Ерөнхий шинж

засварлах

Нуруу хар бор, хэвлий цайвар, гэдэс цагаан. Бие хорхой хэлбэртэй, цилиндр, хайрсгүй. Нүдний ард хоёр хажуугаараа заламгайн 7 сүвтэй. Хамрын ганц сүв нүдний өмнө оршино. Хос сэлүүрүүд байхгүй. Нурууны хоёр сэлүүртэй, хоорондоо бага зэрэг тусгаарлагдсан.

Баг: Дугариг амтан

Овог: Хорхой загасныхан

Биологийн онцлог

засварлах

Монгол оронд тархан амьдрах дугариг амтаны биеийн урт 23-48 см хүрнэ. Атуух (эр) нь атуугаасаа (эм) арай жижиг. 3 насандаа бэлгэ боловсорч үржилд орно. 5 сарын сүүлч 6 сарын эхээр голын ширүүн урсгал хэсэгт хайрга-элсэрхэг, чулуутай хэсэгт түрсээ шахна. 50-90 мянган түрс гаргана. Түрсний диаметр (голч) 0.46 мм. Органик ялзмаг, замгаар холлоно.

 

Номхон далайн ай савын Онон, Балжийн голд тархан амьдарна.