Хэлэлцүүлэг:Инерт хий
Энэ өгүүллэг NOBLE GAS-ийн зарим хэсгийн орчуулга юм. INERT GAS ба NOBLE GAS хоёр бага зэрэг ялгаатай ойлголтууд юм л даа. Яах уу? NOBLE GAS-ийг оросууд БЛАГОРОДНЫЕ ГАЗЫ гэж орчуулан ашигладаг. Манайхаар юу гэмээр юм дэ!? Шууд л НОБЛ ХИЙ гэвэл?
НОБЛ ХИЙ
засварлахӨөрийн чинь асуултанд хариулсан гэж бодож байна. Тэгэхээр инертийн хийнүүд буюу инерт хий гэснээрээ явсан нь дээр байх. Munkhzaya.E (talk) 13:51, 20 Арванхоёрдугаар сар 2015 (UTC)
INERT GAS-ийг орчуулах болбол ямар нэр өгөх үү? хэ хэ
- Даянбүүвэй! Танаас бусад нь мэргэжлийн хүн биш болохоор ямар нэр өгөхийг сайн мэдэхгүй байна. Noble, благородные гэсэн үгсийг Мөнхзаяа үнэт гэж орчуулсан бололтой. Хэрэв орчуулвал ингэх болов уу л гэж бодож байна. Таны эргэлзээг эцэс болгох эсэхийг мэдэхгүй ч бодол саналаа хэлье. --- Шинжлэх ухааны нэр томьёонууд оросоос орж ирсэн байдаг болохоор Орос-Монгол том толь харсан нь дээр юм. Викичин хүний ажиглалтаар хэлэхэд орос Википедиа дээр хоёр хуудас салаагүй байвал энэхүү Инертийн хий гэж үүссэн ганц хуудас дээрээ холиод бичээд явбал болох бус уу.--MongolWiki (talk) 15:39, 20 Арванхоёрдугаар сар 2015 (UTC)
- Инерт гэдэг үг нь латин хэлэнд "идэвхгүй, оролцоогүй, эсвэл удаан" гэсэн утга илэрхийлдэг юм байна (герман хэл дээрx тайлбарыг орчуулав). Тэгэхээр инерт хийг идэвхгүй хий гэж орчуулж болох ч олон улсад болон манайд инертийн хийнүүд гэж хэрэглэж хэвшсэн учир шаардлагагүй байх гэж бодож байна.
Уг нь бол инерт хийд: Азот, гели, неон, аргон, криптон, ксенон, радоныг оруулдаг юм байна1. Харин noble gas буюу үнэт инертийн хийд2 (хэрэглэж сураагүй учир сонин сонсогдох боловч) 18-р бүлэг хамаарах юм байна. Гэтэл манайд шинэ үелэх системийн 18-р буюу хуучин үелэх системийн 8-р бүлгийг инертийн хийнүүд гэж хэрэглэсээр ирсэн учир асуудал гарч ирж байна. Тиймээс мэргэжлийн хүмүүс шийдсэн нь дээр болов уу? Munkhzaya.E (talk) 16:21, 20 Арванхоёрдугаар сар 2015 (UTC)