Хиймэл оюун ухаан эрүүл мэндийн үйлчилгээнд

Эрүүл мэндийн салбар дахь хиймэл оюун ухаан нь нарийн төвөгтэй анагаах ухаан болон эрүүл мэндийн өгөгдлийг шинжлэх,ойлгох,боловсоруулахад хүний танин мэдэхүйн чадварыг хуулбарлан ашиглаж буйг илэрхийлдэг.ХОУ нь зөвхөн хүний чадварыг дуурайх төдийгүй оношлох эмчилгээ хийх өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг илүү хурдан нарийвчлалтайгаар хийх боломжийг олгосоноор хүний чадамжаас давсан үр дүнг үзүүлж чадна.Жишээлбэл машин сургалт болон гүн сургалтын технологийг ашиглан ХОУ нь их хэмжээний эмнэлзүйн мэдээлэл болон электрон эрүүл мэндийн бүртгэлийг боловсруулж өвчнийг хурдан нарийвчлан илрүүлэх боломжтой.

ХОУ нь оношолгоо эмчилгээний арга боловсруулах эмийн судалгаа хөгжүүлэлт хувь хүнд тохирсон анагаах ухаан өвчтөний хяналт зэрэг олон талбарт өргөн хэрэглэгдэж байна.Ялангуяа рентген зураг зэрэг дүрс оношилгоонд ХОУ ны тусламжтайгаар эрэмблэх тайлбарлах үйл явцыг хялбаршуулж радиологийн салбарын үр ашиг чанарыг сайжруулах боломжтой.Мөн ХОУ нь олон янзын соёл ёс заншилд нийцсэн эрүүл мэндийн үйлчилгээг нэвтрүүлэхэд улам бүр чухал үүрэгтэй болж байна.

ХОУ ны программуудыг оношолгоо үйлчилгээний протокл боловсруулах эмийн судалгаа хийх хувь хүнд тохирсон анагаах ухаан өвчтөний хяналт асаргаа зэрэгт өргөн ашиглаж байна.Рентген зураг нь радиогийн тасгуудад хамгийн түгээмэл ашигладаг дүрс оношилгооны арга тул уламжилалт рентген зургийг эрэмбэлэх тайлбарлах үйл явцад ХОУын тусламж үзүүлэх боломж онцгой анхаарал татаж байна.