Хонин тарна - (Латин: Polygonum angustifolium), (Орос: Горец узколистный)

Ургамлын тайлбар засварлах

Ихээхэн саглагар иштэй, 40-50 см өндөр, олон наст өвслөг ургамал. Жижгэвтэр нарийн шугаман навчнуудтай, үл мэдэг навчилсан залаа баг цэцэгтэй. Хонин тарна ганд тэсвэртэй, эрт ургадаг ургамлын нэг бөгөөд долоодугаар сард цэцэглэж наймдугаар сард үр суудаг.

Тархалт засварлах

Ойт хээр, хээрийн бүсэд тархсан бөгөөд гол төлөв дагжуур хатуувтар хөрстэй уулын энгэр, хээрийн дов толгодын чулуурхаг энгэрээр ургана.[1]

Ашигласан материал засварлах

  1. [Г.Эрдэнэжав, Г.Балдандорж, С.Тусивахын - БНМАУ-ын тэжээлийн голлох ургамлын өнгөт альбом 1 - 1974 - хуудас 124]