Улсын хилийн харуул буюу Хилийн цэрэг — Улсын хил хамгаалах үүрэг бүхий хоёр ба түүнээс дээш тооны зэвсэгт цэргийн нэгжийг хэлнэ. Олон улсын эрх зүйгээр тогтоосон хил доторх тодорхой нутаг дэвсгэрийн хэсэг болон түүний ойр орчмын нутаг дэвсгэрт хяналт, шалгалт, хамгаалалт хийх, мөн аюулгүй байдлыг хангах ёстой. Үүргээ биелүүлэхдээ явган (цанаар), мориор, тэмээгээр, автомашинаар, усан онгоц, завь, нисдэг тэргээр болон бусад тээврийн хэрэгсэл ашигладаг байна. Хэлбэрийн хувьд хөдөлгөөнт, хөдөлгөөнт бус, холимог зэрэг байдаг байна.

АНУ-ын хил хяналтын цэргүүд ба Афганистаны хилийн цагдаа нар Афганистан ба Пакистаны хил хооронд гарч буй нь

Хилээр нэвтрэхдээ аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор цагдаа, цэрэг, цэрэгжсэн зохион байгуулалтын нэгжүүд хүн эсвэл барааг шалгах эрхтэй.

Хил хамгаалах байгууллагыг гаалийн хяналттай андуурч болохгүй.

Мөн үзэх засварлах