Хуудасны хүснэгт

Хуудсын хүснэгт гэдэг нь үйлдлийн системд хэрэглэгддэг өгөгдлийн нэгэн төрөл ба физик хаяг болон виртуал хаяг хоёрын холбоосыг хадгална. Виртуал хаяг нь хандалт, боловсруулалт зэрэгт ашиглагдах бол физик хаяг нь техник хангамжид ашиглагддаг. (жишээ нь: RAM.)

Виртуал болон физик санах ой

Хуудсын хүснэгтийн үүрэг

засварлах

Виртуал санах ой ашигладаг үйлдлийн системүүдийн хувьд процесс нь ар араасаа дараалан үргэлжилсэн урт өгөгдөл боловсруулж байгаа мэт ажиллаж байгаа боловч үнэн хэрэгтээ тухайн өгөгдөл санах ойн эн тэнд тархан байрласан, аль эсвэл гадаад санах ойд хадгалагдсан байх нь бий. Процесс өгөгдөлд хандах үед үйлдлийн систем виртуал санах ойгоор дамжуулан тухайн өгөгдлийн физик хаягыг зааж өгдөг. Хуудсын хүснэгтэнд энэхүү виртуал санах ой болон физик санах ойн холбоосууд хадгалагдсан байдаг. Уг холбоосуудыг хуудсын хүснэгтийн утга (Page Table Entry) гэж нэрлэдэг.

Хөрвүүлэх үйл явц

засварлах
 
Хөрвүүлэх явц

Төв боловсруулах байгууламжын санах ой удирдах хэсэгт хамгийн сүүлд хэрэглэгдсэн хуудсын хүснэгтийн холбоосууд хадгалагдаж байдаг. Тэрхүү санах ойг хөрвүүлэх ойрын бүффер гэнэ. Өөрөөр хэлбэл виртуал хаягыг, физик хаяг руу хөрвүүлэх хүсэлт ирсэн үед хамгийн эхэнд эндээс эхэлж хайдаг. Хэрэв хөрвүүлэх хаяг олдвол боловсруулалт цааш үргэлжлэнэ. Харин олдоогүй тохиолдолд зохицуулагч хаягыг хуудсын хүснэгтээс хайж эхэлнэ. Хэрэв байвал хаягыг эхлээд хөрвүүлэх ойрын бүфферт шилжүүлж тэндээсээ процессд дамжуулагдана.

Хөрвүүлэлтийн алдаа

засварлах

Хуудасны хүснэгтэд хайлт хийгдэх үед хоёр ерөнхий шалтгааны улмаас алдаа үүсдэг. Нэгт, хэрэв тэр хаяг руу хөрвүүлэх хаяг олдоогүй тохиолдлолд тухайн өгөгдөлд виртуал хаягаар хандах боломжгүй болно. Иймэрхүү алдаа нь ихэвчлэн буруу програмчласнаас болж гардаг ба ийм алдаа гарсан тохиолдолд үйлдлийн систем “сегментийн алдаа” буцаадаг. Хоёрдахь шалтгаан нь хуудас тухайн хугацаанд виртуал санах ойд байгаагүй тохиолдолд үүснэ. Өөрөөр хэлбэл виртуал санах ойд өөр хуудас байрлуулахын тулд тухайн хүсэлт явуулсан хуудсыг гадаад санах ойд түр хадгалсан гэсэн үг юм. Ийм тохиолдолд үйлдлийн систем гадаад санах ойгоос тухайн хуудсыг виртуал санах ойд оруулна.

Хуудсын хүснэгтийн төрлүүд

засварлах

Хэдэн төрлийн хуудсын хүснэгт байдаг ба тус тусдаа өөр өөрийн гэсэн давуу талуудтай. Ерөнхийд нь хамаарах үндсэн агуулга нь виртуал хаяг болон түүнд хамаарах физик хаягыг агуулсан байх шаардлагатай. [1]

Эсрэг хуудсын хүснэгт
засварлах

Эсрэг хуудсын хүснэгт нь техникт хангамжид суурилаагүй ойрын бүффертэйгээрээ онцлог. Энгийн хуудсын хүснэгтээс ялгаатай нь үйдллийн системд алдаа гарахад байнга бэлэн байх шаардлагатай. Эсрэг хуудсын хүснэгт нь фрэйм хүснэгт болон хуудсын хүснэгтийг хамтад нь нэгттгэж гарган авсан онцлог өгөгдлийн бүтэц ашигладаг. Санах ойд байрлах фрэймийн тоотой ижил тооны мөр агуулна. Жишээ нь санах ойд 4000 фрэйм байсан гэж үзвэл хуудсын хүснэгт 4000 мөр агуулна. Тухайн мөр болгонд виртуал хуудасны дугаар, физик хуудасны дугаар, өгөгдлийг уялдаатай гинж болгох өөр бусад мэдээллүүд мөн агуулагдана. Бүхий л мөрүүд дунд хайлт хийх нь үр дүн багатай учраас эсрэг хуудсын хүснэгт хэйш хүснэгт ашигладаг.

Олон үечлэлт хуудсын хүснэгт
засварлах

Эсрэг хуудсын хүснэгт физик санах ойд байгаа фрэйм бүрийн холбоосыг өөртөө байнга хадлгаж байдаг. Үүний оронд бид виртуал хуудаснуудын холбоосыг агуулсан хүснэгт үүсгэж болно. Виртуал санах ойн тодорхой хэсгийг хамруулан өөртөө агуулах хэд хэдэн хуудсын хүснэгтийн тусламжтайгаар ийм хүснэгт гарган авдаг.

Эх сурвалж

засварлах
  1. [1]Operating System Concepts - 7th edition, Page 301-303

Бусад холбоотой сэдвүүд

засварлах