Хулио Иглесиас
Хулио Хосе Иглесиас де ла Куэва (испани. Julio José Iglesias de la Cueva; 1943 оны 9-р сарын 23-нд Мадрид хотод төрсөн) -300 сая гаруй пянз борлуулж, испани хэлээр дуулдаг дуучдын арилжааны хамгийн амжилттай уран бүтээлч испани дуучин.
Намтар
засварлахХулио Иглесиас 1943 онд Мадрид хотод нэрт эмэгтэйчүүдийн эмч Хулио Иглесиас Пуга (испани. Julio Iglesias Puga; 1915—2005) болон гэргийн Мариа дель Росарио (испани. María del Rosario de la Cueva y Perignat) нарын гэрт төржээ. Удалгүй дүү Карлос төрсөн байна. Обучался в школе «Сагрáдос Корасóнес» и колледже Святого Павла.
Католик шашинтны коллеж төгсөхөд сургуулийн найрал дууны удирдагч нь түүнд дуулахаас бусдаар юу дуртайгаа хийж болно гэж зөвлөсөн гэдэг. Ингээд 15 настай Хулио хүү дуртай нь аргагүй хөлбөмбөг хөөж эхэлсэн бөгөөд гайгүй амжилт гаргаж төдөлгүй улсынхаа хамгийн алдартай баг Мадридын ‘’Реал”-ын залуучуудын шигшээд уригдсан байна. Хэсэг хугацааны дараа Испанид бас нэгэн сайн хөлбөмбөгч гарч ирж бид хэзээ ч Хулио Иглесиасын дуулахыг хэзээ ч сонсохгүй байсан байж магадгүй. Гэхдээ бурхан цаанаасаа түүний зам мөрийг өөрчилсөн юм. Нийслэлийн их сургуулийн 20 настай оюутан Хулио 1963 оны 9-р сарын 22-нд аймшигтай автын осолд орж бараг хоёр жил эмнэлгийн орон дээр хагас саажсан байдалтай өнгөрүүлсэн байна. Дуучин энэ цаг үеийг дурсахдаа ‘Би амьд үлдэнэ гэдгээ ойлгосон үеэс юу хийж, яаж амьдрах билээ гэсэн бодол намайг эзэмдсэн. Надад хүний халуун дотно сэтгэл, харьцаа үгүйлэгдэж энэ тухайгаа дуу зохион гитар дээр ая оруулан тоглож сурсан” гэсэн байдаг. Хулио хөл дээрээ босоод түүний уянгалаг дуунуудыг таашаадаг байсан найз нарынхаа зөвлөснөөр өөрийгөө мэргэжлийн тайзнаа сорихоор шийдэж амралт сувиллын Бенидорм хотод зохиогддог үндэсний уралдаан тэмцээнд оролцсон байна. Тэгээд тэр шууд амжилт олсон юм. Хэн ч танихгүй шинэков ‘’Шилдэг дуулалт’ ‘’Шилдэг дууны үг”, “Шилдэг дуу” гээд бараг бүх гол шагналуудын эзэн болсон. Ялагч болсон дуу нь залуу дуучны хувьд гүн гүнзгий билэгдлийн утгатай ‘’La Vida Sique Igual’’ (‘’Амьрал үргэлжилсээр’’) гэсэн нэртэй байв. Ийнхүү Испанид 60-аад оны төгсгөлд олон нийтийг хуйлруулж байсан дуучдаас тэс өөр дуучин төрөх нь тэр. Хулио тайзан дээр хар өнгийн костюм, цагаан цамц, хар зангиатай гарч ирдэг байлаа. Тэрээр дуулахдаа гар хөлөө маш бага савчиж хөдөлгөдөг байсан нь сэтгэл хөдлөл ихтэй дуулдаг дуучдад дассан сэтгүүлчдийн зүгээс шүүмжлэлд өртөж заримдаа бүр доог тохууны бай болж байв. Гэвч сонсогчид ялангуяа эмэгтэйчүүд Хулиогийн дуунуудыг шагшин хүлээж авсан юм. Тэдэнд түүний илт романтик дүр төрх үнэнхүү таалагдаж байлаа. Түүний уран бүтээл гэрлийн хурдаар хөгжин дэвжиж Иглесиас Испанийг ‘’Евровидение’’ уралдаанд нэр төртэй төлөөлөн оролцож, ‘’Gwendoline’’, ‘’Un Canto A Galicia’’ зэрэг дуунууд нь үндэсний сүлд дуу болсон юм... Иглесиас хэдхэн жилийн дотор Испанийн ¹1 дуучин болсон бөгөөд испани хэл дээр дуулдаг дэлхийн хамгийн алдартай дуучин болжээ. Тэрээр гадаад орнуудаар урт удаан хугацаагаар аялан тоглож, Парисын “Олимпиа”, Лондоны “Одеон” гээд Европын аль нэр хүндтэй алтан тайзнаа ая дуугаараа үзэгчдийг байлдан дагуулж байлаа. 1978 онд Хулио Иглесиас Майами руу нүүхээр шийдэж, тэнд хэд хэдэн усан сантай, өөрийн усан онгоцны зогсоолтой, хоёр цав цагаан хөлөг онгоцтой тансаг харш худалдан авчээ. Энэ үеэс Иглесиасийн англи хэл дээрх цомгууд гарч эхлэв. Тэрээр кантри-дуучин Вилли Нельсон, Стиви Уандер, Beach Boys хамтлагтай дуулж байсан бөгөөд ялангуяа Дайана Росстой хамтран дуулсан нь асар их амжилттай болсон билээ. Хожим нь Хулио Иглесиас энэ уламжлалаа үргэлжлүүэн, Стинг, Арт Гарфанкл, Долли Партонтой дуулсан дуунуудаараа “Crazy” нэртэй алдартай цомгоо гаргажээ. Харин Америкийн поп-хөгжмийн эцэг Фрэнк Синатра Иглесиастай хамтран дуулж “Хослон дуулсан нь” гэсэн нэртэй нэгэн пянз гарснаар испани эр санасандаа хүрч Америкийн хөгжмийн Олимпийг байлдан дагуулсан бөлгөө. Уран бүтээлийн энэ урт замыг туулахдаа Хулио Иглесиас нийтдээ 250 сая ширхэг тараагдан борлогдсон 70 гаруй цомог гаргаж, ‘’Грэмми’’-г оролцуулаад хөгжмийн хамгийн нэр хүндтэй бүх шагналыг хамсан бөгөөд дэлхий даяар сая сая үзэгч сонсогчтой болж чаджээ. Дашрамд дуулагахад Иглесиас нь Гиннессийн дээд амжилтын эзэн бөгөөд түүнд “дэлхийн янз бүрийн хэлээр хамгийн олон дуу эгшиглүүлсний төлөө” бадмаараг эрдэнээр бүтээсэн хосгүй пянзыг үүрд хадгалуулсан билээ. Иглесиас дэлхийн бөмбөрцгийн таван тивийн улс орнуудад ойролцоогоор 4600 концерт тоглосон юм. Нэгэн хөгжмийн шүүмжлэгч: “Хөгжмийн моод, таашаал зэрэг нь байнга солигдож байдаг зүйл гэхдээ Хулио Иглесиас хэзээ ч мооднос гардаггүй бөгөөд жимсний сайн дарс лугаа адил энэ испани эр он жил өнгөрөх тусам улам өнгөжин жавхаажсаар л байна” гэсэн нь бий.