Хэлэлцүүлэг:Монгол Улсын Дээд Шүүх

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ

ДӨЧИН ЕСДҮГЭЭР ЗҮЙЛЭЭС: Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ.

ЭРХЭМ ЗОРИЛГО Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг үр нөлөөтэй хангаж хамгаалах.

АЛСЫН ХАРАА Шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг бэхжүүлэх

ҮНЭТ ЗҮЙЛ • Үндсэн хуулийг дээдлэх • Хараат бус, бие даан ажиллах • Мэргэшсэн, тогтвортой, шударга, хариуцлагатай байх

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН засварлах

Шүүхийн ерөнхий зөвлөл орон тооны таван гишүүнтэй, гишүүдийг анхан, давж заалдах болон хяналтын шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс тус бүр нэг, Монголын хуульчдын холбооноос, Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тус бүр нэг хүний нэрийг санал болгосноор, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргыг гишүүд дотроос нэр дэвшүүлэн хуралдаанаараа хэлэлцэж, олонхийн санал авсан хүнийг санал болгосноор тус тус Монгол Улсын Ерөнхийлөгч томилдог.

Return to "Монгол Улсын Дээд Шүүх" page.