Хиаглай тунх - (Англи: Leymus chinensis), (Орос: Вострец ложнопырейнный)

Салаалсан урт мөлхөө үндэслэг иштэй, олон наст үет ургамал. Үржлийн найлзуур 50-70 см, хөгжлийн найлзуур, навчны үндсэн масс 30-35 см-ийн өндөрт оршино. Бууралдуу ногоон өнгийн үл мэдэг үсэрхэг хавтгай навч, нэг дороос 1-2-оороо гарсан түрүүхэйтэй байна.

Тавдугаар сараас ургаж зургаадугаар сарын сүүлч долоодугаар сард цэцэглэнэ. Наймдугаар сард үр бүрэн боловсорно. Үндсэндээ сайн бэхлэгдэж өвөлжнө. Ойт хээр, хээрийн бүсэд нэн өргөн тархсан бөгөөд говийн хэсэгт ч чийглэг нам газрыг даган ургасан байдаг.[1]

Ашигласан материал

засварлах
  1. [Г.Эрдэнэжав, Г.Балдандорж, С.Тусивахын - БНМАУ-ын тэжээлийн голлох ургамлын өнгөт альбом 1 - 1974 - хуудас 72]