Хуруудах нь Монголчуудын шодох, тэнцээгээ гаргах, гараагаа үзэх зэрэгт өргөнөөр хэрэглэдэг гар наадгай юм.

Дүрэм засварлах

Нэг дор 2-4 хүн зэрэг хуруудаж болно. Тоглохдоо наадагчид нэгэн зэрэг гарынхаа аль нэг хурууг гаргадаг бөгөөд
Эрхий нь долоовор хурууг
Долоовор нь дунд хурууг
Дунд нь ядам хурууг
Ядам нь чигчий хурууг
Чигчий нь эрхий хурууг дийлнэ. Хэн нэгэн нь хожих зохицол гартал хурууддаг.

Хоёроос их хүн тоглож байгаа тохиолдолд бүх хүн дараалласан өөр өөр хуруу гарган хэн нэгэн нь хожих хүртэл ахин дахин нэгэн зэрэг хуруу гарган нааддаг.

Хуруудахад зоос шидэх, шоо хаях зэрэг зөвхөн аз сорьсон наадгайг бодвол өрсөлдөгчийнхөө арга барилыг судлах зэрэг чадвар шаардагддаг.