Open main menu

Киргиз хэл (кыргыз тили, кыргызча, قىرعىزچا, قىرعىز تىلى) — хиргис үндэстний төрөлх хэл, Киргиз улсын албан ёсны хэл. Төрөл гарлааараа алтай язгуурын түрэг салбарын кыпчак бүлэгт өмнөд алтай, хасаг зэрэг хэлний хамтаар багтана.

Киргиз хэл
Газар оронХиргис, Узбек, Хятад
(Шиньжян), Тажик, Орос
Эзэмнэгч4.3 сая (2009)[1][2]
Хэлтэнхиргис үндэстэн
Төрөл зүй
Алтай язгуур
Бичиг үсэг1. кирил үсэг
2. араб үсэг
Албан ёсоор хэрэглэдэг газар орон
Хоёрын нэгКиргиз Киргиз (БНКирУ)
Олон улсын томъёолбор  (англ.)
ISO 639-1ky
ISO 639-2kir
ISO 639-3kir
Verbreitungsgebiet der kirgisischen Sprache.PNG
Киргиз хэлтний нутаг

Хэлтний тооЗасварлах

Хиргис хэлээр өдгөө 4.3 сая хүн хэлэлцэж байна. Хиргис улсын 2009 оны хүн амын тооллогоор төрөлхийн хиргис хэлтэй 3,830,556, хожим сурсан 271,187 хүн (үүнд 212,063 узбек үндэстэн багтана) байна гэсэн дүн гарсан. Нийлээд 4 сая хүн болно.[1][2] Мөн Хасаг, Хятад (Шиньжян), Узбек, Тажик улсын хиргисүүд хиргисээр хэлэлцэнэ.

Үсэг бичигЗасварлах

Хиргис улсад кирил, Хятадад араб үсэгт суурилсан хиргис цагаан толгой байна. Зөвлөлт Хиргис байх үед 1928 онд латин, 1941 оноос хойш кирил үсгийг авчээ. Цагаан толгой нь 36 үсэгтэй. Монголынхоос Ңң /ŋ/ (монгол бичгийн их инхэлэг) авиаг тэмдэглэх үсгээр илүү. Ийм үсэг башгир, татар, халимаг, хасаг цагаан толгойд байдаг.

Кирил хиргис цагаан толгой (36 үсэг)
А Б В Г Д Е Ё Ж З И Й К Л М Н Ң О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Щ Ъ Ы Ь Э Ю Я
а б в г д е ё ж з и й к л м н ң о ө п р с т у ү ф х ц ч ш щ ъ ы ь э ю я
Кирил, араб хоёр бичгийн жишээ
кирил хиргис араб хиргис англи орчуулга
Бардык адамдар өз беделинде жана укуктарында эркин жана тең укуктуу болуп жаралат. Алардын аң-сезими менен абийири бар жана бири-бирине бир туугандык мамиле кылууга тийиш. باردىق ادامدار ۅز بەدەلىندە جانا ۇقۇقتارىندا ەركىن جانا تەڭ ۇقۇقتۇۇ بولۇپ جارالات.۔ الاردىن اڭ-سەزىمى مەنەن ابئيىرى بار جانا بئرى-بئرىنە بئر تۇۇعاندىق مامئلە قىلۇۇعا تئيىش. All human beings are born free and equal in dignity and rights. They are endowed with reason and conscience and should act towards one another in a spirit of brotherhood.

Цахим холбоосЗасварлах

Лавлах бичигЗасварлах

  1. 1.0 1.1 Национальный статистический комитете Кыргызской Республики. Перепись населения и жилищного фонда Кыргызской Республики 2009 года. Распределение населения отдельных национальностей по родному языку
  2. 2.0 2.1 Национальный статистический комитете Кыргызской Республики. Перепись населения и жилищного фонда Кыргызской Республики 2009 года. Распределение населения отдельных национальностей по владению вторым языком