх ойлголт дутмаг байна. Монгол хэлээрх википедиа нь буриад болон халимаг хэлээрх википедиад анхдагч эх үүсвэр болох мэдээлэл болох ёстой бөгөөд монголчууд монгол хэлээ хадгалж үлдэе гэвэл олон нэр томьёо хэрэглэж өөр хоорондоо маргалдаж мэтгэлцэхийг хойш нь тавиж, Монгол хэл (ОХУ-д Халх Монгол хэл), Буриад Монгол хэл, Халимаг Монгол хэл гэдэг нэршилтэйгээр цаашид үргэлжлүүлвэл Монгол хэлний нэгдмэл байдлыг хангахад ач холбогдолтой мэт санагдаж байна.--MongolWiki 10:38, 27 Есдүгээр сар 2011 (UTC)
АЯЛГУУ БИШ АЯЛГА ГЭХ НЬ ЗӨВ БУС УУ?
Монгол хэлний бүл гэвэл зөв шиг санагдана?
засварлах- Манай Монгол улсын Монголчуудын яриа кирилл бичиг хэрэглэснээс хойш их замбараагүй бөгөөд, үгийн язгуур утгаа анзаардаггүй, ярихад амраар л үгсийг нэрлэчдэг, ярьцгаадаг болсон шиг байна уу!
- Халимагын википедиад Ойрад-Монгол хойр бүлин хэл гэдгийг харж байгаад санаа төрөөд Орос, Англи, Испани, Франц хэлний википедиагуудаар хэсч уншаад, дараа нь Цэвэлийн толиос хараад байхад гарцаагүй миний доорх бодол зөв шиг санагдаж байна.
- Англи хэлэнд бол одоо бидний хэлээд байгаа язгуур, бүлэг хоёрыг дандаа л family (гэр бүл) гэжээ.
- Орос, Испани, Франц хэлэнд болохоор макросемья (их гэр бүл), семья гэдэг байдлаар ангилсан байна.
- Бүлэг гэдэг нь пионерийн бүлэг ч юм уу, номын бүлэг ч юм уу (Цэвэлийн толиос хараад бодогдлоо)
- Бүл гэхээр гэр бүл, гэрийн доторх хүн ам (Цэвэлийн толиос хараад л)
Тэгэхээр "Монгол хэлний бүл" гэх нь зөв юм шиг. Одоо цагт ч Википедиа анхдагч эх үүсвэр шиг л болсон болохоор энд л зөв буруугаа хэлэлцвэл болмоор шиг байна.--MongolWiki 15:39, 10 Аравдугаар сар 2011 (UTC)
- Сайн байна уу. Монгол Вики-д хувь нэмрээ оруулж буйд тань талархал илэрхийлж байна. Таны бичсэн зүйлийг уншлаа. 1-т Бид хэлшинжлэлийн ухааны эрдэмтэд биш учраас үүнийг ингэж хамаа намаагүй сольж болохгүй гэж бодож байна. 2-т Хэдий үгийн үндэс зэрэг нь таарч байгаа ч Алтай хэлний язгуурийн монгол хэлний бүлэг гэж эрдэмтэд, миний багш хүртэл тэгэж ярьж, зааж байсанг би санаж байна. 3-т ШУА-н монгол хэлний эрдэмтэд, доктор, профессор нар хуралдаж шийдвэрлэн Монгол хэлний бүл гэж нэрлэхээр тогтсон бол ингэж нэрлэх нь зөв юм. Хараахан одоогоор тийм шийдвэрт хүрээгүй тул хүмүүсийг төөрөгдүүлэхгүйн тулд хуучин нэршилээрээ явсан нь дээр болов уу хэмээн бодож байна.. Өөрсдийн бодлыг хамгийн гол нь Вики-д нэмэрлэж болохгүй. Мөн монголынхоо эрдэмтэдийн нийтээр дагаж мөрддөг хүлээн зөвшөөрөгдсөн үгс, хэрэглэгдэхүүнийг вики-дээ нэмэх хэрэгтэй гэж бодож байна.. Миний хэлэх гээд байгаа санаа бол шинэ нэр томьёо зохиох биш харин өмнө байсан албан ёсны нэр томьёог хэрэглэх гэсэн утгатай :) Хүндэтгэсэн Сасори 14:10, 11 Аравдугаар сар 2011 (UTC)
- Монгол хэл судлалын багш нар википедиад оролцохгүй байгаа нь надад харамсалтай санагдана.--MongolWiki 14:29, 11 Аравдугаар сар 2011 (UTC)
- Бид ямар ч тохиолдолд эрдэмтэдийн дийлэнх буюу олонх нь баримталдаг онол, үзлийг л мөрдөх хэрэгтэй. Сасори 14:37, 11 Аравдугаар сар 2011 (UTC)
- Монгол хэл судлалын багш нар википедиад оролцохгүй байгаа нь надад харамсалтай санагдана.--MongolWiki 14:29, 11 Аравдугаар сар 2011 (UTC)
- Сайн байна уу. Монгол Вики-д хувь нэмрээ оруулж буйд тань талархал илэрхийлж байна. Таны бичсэн зүйлийг уншлаа. 1-т Бид хэлшинжлэлийн ухааны эрдэмтэд биш учраас үүнийг ингэж хамаа намаагүй сольж болохгүй гэж бодож байна. 2-т Хэдий үгийн үндэс зэрэг нь таарч байгаа ч Алтай хэлний язгуурийн монгол хэлний бүлэг гэж эрдэмтэд, миний багш хүртэл тэгэж ярьж, зааж байсанг би санаж байна. 3-т ШУА-н монгол хэлний эрдэмтэд, доктор, профессор нар хуралдаж шийдвэрлэн Монгол хэлний бүл гэж нэрлэхээр тогтсон бол ингэж нэрлэх нь зөв юм. Хараахан одоогоор тийм шийдвэрт хүрээгүй тул хүмүүсийг төөрөгдүүлэхгүйн тулд хуучин нэршилээрээ явсан нь дээр болов уу хэмээн бодож байна.. Өөрсдийн бодлыг хамгийн гол нь Вики-д нэмэрлэж болохгүй. Мөн монголынхоо эрдэмтэдийн нийтээр дагаж мөрддөг хүлээн зөвшөөрөгдсөн үгс, хэрэглэгдэхүүнийг вики-дээ нэмэх хэрэгтэй гэж бодож байна.. Миний хэлэх гээд байгаа санаа бол шинэ нэр томьёо зохиох биш харин өмнө байсан албан ёсны нэр томьёог хэрэглэх гэсэн утгатай :) Хүндэтгэсэн Сасори 14:10, 11 Аравдугаар сар 2011 (UTC)