Хэлэлцүүлэг:Бутралын үеийн Монгол

Latest comment: 10 жилийн өмнө by Tsoros in topic Түүхэн үечлэл

Монгол улс 1368-1691 гэсэн нэртэй байхад өрнөсөн яриа

Түүхэн үечлэл

засварлах

1368-1691 онд байсан энэ улс "Монгол Улс" гэсэн нэртэй, нөгөө талаар энэ үе нь бага хаадын үеийн Монгол буюу улс төрийн бутралын үетэй давхцдаг. Тиймээс энэ хуудсыг зөвхөн Ангилал:Түүхэн монгол улс -д хамааруулаад орхиж болохгүй. Аль ч улсын түүх түүхэн үеүүдэд хуваагддаг, Монголын түүх ч адил. Улсын төв номын санд 2003 оны түүхийн 5 боть, бусад номнууд байгаа. Ангилал:Бага хаадын монгол улс гэж нээх гэж байгаа бол "Монгол Улс" гэж томоор бичих нь зүйтэй болов уу. Мөн Ангилал:Монгол улс 1368-1691, Ангилал:Бага хаадын монгол улс-н аль нэгийг сонгож хэрэглэх хэрэгтэй байна. Эсвэл Ангилал:Улс төрийн бутралын үеийн Монгол, Ангилал:14-17-р зууны Монгол гэж үүсгэх хэрэгтэй. 14-17-р зууны хаадыг хэдийгээр бага хаад гэж нэрлэдэг ч тэд одоогийн удирдагчдыг бодвол эх оронч, хэдэн сая км2 газрыг захирсан хүчирхэг гүрнийг захирч байсан тул бага хаад гэх нь бас тийм зөв биш. Мөн одоогийн тогтсон үзлээр бага хаадын үе нь 13-р зуунас биш 1368 оноос эхэлдэг, зарим эрдэмтэд 13-р зуун гээд байдаг ч үүнийг нийтээр хүлээн зөвшөөрөөгүй. Энэ үеийн Монгол Улсыг 1635 онд мөхсөн гэж үзэх шалтгаан байгаа ч нөгөө талаар Халхын 3 хан Монгол Улсын хааныг залгамжлан Халх Монголыг удирдсаар байсан тул 1691 онд мөхсөн гэж үзэж болно. Etugen (talk) 13:38, 11 Тавдугаар сар 2014 (UTC)Reply

1368-1691 оны Монгол орон гэж солив. Монгол гэж томоор бичвэл газар орны нэр, улс орны нэр гэж ойлгоно. монгол гэж жижгээр бичвэл ард түмний нэр, яс үндэс, хэл, шашныг гэж ойлгоно. Хэрвээ Монгол улс гэх бол 1635 он хүртэл, монгол улс гэх бол 1755 он хүртэл бичиж болно. 1691 он гэвэл зөвхөн Монгол орны түүхэнд холбогдох үе.--MongolWiki (talk) 00:34, 12 Тавдугаар сар 2014 (UTC) Бага хаадын монгол улс ангиллыг монгол үндэстэнд хамааруулж үүсгэсэн. Монгол улс 1368-1691, 14-17-р зууны Монгол, Дундад зууны Монгол нь Монгол орны түүхэн үе. Тогтсон нэр гартал аль аль нь байг. --MongolWiki (talk) 00:34, 12 Тавдугаар сар 2014 (UTC)Reply

1368-1691 оны Монгол орон гэсэн нэртэй болсны дараа өрнөсөн яриа

Эсвэл улс, орон гэж тодотголгүйгээр ангилал шиг... оны Монгол гээд орхичих уу.--MongolWiki (talk) 01:13, 12 Тавдугаар сар 2014 (UTC)Reply

Тэгвэл 1368-1691 оны Монгол гэж зөөе. 1635-1691 он хүртэл завсрын үе гарч ирээд байна л даа. Тэр үеийг "Халхын хант улс"-н үе гэж бичдэггүй, зүгээр л 14-17-р зууны Монгол, бутралын үеийн Монголд хамааруулж үечилдэг. 1635-1691-оныг "Манжийн түрэмгийллийн эсрэг тэмцэл" юм уу "Халх Монгол Манжид эзлэгдсэн нь" гэж үечилдэг. Уул нь Буриад Орост яг тэр үед эзлэгдсэн байдаг. Улсын албан ёсны нэрийг томоор бичдэг тул "Монгол Улс" (1368-1635), "Олноо Өргөгдсөн Монгол Улс" (товч нэр нь Монгол Улс) гэх нь зөв байж магадгүй. "БНМАУ, "МУ" гэж бичдэгтэй адил. Тэр талаар энд тэндээс тодруулна биз. Etugen (talk) 09:25, 12 Тавдугаар сар 2014 (UTC)Reply

Умард Юань гэсэн нэрийг хэрэглэхгүй байх хэрэгтэй байна, хятад нэртэй хятад улс гэсэн ойлголт төрүүлнэ. Саяхан МУИС-н түүхийн тэнхмийн эрхлэгч барууныхан Mongol Empire гэсэн нэрний оронд Yuan dynasty гэсэн хятад нэрийг ашиглах нь ихэсч байгаад дургүйцэж байгаа тухайгаа ярьсан байсан. Хятадууд Manchu Empire, Манж улс гэхээсээ Qing dynasty, Chinese Qing dynasty гэсэн нэр хэрэглэх сонирхолтой байдаг. Tsoros (talk) 06:04, 25 Тавдугаар сар 2014 (UTC)Reply
Return to "Бутралын үеийн Монгол" page.