Хозүми Масако
Хозүми Масако (Япон: 穂積 雅子; 1986 оны 9 сарын 11-нд Фүкүшима аймгийн Фүкүшима хотод төрсөн) нь Японы тэшүүрчин юм. 161.5 см өндөртэй. Читосэ хотын Аоба Дунд Сургууль, Комазава Их Сургуулийн дэргэдэх Томакомай Ахлах Сургуулийг дүүргэсэн.
| |||||||||||||||||||||||||
|
Түүнд ээж нь өөрийн дуртай жүжигчин, Хозүмиг төрөхөөс яг 1 жилийн өмнө нас барсан Нацүмэ Масакогийн нэрийг өгсөн аж. Түүнийг 2 настайд тэднийх Хоккайдогийн Читосэ хот руу нүүж, тэнд өсч торнижээ.
2010 оны Ванкуверын олимпод тэрээр 3000 метрийн зайд 6, 5000 метрийн зайд 7-р байр эзэлсэн бол багийн уралдаанд Кодайра Нао, Табата Маки нарын хамтаар мөнгөн медаль зүүсэн.
Гадны холбоос
засварлах- Албан ёсны блог (Япон)
- sports-reference.com дахь танилцуулга (Англи)