Холтсон гэр - Хангайн ой хөвчид ойр аж төрөх, жилд олон удаа нутаг сэлгэх шаардлага бага болон ахуй амьдрал ядуу зүдүү буюу мал цөөнтэй хүмүүс намар хар модны холтосыг (дөрвөн ханатай гэрийн уньтай тэнцэх урттай, мөн өргөн нь дэлэм хэмжээтэй, мөн бас гэрийн хананы бариатай байх үеийн өндөртэй тэнцэх урттай, дэлэм хагас өндөртэй) хуулан авч хатаагаад гэрийн бүрээс болгон хэрэглэдэг ажээ.

Холтсон туургат гэр ба өвч холтсон бүрээстэй гэр гэж хоёр ангилж байсан бөгөөд зөвхөн бага дөрвөн ханатай гэрийн бүрээсийг холтсоор хийх өвөрмөц онцлогтой юм. Хар модны холтосыг гэрийн эсгий бүрээсний хэмжээгээр хуулан авах боломжгүй учир хэсэг хэсгээр авч туурга, дээвэр (цаваг) хийж байсан нь нэгдүгээрт малын ноос буюу эсгий хэмнэх, хоёрдугаарт гэр салхи шуурганд эс хөдлөх бөх бат болох, гуравдугаарт суурин аж төрөхөд тохиромжтой зэрэг аж ахуй, ахуй амьдралын ач холбогдолтой гэж дүгнэж болно.[1]

Ашигласан материал

засварлах
  1. [С.Бадамхатан, Г.Цэрэнханд, Г.Батнасан, Ц.Аюуш, Т.Дисан, Д.Тангад, Д.Нансалмаа, Г.Мэнэс - БНМАУ-ын угсаатны зүй 1 - 1987 - хуудас 139-140]