Хилийн демаркаци
Хилийн Демаркаци (англи. demarcation «салгах зуравас») — Аливаа хилийг тодорхойлдог салган тусгаарлах зурвасыг хэлнэ (Улсын хил хязгаар, цахилгааны болон утсан холбооны хариуцах бүсийн шугам, г.м).
Хилийн Демаркаци гэж гол төлөв тусгаар улсын хилийг газар дээр нь нарийн тогтоож хилийн тусгай тэмдгээр тэмдэглэхийг хэлдэг байна.
Хилийн шугамыг тогтоохдоо хилийн зааг, зурвасыг тогтоох баримт бичгийг буюу урьдчилан Хилийн Делимитаци (гэрээ, улсын хилийн шугамыг тусгай газрын зургийн хавсаргасан дүрслэл)-ийг үндэслэн хоёр буюу түүнээс дээш талуудын (хоёроос илүү улсын хил залгаж буй тохиолдолд) харилцан тохиролцсон тэгш байдлын үндсэн дээр талуудын оролцсон хамтарсан комисс /ажлын хэсэг/ байгуулж гүйцэтгэдэг ажил.
Хилийн хязгаарлалтын буюу демаркаци хийх ажлын явцад тухайн газрын зүйн судалгаа болох топограф зураг эсвэл агаарын гэрэл зураг зэргийн үндсэн дээр хилийн зурвасын том хэмжээний масштабын зураглалыг гаргаж, хилийн тэмдэглэгээ (тэмдэг-шон, торон хашаа гэх мэт) суурилуулж, тэдгээрийн байр зүйн байршил буюу топографи координатууд тодорхойлж тогтоодог байна. Хилийг зааглах бүх арга хэмжээний талаар тусгай холбогдох баримт бичгүүдийг боловсруулдаг: хилийн шугам, хилийн тэмдгийг нэвтрүүлэх тухай Хэлэлцээр, Протокол (хилийн тэмдгүүдийн схем, гэрэл зургийг протоколд хавсаргасан байдаг).
Хилийн тэмдэглэгээг дур зоргоороо хөдөлгөж, засч болохгүй бөгөөд талууд түүнийг зохих нөхцөлд байлгаж засч, шинэчилж байх үүрэгтэй.
Өмнө нь тогтоосон хил хязгаарыг хянан үзэж, эвдэрсэн, гэмтсэн хилийн тэмдэглэгээг сэргээн босгох буюу солихыг дахин демаркаци буюу "редемаркаци" гэж нэрлэдэг.
Демаркацийн шугам/ зурвас
засварлахЦэргийн ажиллагаа, дайны үеэр дайтаж буй хоёр талыг тусгаарласан зурвасыг мөн Демаркацийн шугам гэж хэлнэ. Энэ нь эвлэрлийн гэрээ батлахаас өмнө яриа, хэлэлцээ хийх замаар тогтоогдоодог байна. Мөн энхийн цагт нутаг дэвсгэрийн маргаантай байх үед улсын хилийн заагийг түр тогтоох ийм зурвас байгуулах явдал мөн гардаг.