Хэлэлцүүлэг:Баабар

Latest comment: 16 жилийн өмнө by GenuineMongol in topic Баабар гэх нь зөв

Түүнийг Сангийн сайдаар ажиллаж байх хугацаандаа Монголын ард түмний эрх ашигт харш, байгаль орчинд хор нөлөө бүхий тогтвортой байдлын гэрээг Канадын Бороо Гоулд компанитай байгуулсан гэж үздэг. Сүүлийн үеийн нийтлэлүүдээ ихэвчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр төрд халдсан агуулгатай бичиж байгаа.

Энэ хэсгийг хасвал ямар вэ, хэрэв энэ хэвээр байна гэвэл ишлэл оруулсан нь дээргүй юу. Википедиад мэдээллийг гуравдагч этгээдийн байр сууринаас хандаж бичих хэрэгтэй болов уу. --Цогоо 08:43, 7 Долоодугаар сар 2007 (UTC) Түүнийг Сангийн сайдаар ажиллаж байх хугацаандаа Монголын ард түмний эрх ашигт харш, байгаль орчинд хор нөлөө бүхий тогтвортой байдлын гэрээг Канадын Бороо Гоулд компанитай байгуулсан гэж үздэг. Сүүлийн үеийн нийтлэлүүдээ ихэвчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр төрд халдсан бичиж байгаа. . . . заавал ингэж бичих хэрэг байгаа юм уу?Reply

- - - - - - -

Энэ яагаад гуравдагч этгээдийн байр суурь биш гэж? Баабарыг ихэнх хүн хүндэлдэг. Манай үеийн нийгмийн сэтгэлгээ, үзэл бодол төлөвшихөд Баабар үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан. Үүнийг хүн бүр мэдэж байгаа. Бид түүний өгүүлэл бүрийг сонирхон шимтэн уншдаг. ТВ-ээр ярьж байвал ТВ-ийнхээ дууг 99 дээр тавьж байгаад чих тавин сонсдог. Гэхдээ энэ бүхэн түүнийг тахин шүтэх үндэслэл болохгүй. Хүнийг зурвал гэрэлтэй нь, сүүдэртэй нь зурах хэрэгтэй. Сүүдрийг зурахаа мартвал гялайсан юм л болно. Бороо Голдтой гэрээ байгуулсан л юм билээ. Гэхдээ мэргэжлийн бус сайд алдаа гаргасан уу, эсвэл авлига авсан уу гэдгийг хэн нэгэн нь нотлох байх. Цаадах чинь мөнгөнд дургүй хэн байсан юм гэж хүний ам таглах дуртай /гэхдээ үүгээр авлига авсан гэж нотлох гээгүй/. Ямар ч байтугай Ийгл ТВ-ийн залуучууд Баабар гуайг хэлэх үггүй болгож орхино лээ. Харин нэр төрд халдсан агуулгатай гэсэн өгүүлбэрийг найруулгын хувьд засаж болох юм. Gantuya

"ХХ зууны Монгол, нүүдэл суудлыг" нь оруулахгүй юм уу. Мань хүн Сангийн сайд байсан гэдгээрээ биш, нийтлэлч, сүүлийн үед түүхч гэдгээрээ хүмүүст танигдаад байгааш дээ
Тэгээд оруул л даа. Хэн нэгэн нь оруулах болов уу гэж их л хүлээлээ. Гэрэл сүүдрийг нь адилхан харуул л даа.

Хүмүүс ээ энд юм бичээд дөрвөн долгион (~~~~) ашиглаж гарын үсгээ оруулж явъя. Төмөр 17:21, 30 Долоодугаар сар 2007 (UTC)Reply

Тэр нэрийг бичих санал байна. Бат-Эрдэнийн Батбаяр гэдэг чинь албан ёсны нэр нь учраас

Бат-Эрдэнийн Батбаяр гээд Баабар гэдгээрээ олонд танил болсон гэвэл дээр юм биш үү?????? --Alien Mahar 11:22, 19 Есдүгээр сар 2007 (UTC)--11:22, 19 Есдүгээр сар 2007 (UTC)Alien MaharReply

Баабар гэх нь зөв

засварлах

Хүмүүс хайхад амраар нь "Баабар" гэж орсон нь дээр болов уу. Гадны нэвтэрхий толиудыг харж байхад эхлээд олны дунд түгсэн нэрийг нь тавиад ард нь "жинхэнэ нэр нь Батбаяр, Бат-Эрдэнийн" ч гэдэг юм уу оруулдаг юм байна лээ. --GenuineMongol 08:18, 28 Тавдугаар сар 2008 (UTC)Reply

Return to "Баабар" page.