Хоолойн шуудан
Хоолойн шуудан гэдэг нь ажиллах хүчин шаардахгүйгээр тээвэрлэлтийг түргэн хугацаанд гүйцэтгэх шуудангийн нэг хэлбэр бөгөөд үүнийг жижиг цилиндр хэлбэртэй саван даралттай хийн тусламжтайгаар гуурсан хоолойгоор тээвэрлэдэг. 19--р зууны дунд үеэс 20-р зууны эхэн хүртэл хугацаанд нэлээд хэдэн том хотуудад томоохон хэмжээний гуурсан хоолойн шууданг ашиглаж эхэлсэн ба тэдгээрийн зарим нэг нь хэд хэдэн зуун километр хүртэл урттай байна. Үүний хажуугаар нэг барилгын дотор эсвэл хэд хэдэн зэрэгцээ барилгыг хооронд холбосон жижиг төхөөрөмжөөр хоолойн шууданг автомат тээвэрлэлтэнд ашиглаж иржээ.
-
Гуурсан хоолойн шуудангийн өртөө
-
Хоолойн шуудан