Хийт үхжил
Хийт үхжил нь яаралтай тусламж шаардсан цочмог халдварт өвчин. Хурдан хугацаанд илрэх булчингийн үхжил, хий ялгаралт, үхжил нь энэ өвчний өвөрмөц шинж болно.
Тархвар судлал
засварлахХүнээс хүнд тархах нь ховор, ихэнх тохиолдолд:
- Дайн байлдааны үеийн шарх
- Аваар осол
- Үр хөндөлт хүндэрсэн тохиолдол
- Мэс заслын шархны халдвар байна.
Эмнэл зүй
засварлахНууц үе нь 1-ээс 7 хоног, шарх орчим хүчтэй өвдөлт бий болж улмаар богино хугацаанд хавдана. Шархны эргэн тойронд улайлтгүй, арьс нь цайрч хөхөрсөн заримдаа хар хүрэн толбо бий болдог. Хавагнасан газрыг тэмтэрч үзэхэд (арьсан доорхи өөхлөг эд) шажигнасан чимээ гарна. Хэсэг газрын шинж тэмдэг нь өвчний явцаас хамаарч янз бүр байна. Өвчтөнд өвдөлтийн зэрэгцээ хордлогын шинж дагалдан гарна. Биеийн халуун субфебриль (бага зэрэг халуунтай) байснаа 38-аас 39 хэм хүрч өндөр халуурна. Артерын даралт буурч амьсгалын, судасны цохилтын тоо олширно.
Шинж тэмдгүүд богино хугацаанд гарна. Өвчин 1 цагийн дотор давшингуй хүндэрч болно. Сепсис нь богино хугацаанд гарна.
Хэсэг газрын шинж:
- Шаржигнах шинж
- Хаван
- Эвгүй үнэртэй цусархаг шүүдэст ялгадас гарна.
- Арьс бор, хар хүрэн өнгөтэй болно.
- Арьсанд цэврүү үүснэ.
- Булчингийн эд ишеми (хэсэг газрын цус багадсан байдал) болно.
Системийн өөрчлөлт:
- Халуурна
- Халуунтай хамааралгүй тахикарди (зүрхний цохилт түргэсэх)
- Ухаан санаа самуурна.
Оношлогоо
засварлах- Булчингийн эд, цэврүүний шингэнээс наалдац бэлдэн, граммын аргаар будаж плеоформ грамм эерэг бациллыг харна.
- Элэгний үйл ажиллагааны сорил: хор ялгарсаны улмаас элэгний үйл ажиллагаа алдагдаж гипербилирубинеми болно.
- Цусны ерөнхий шинжилгээ: лейкоцитоз, эзинофили, лимфропени савханцар олширно. Анеми болж залуу эс миелоцит гарна. Улаан эс 1,5-2,0 сая хүртэл буурна.
- Электролит: эсийн задралын үр дүнд гиперкалиеми
- Гадар хор ялгарснаас бөөрний үйл ажиллагаа алдагдана.
- Артерын цусны хийжилт нь бодисын солилцооны хүчилшилтийг үүсгэдэг.
- Цусны бүлэгнэлт коагулопати, тромбоцитопени
- Миоглобин эсийн задралын үр дүнд миоглобинеми миоглобинури тохиолдоно.
- Компьютер томографи, соронзон резонансын арга /MRI/, гэрэлд харна.
Эмчилгээ
засварлахЭмнэлэгт хэвтэхэс өмнө үзүүлэх тусламж
засварлах- Хүчилтөрөгч өгөх
- Судсаар шингэн хийх
- Эмнэлэгт яаралтай хэвтүүлэх
Яаралтай тусламжийн тасагт
засварлах- Хүчилтөрөгч эмчилгээ, их хэмжээний шингэн хийх
- Судас нарийсах бэлдмэлийг зөвхөн зайлшгүй хэрэгтэй үед хийнэ.
- Антибиотик эмчилгээ
- Заалттай үед тетанус токсоид иммуноглобин өгнө.
Мэс засал
засварлах- фасциотоми, ампутаци