Хэлэлцүүлэг:Монгол нутаг
Гантуяа, Энэ нэрэнд эргэлзэж байна, энэ бол шууд англи хэлний Greater Mongolia утгыг л нэгэн утгаар Монголчилчихсон хэрэг шүү дээ. Гэтэл энэ бүс нутгийг тодорхойлсон Монголчуудын хэлдэг нэгдсэн нэршил байхгүй. Оновчтой нэр олох хэрэгтэй! Магадгүй одоогийн нэрний араас "буюу", эсвэл гэх зэргээр нэрлэгддэг гээд "Их Монгол", "уугуул Монгол нутаг", "Нийт Монгол нутаг", "Хамаг Монголчуудын орон/нутаг", "Монголчуудын нутаг", "Монголчуудын газар" ч гэдэг юм уу өөр ямар хувилбар байж болох бүх нэрийг цувруулан дурдаж болох юм. --MongolWiki 12:15, 29 Аравдугаар сар 2011 (UTC)
Бодож, бодож олсон нэр л дээ. Угаасаа тогтсон нэр томъёо байхгүй гэж чи зөв хэллээ. Бид өдөр тутам шинэ нэр томъёо зохиох шаардлагатай тулгардаг. "Их Монгол" гэж болохгүй байна. Энэ бол 1206 онд байгуулагдсан улсын нэр. "Нармай Монгол" гэж бас болохгүй байна. Энэ бол нэгэн улс төрийн хөдөлгөөн, үйл явцын, үзэл санааны нэр. Бас ч сөрөг утгаар хүлээн авах тохиолдол байж магадгүй. "Уугуул Монгол нутаг" гэвэл бас таарахгүй байна. Мэнгу шивэй аймаг аль хаанахын уулын аманд байсан тэр өчүүхэн зурвас газар болж ч магадгүй. "Хамаг монголчууд" гэхээр 12-р зуунд байсан нэг аймгийн холбооны нэр болох байх. Ер нь энэ хуудас газар нутгийн төдийгүй угсаатны түүхийн асуудлаарх өгүүлэл учраас нэрэнд нь "нутаг", "газар" гэдэг үг оруулмааргүй байна. "Монголын тал хээр" гэдэг өгүүлэл нь илүү газар зүйн чиглэлийн болох байх. Монголын сүлд дуулалд "Даяар Монголын ариун голомт" гэж Халхыг хэлдэг учраас бүх монголчууд болон тэдний нутгийг "Даяар Монгол" гэмээр санагдлаа. Gantuya 14:13, 29 Аравдугаар сар 2011 (UTC)
- "Түрэгийн хаант улс (555-745), Уйгурын хаант улс (745-840), Хиргис нарын ноёрхлын (840-907) үеэс бусад үед Даяар Монгол нутагт Монгол угсааны ард түмэн оршиж байв. Үүнд Дунху аймаг (МЭӨ 632-208), сүмбэ аймгууд (МЭӨ 208-МЭ 234), нирун аймгууд (330-555), хятан аймгуудыг (388-1125) нэрлэж болно" - сүүлийн хэдэн 1000 жилд монголчууд Монголд тасралтгүй оршин сууж байсан, Түрэгийн үед л зүүн тийшээ шахагдсан.
[1] Энэ зурагтай монголчууд санал нийлэхгүй байх. Учир нь өвөрмонголчууд 19-р зуунаас эхэлж хятадуудад шахагдан хойш нүүх, ноёд нь газраа худалдах, олноороо уусч, хядагдах гэх мэтээр хүн ам, газар нутаг нь багасч ирсэн. 20-р зуунд Хятад Өвөрмонголын хилийг олон удаа өөрчилж заримдаа нэг аймгийн хэмжээтэй болон багасч байсан. Буриадууд мөн адил маш өргөн уудам нутагт тархан сууж байсан. Монголын түүхэн газрын зургуудыг үзвэл монголчууд маш том нутагт нутаглаж байсан нь харагддаг. Ардчилсан хүчний Д.Нинж Оросд Монголын арван хэдэн сая км2 нутаг байна гэдэг байсан, тэр ч арай хадуурсан хэрэг байх. [2] Энэ зургийг нилээн баримжаатай зурж, гэхдээ Киргизийг монголчууд захирч байсан ч жижиг нутагтай улстай маргаан хийх хэрэггүй байх. Энэ буриад хүн Буриадын нутгийн талаар 2 буриад хэрэглэгч, оросуудтай маргалдаж байгаад бүртгэлээ хаалгуулж: 1, 2, 3. Нөгөө хоёр нь монголын түүхийг сайн мэддэггүй бололтой. Бүртгэлээ хаалгасан буриад нь Буриадын БНУ-аас гадна Чита, Эрхүү мужийн бүх нутгийг буриадын нутаг гэсэн бол нэг орос Байгал хавийн нутагт эртнээс олон үндэстэн байсан тул хэн нь уугуул гэдгийг тогтоох боломжгүй, буриадууд сүүлд ирсэн гэж. Энэ нь Цагаанзам гуайн "Эзгүй газар ба газаргүй хүмүүс гэсэн бодлого бий. Ард түмнийг ядууруулж, нутгаас нь холдуулаад газрыг нь авна гэсэн үг" гэж хэлсэнтэй таарч байх шиг байна. Оросууд Буриадын БНУ-д харъяалагддагүй Эргүнэ, Зүлгэ мөрөн гэх мэт Монгол нутгийн газар усны нэрээс монгол, буриад нэрийг арилгахыг оролдож байна. Энд Чит мужийн өмнөд, төв хэсэгт буриад нэртэй газар усны нэр тархсан байдаг, буриадууд Енисейгээс Амар хүртэл нутагт суурьшиж байсан гэсэн байна. Хятад, орос хоёр монголын түүхийг хэсэг хэсгээр нь салган тайлбарлахыг оролдож байна. Энд монголчууд Тан улсын үед (618-907) одоогийн МУ-д байгаагүй, Тан улс тэр үед Түрэгийн хаант улсыг захирч байсан гэж бичиж. Тэд Нирунчуудын нүүх нь нүүж бусад нь алагдсан учир Нирун улс, монголчууд хоорондоо холбоогүй гэсэн үндэслэл гаргахыг оролдож байх шиг байна, хэрэв нирунчууд бүгд алга болсон бол дараад нь монголчууд гэж гарч ирэхгүй байх ёстой байсан. Хятад, оросын үзлээр бол ИМУ-н хорин дөрвөөс гучин гурван сая хүртэл газрыг бүгдийг нь монголынх гэж болох юм байна л даа. Хан гэх мэт эртний хятадын улсууд өвөрмонголын урд хэсгийг түр хугацаагаар эзэлж байснаас одоогийн МУ-ыг эзэлж байгаагүй, Хан улс Хүннүд алба татвар төлж байсан, хятадын өөрийн үзлээр нь тайлбарлах юм бол хятад тэр чигтээ Хүннүгийн үеэс монголынх болно, дээр нь Хүннүгээс Уйгур хүртэлх улсуудын нийслэл нь Орхонд байсан. Хятадууд Юань, Манжийн нийслэл Бээжинд байсан учир хоёулаа хятадын улс гэж тайлбарладаг. Бээжин бол уулаасаа нүүдэлчдийн нутаг, нүүдэлчид байгуулсан хот. Хятадууд уйгурууд сүүлд нүүж ирсэн гэсэн үндэслэлээр уйгурын салан тусгаарлах хөдөлгөөнийг үгүйсгэхийг оролдож байна, сүүлд нүүж ирсэн гэвэл 20-р зуунаас л хятадууд тэнд суурьшиж эхэлсэн, Шиньжаан бол уулаасаа хятад үндэстэнтэй огт холбоогүй газар. А.Амар монгол угсаатны эрт үеэс нутаглаж байсан жинхэнэ өөрийн нутаг бол Хянганаас Тэнгэр уул, Или мөрөн, Саянаас Цагаан хэрэм хүртэлх нутаг, бас Тарим голын эх, Иссык куль нуур, Яркенд зэрэг газарт эрт цагт сууж байсан, ялангуяа Монголын Хар Хятан улс нутаглан сууж байсан газар мөн гэсэн байдаг (Монголын товч түүх, 191-р т). Тарим гол, Яркенд хавийн газрыг эртний монгол улсууд байнга захирч байгаагүй, харин Хүннүгийн хараат байсан.
- Хэрэв танд уншиж мэдсэн зүйл арвин, бусадтай хуваалцах хүсэлтэй бол хэрэглэгчийн нэр аваад бичиж байвал сайн байна.--MongolWiki (talk) 06:56, 27 Хоёрдугаар сар 2014 (UTC)