Умард туйл
Умард туйл (Газарзүйн умард туйл) гэж Дэлхийн эргэлтийн тэнхлэг, бөмбөрцөгийн хойд хагаст, Дэлхийн гадаргуутай огтлолцох цэгийг хэлнэ.
Умард туйл нь дэлхийн хамгийн хойд цэг (хойд өргөргийн 90°) бөгөөд өмнөд туйлын яг эсрэг талд байрлана. Умард туйл дээр бүх чиглэл өмнө зүгийг заана.
Өмнөд туйл нь эх газар (Антарктид дээр) дээр байдаг бол хойд туйл нь Умард мөсөн далайд байрлана. Умард туйл орчмын усны гүн 4087 метр [1]. Хамгийн ойр байрлах хуурай газар нь Каффеклаб арал бөгөөд Гренландын хойд эрэг хүртэл ойролцоогоор 700 км.
Нэр
засварлахМонгол хэлэнд хойд, урд зүгт орших газар орны нэрийг хойд, урд хэмээн нэрлэдэг хэдий ч туйлын хойд, урд зүгт байгааг умард, өмнөд хэмээн нэрлэдэг. Тиймээс зарим тохиолдолд гадаад хэлнээс орчуулахдаа Хойд туйл хэмээн орчуулдаг боловч, уг ёсоор бол Умард туйл гэх нь зөв юм.
Нэмэр
засварлахЭшлэл
засварлах- ↑ "A Voyage of Importance" (Memento 27. Аравдугаар сар 2010 цахим архивт), Time, Aug. 18, 1958
Цахим холбоос
засварлахWiktionary: Умард туйл – Энэ үгийг тайлбар толиос харна уу |