Хувийн ариун цэвэр

Хувийн ариун цэвэр гэж хүний ​сахих ёстой ​​​биеийн эрүүл ахуй (усанд орох, арьсаа цэвэрлэх, үсээ засах, хумсаа авах, шүдээ угаах г.м.), орон байр орчин (хувцас угаах, гутал цэвэрлэх, гэрээ цэвэрлэх, цэвэр агаарт гарах) болон биеийг чийрэгжүүлэхэд чиглэсэн хүний дадал болсон үйлдлүүд юм. Энэ нь эрүүл амьдралын хэв маягийн салшгүй нэг хэсэг юм.

Нийт хүн амын эрүүл мэндийг сайжруулах зорилготой нийтийн эрүүл ахуйгаас ялгаатай нь хувийн ариун цэвэр тухайн хүний ​​​​эрүүл мэндийг хамгаалах, бэхжүүлэхэд чиглэгддэг.

Үүний зэрэгцээ хувийн ариун цэвэр нь нийтийн эрүүл ахуйтай салшгүй холбоотой байдаг. Тиймээс өдөр тутмын амьдралдаа, ялангуяа тодорхой мэргэжлийн төлөөлөгчид хувийн эрүүл ахуйн шаардлагыг дагаж мөрдөхгүй байх нь бусдын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг (идэвхгүй тамхи татах, халдварт өвчин тусах, тархах, хордлого авах зэрэг).

Хувийн ариун цэвэр гэдэг нь:

засварлах
  1. Нүдний ариун цэвэр
  2. Шүдний буюу амны хөндийн ариун цэвэр
  3. Арьсны ариун цэвэр
  4. Чихний ариун цэвэр
  5. Бэлэг эрхтний ариун цэвэр /эрэгтэй, эмэгтэй/ эрчүүд өдөр бүр бүлээн усаар сайтар угаах ёстой. Эмэгтэйчүүд мөн өдөр бүр ялангуяа шээсний дараа бөгөөд сарын тэмдэг ирсэн үед байнга угаах ёстой. Энэ үед савангаар угаахгүй байх нь зөв, учир нь саван эмэгтэй бэлэг эрхтний салстыг хурайшуулах аюултай. Иймд нойтон ариун цэврийн цаас ашиглах нь илүү тохиромжтой байдаг.
  6. Унтаж амрах эрүүл ахуй. Унтах, сэрэх горимыг баримтлах шаардлагатай. Нойргүйдэлээс зайлсхийхийн тулд шөнийн унтах хугацаа дор хаяж 7 цаг байх ёстой. Ажил, амрах горимыг дагаж, ажлын дундуур завсарлага авах хэрэгтэй.
  7. Бэлгийн амьдралын ариун цэвэр. Замбраагүй бэлгийн харилцаанд орохгүй байх, бэлгэвч хэрэглэж дадах, үе үе эмчид үзүүлж бэлгийн замын халдвар аваагүй эрүүл байгаагаа шалгаж байх.
  8. Гутал, хувцасны эрүүл ахуй. Хувцас нь хүнийг хүйтэн, цас, бороо, нарны хэт их халахаас хамгаалж, арьсыг янз бүрийн гадны бохирдол, хортой нөлөөллөөс хамгаалдаг. Хувцас нь цаг агаарын нөхцөл байдалд тохирсон байх ёстой, биед чөлөөтэй тохирох, хөдөлгөөнийг хязгаарлахгүй байх, арьсыг шахсан бариу байж болохгүй. Гутал мөн ялгаагүй холд эвтэйхэн, цаг агаарт тохирсон байх нь чухал. Оймс, дотуур хувцасыг байнга угааж, сольж байх ёстой.
  9. Гэр, орон сууцны ариун цэвэр. Орон сууцыг өдөрт дор хаяж нэг удаа агааржуулах, нойтон цэвэрлэгээг долоо хоногт нэг удаа хийх ёстой. Хогоо удаан хадгалахгүй өдөр бүр хаяаж байх.