Хэлэлцүүлэг:Монгол орны хөрсөн бүрхүүл

Монгол орны газар зүйн байршлаас шалтгаалан байгалийн нөхцөлийн ялгаа эрс тэс, гадаргын төрх жигд биш өндөр нам уул нуруу, хотос хонхор, ухаа гүвээ, хяр толгод, хөндий хоолой, нүд алдам тал газар хосолсон учраас хөрсөн бүрхэвчийн бүтэц бүрэлдэхүүн ихээхэн ярвигтай, олон янзын өвөрмөц маягийн хөрс үүсэж хөгжих нөхцөл бүрдсэн байдаг.

Монгол оронд уулын тундрын хөрснөөс хэт гандуу борзон хөрс хүртэл дэлхийн сэрүүн бүсэд байдаг бараг бүх төрлийн хөрс тохиолдох бөгөөд тэгэхдээ нэг шинжийн хөрс гэхэд ууланд ч, ухаа толгодоор ч, тал газраар ч ялгаагүй тархсан байдаг онцлогтой. Манай орны хувьд бүх нутгийн 80% нь далайн түвшнээс дээш 1000 метрээс илүү өндөрт оршиж, 50% орчмыг нь том жижиг уул нуруу эзэлдэг учраас монгол орны хөрсний тархалт, үүсэл хөгжлийн үйл явцад хотгор гүдгэрийн байдал шийдвэрлэх үүрэгтэй байдаг учраас манай орны хөрсийг уулын ба тал хөндийн гэсэн хоёр том бүлэгт хуваасан байна.

Биологийн нөхөн сэргээлтийг төлөвлөхөд хөрсний шинж чанар, үржил шимийн үзүүлэлтүүдийг харгалзан үзэх хэрэгтэй. Монгол орны хөрсөн санг хэв шинж, дэд хэв шинжээр нь ангилдаг байна. Үүнд:

• Уулын хар шороон хөрс

• Хээрийн хар шороон хөрс

• Уулын хүрэн хөрс

• Хээрийн хүрэн хөрс

• Уулын нугын хөрс

• Уулын нугын бүдүүн ялзмагт бараан хөрс

• Уулын нугат-хээрийн нарийн ялзмагт хөрс

• Аллювийн нугын хөрс

• Цөлөрхөг хээрийн хөрс

• Цөлийн бор саарал хөрс

• Давстай хөрс

• Ойн хөрс

Start a discussion about Монгол орны хөрсөн бүрхүүл

Start a discussion
Return to "Монгол орны хөрсөн бүрхүүл" page.