Хорлоогийн Аюурзана
Монгол улсын малын гавьяат эмч Мал эмнэлгийн ухааны доктор (Ph.D.), Доцент
Хэнтий аймгийн Баянхутаг суманд 1923 онд төрсөн. 1982 онд Улаанбаатарт нас барсан.
Боловсрол:
1939-1943 Эрхүү хотын ХАА-н техникум
1943-1949 МУИС-ийг малын их эмч мэргэжлээр төгсөж
1952-1956 Москва хотын К.И. Скрябины нэрэмжит мал эмнэлгийн академийн
аспирантурт суралцаж төгссөн байна.
Ажилласан байдал:
1949-1952 МУИС-д багш
1956-1958 МУИС-д багш
1958-1959 ХААДС-ийн микробиологийн тэнхимд ахлах багш, тэнхимийн эрхлэгч
1959-1963 Биокомбинат ТӨҮГ-т ерөнхий эмч
1963-1973 Биокомбинат ТӨҮГ-т штаммын тасгийн эрхлэгч
1973-1983 Мал эмнэлгийн био бэлдмэлийг шалгах улсын нэгдсэн лабораторийн
захирлаар ажиллаж байсан болно.
Ажил, мэргэжлийн туршлага:
Тэрээр 1956 оны 6-р сард “Боомын нянд харш үйлдэлтэй микробууд ба антибиотикийн үзүүлэх нөлөөлөл” гэдэг сэдвээр Москвагийн мал эмнэлгийн академид дэд эрдэмтний зэрэг хамгаалсан.
Х.Аюурзана агсан 1949-1982 онуудад тасралтгүй 33 жил мал эмнэлгийн сургалт, эрдэм инжилгээ, үйлдвэрлэлд өөрийн авьяас билгээ зориулан ажилласнаас 23 жилийн нөр их хөдөлмөрөө мал эмнэлгийн био бэлдмэлийн үйлдвэрлэл, шалгалтын ажилд зориулжээ. Түүний санаачилж, үүсгэн байгуулсан МЭБШУНЛаборатори нь зохион байгуулалтын хувьд бэхжиж, био үйлдвэрийн бүтээгдэхүүний чанар сайжрах, хүмүүсийн хариуцлага дээшлүүлэхэд чухал түлхэц болсон байна.
Малын халдварт бичил амь-судлалын нарийн мэргэжил эзэмшсэн эрдэмтний хувьд Х.Аюурзана агсан нь Монгол улсын нутаг дэвсгэрт гадаг малын гоц халдварт өвчнийг оношлох, тэмцэх арга хэмжээ авах, ялангуяа орон нутагт хэрэглэсний үр нөлөөг дээшлүүлэх үйл хэрэгт үнэхээр гавьяа байгуулан хөдөлмөрлөсөн юм.
Х.Аюурзана агсан нь үхрийн цээж өвчнийг оношлох, урьдчилан сэргийлэх бэлдмэлүүдийн идэвхт чанар, хэрэглэх арга барилыг өөрчлөн сайжруулж, улмаар тус улсын нутагт уг өвчнийг бүрэн устгах ажилд зохих хувь нэмэр оруулсан юм.
Төр засгаас түүний хөдөлмөрийн үр бүтээлийг өндрөөр үнэлж, “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”, “Алтан гадас одон”, Ардын хувьсгалын 40, 50 жилийн ойн медаль зэргээр шагнагдсанаас гадна 1959 онд доцент, 1978 онд БНМАУ-н “Малын гавьяат эмч” цолоор тус тус шагнагджээ.
Эрдмийн зэрэг, хамгаалсан бүтээл:
1956 онд “Боомын нянд харш үйлдэлтэй микробууд ба антибиотикийн үзүүлэх нөлөөлөл” сэдвээр мал эмнэлгийн академид дэд эрдэмтний зэрэг хамгаалжээ.
Шагнал урамшуулал:
- 1957 онд дэд профессор цол
- 1978 онд Монгол улсын малын гавьяат эмч цолоор тус тус шагнажээ.