Хугуан нутгийн син жун шу шэн

Хугуан нутгийн син жун шу шэн нь Юань улсын Төвлөн засах яамны арван мужийн нэгд зүй ёсоор ордог (Жэньдун син жун шу шэн нь Гуулин улсад байх тул орохгүй). Сүн улсын үед байсан Жин Хүнань чөлгөө, Жинь Хүбэй чөлгөө, Гүйжөү чөлгөө, Гуаннаньши чөлгөө зэргийг нэгтгэн байгуулсан. Өдгөөгийн Чаншагийн өмнөд хэсэг, Хунань мужийн ихэнхи нутаг, Хүбэй мужийн өмнөд хагас, Гуанши, Хайнань, Гуйжоу мужуудийн бүх нутаг, Чунчиний зүүн өмнөд хэсэг, Гуандун мужийн баруун хагас зэргийн нутгуудын 30 гаруй чөлгөөг хамран оршиж байжээ.

Юань улсын газар нутгийн нэгж

Засаг захиргааны нэгж засварлах

Засаг захиргааны бүтэц нь дотроо дао буюу зам, чөлгөө, фу, жөү, шянь, тосгон гэж хуваагдаж байсан. Нийт 4 дао, 26 чөлгөө(лу), 1 фу, 10 жөү, 2 амаржуулан тохинуулах хэлтэс, 1 дарангуй цэргийн хороо байсан.

Хунань зам (湖南道):

  1. Таньжөү чөлгөө (潭州路)
  2. Хөнжөү чөлгөө (衡州路)
  3. Даожөү чөлгөө (道州路)
  4. Юньжөү чөлгөө (永州路)
  5. Чөньжөү чөлгөө (郴州路)
  6. Цуаньжөү чөлгөө (全州路)
  7. Баоцин чөлгөө (宝庆路)
  8. Уган чөлгөө (武冈路)
  9. Гүйян чөлгөө (桂阳路)
  10. Чалин жөү (茶陵州)
  11. Лэйян жөү (耒阳州)
  12. Чаннин жөү (常宁州)

Гуанши лянжян зам (广西两江道):

  1. Жинжян чөлгөө (静江路)
  2. Наньнин чөлгөө (南宁路)
  3. Ужөү чөлгөө (梧州路)
  4. Шүньжөү чөлгөө (浔州路)
  5. Люжөү чөлгөө (柳州路)
  6. Хөнжөү чөлгөө (横州路)
  7. Төнжөү (藤州)
  8. Рунжөү (容州)
  9. Юлиньжөү (郁林州)
  10. Гүйжөү (贵州)
  11. Рунжөү (融州)
  12. Биньжөү (宾州)
  13. Шяньжөү (象州)
  14. Пиньюэ фу (平乐府)
  15. Чиньюань наньдан зэрэг нутгийг хамтатгасан амаржуулан тохинуулах хэлтэс (庆远南丹溪洞等处军民安抚司)
  16. Хөжөү (贺州)
  17. Симин чөлгөө (思明路)
  18. Тайпин чөлгөө (太平路)
  19. Тяньжөү чөлгөө (田州路)
  20. Лайань чөлгөө (来安路)
  21. Жөньань чөлгөө (镇安路)

Хайбэй Хайнань зам (海北海南道):

  1. Лэйжөү чөлгөө 雷州路
  2. Хуажөү чөлгөө 化州路
  3. Гаожөү чөлгөө 高州路
  4. Чиньжөү чөлгөө 钦州路
  5. Ляньжөү чөлгөө 廉州路
  6. Чяньнин нутгийн амаржуулан тохинуулах хэлтэс 乾宁安抚司
  7. Наньнин нутгийн дарангуй цэргийн хороо 南宁军
  8. Ваньань нутгийн дарангуй цэргийн хороо 万安军
  9. Жиян нутгийн дарангуй цэргийн хороо 吉阳军

Мөн үзэх засварлах