Хонь (одны орд)
Хонь (Латин: Aries) нь өрнийн зурхайгаар нарны зам дахь одны ордуудын нэг бөгөөд баруун талд нь загас, зүүн талд нь үхрийн орд оршино. Тэмдэглэгээ нь (юникод ♈) бөгөөд хонины эврийг илэрхийлнэ. Хонины орд нь 2-р зуунд астрономич Птолмейн тодорхойлсон оддын 48 ордны нэг бөгөөд орчин үед ашиглагддаг 88 ордны нэг болж үлджээ.
Одод
засварлахХонины ордны одод харьцангуй бүдэг бөгөөд хамгийн гэрэлтэй од болох Альфа Ариетис нь дөнгөж 2.01-ийн магнитудтай.
Дүрслэл
засварлахЭртний Грекийн астрономичид хонины ордыг толгойгоо баруун тийш эргүүлэн хараад хэвтэж буй хониор дүрсэлдэг байв. Птолемейн Алмагестэд дурьдсан ёсоор α, β, γ Ариетис одод нь хонины толгой, эврийг тус тус үүсгэнэ.
Домог зүй
засварлахЭртний Грекийн домог ёсоор Хонины орд нь Фриксосыг аварч, Колчист хүргэсэн алтан хонийг төлөөлдөг. Фриксос хонийг бурханд өргөж, арьсыг нь Алтан ноос хэмээх сүмд өлгөсөн гэдэг домогтой[1].
Зурхай
засварлах2009 оны байдлаар Нар нь 4 сарын 19-нөөс 5 сарын 13-ныг хүртэл Хонины ордонд байрлана. Одон зурхайд үздэгээр Нар хонины ордонд 3 сарын 21-нээс 4 сарын 20 хүртэл байрладаг.
Эшлэл
засварлах- H. A. Rey, The Stars—A New Way To See Them. Enlarged World-Wide Edition. Houghton Mifflin, Boston, 1997. ISBN 0-395-24830-2.
- Ian Ridpath and Wil Tirion (2007). Stars and Planets Guide, Collins, London. ISBN 978-0007251209. Princeton University Press, Princeton. ISBN 978-0691135564.