Холбогдох энерги
Физик болон химид холбогдох энерги нь бөөмсийн системийг ганц бие хэсэгт хуваах эсвэл задлахад зарцуулагдсан хамгийн бага хэмжээний энергийг хэлдэг юм. Энэ нэршил нь хураангуй бодисийн физик, атомийн физик, химид ашиглагддаг, цөмийн физикт нь салгах физик гэсэн нэршил ашиглагддаг байна.
Холбогдох нь хоёр бөөмс хоорондоо холбогдож байгааг ч илтгэж болдог, жишээ нь фагоцитозис болон патоген хоорондоо холбогдсоноор фагоцитозис нь патогенийг устгах гэх мэт.
Холбогдсон систем нь холбогдоогүй бүрэлтгүүн хэсгүүдээс илүү доод энергийн төвшинд байдаг. Харьцангуй онолын дагуу (E=mс²) Е-ийн нийт энерги нь багасах тохиолдолд m нь буурдаг байна.
Масс-энергийн харилцаа
Холбогдсон систем нь холбогдоогүй бүрэлтгүүн хэсгүүдээс илүү дooд энергийн төвшинд оршдог шалтгаан нь масс нь нийт байгаа холбогдоогүй бүрэлтгүүн хэсгүүдийн массаасаа бага байх ёстой учраас. Бага холбогдох энергитэй системийн алдагдсан масс нь маш жижиг байдаг байна. Харин их холбогдох энергитэй системийн алдагдсан масс нь илүү өндөр байдаг. Алдагдах масс нь холбогдох энергийс болж дулаан, гэрэл болж хувиран алдагддаг, харьцангуй онолын дагуу (E=mc²) алдагдсан энерги нь алдагдсан масстай харьцангуй байна.