Херберт Хувер
Херберт Кларк Хувер (англ. Herbert Clark Hoover, 1874 оны 8-р сарын 10-нд Айова мужийн Уэст Бранч /West Branch/ хотод төрсөн- 1964 оны 10-р сарын 20-нд Нью-Йоркт нас барсан) 1929-1933 онд АНУ-ын 31 дэх Ерөнхийлөгч. Америкийн улс төрийн зүтгэлтэн, Бүгд найрамдах намын гишүүн, инженер. "Агуу хямралын"-ын үед албан тушаал хашиж байсан Ерөнхийлөгч.
Намтар
засварлахТэрээр (анхны овог Huber) герман гаралтай эцэг Жесс Хувер /Jesse Hoover/ дархан, фермийн тоног төхөөрөмжийн худалдаа эрхэлдэг, эх Хулда Рэндаль Минтхорн /Hulda Randall Minthorn/ нарын гэрт төржээ. Херберт хүүг дөнгөж 6 настай байхад 1880 онд эцэг нь, 1884 онд эх нь нас барж, 10 настай бүтэн өнчин хоцорчээ. 1885 оноос Херберт нагац ах Жон Минтхорны гэрт Орегон мужид амьдарч байжээ. 1891 онд Хувер шинээр байгуулагдсан Стэнфордын их сургуульд элсэн орж, геологийн чиглэлээр суралцаж 1895 онд төгссөн байна.
Их сургуулиа төгсөөд Хувер АНУ-ын төрөл бүрийн уурхайд бага албан тушаалд ажиллаж эхэлжээ. 1897 оноос хойш тэрээр Лондонд төвтэй Австрали дахь алтны уурхайд хүнд нөхцлийн өндөр цалинтай ажилд орж баруун Австрали явжээ. 1899 онд тэрээр Их сургуульд хамт сурч байсан Лу Хенритэй (Lou Henry) гэрлэжээ. 1900-аад оны эхээр Хятадад ажиллаж байсан. 1901 онд Хувер уул уурхайн Bewick, Moreing & Co компанийн хамтран эзэмшигчдийн нэг болж, Австрали дахь үйл ажиллагаагаа удирдаж байжээ. Албан ёсны ажлаар тэрээр Хятад, Бирм, Энэтхэг, Египт болон эрдэс судлалын мэргэжилтэн байх шаардлагатай бусад орнуудад очдог байжээ.
Дэлхийн нэгдүгээр дайн эхлэхэд Хувер Лондонд байж таарчээ. Америкийн консулын хүсэлтээр дайны эхэн үед тэрээр Европт байсан 120 мянган америкчуудыг эх орондоо буцаах ажлыг зохион байгуулахад тусалсан байна. 1917 оны дөрөвдүгээр сард АНУ дайнд албан ёсоор орсны дараа Хуверийг Ерөнхийлөгч В.Вильсон өөрөө АНУ-ын Хүнсний албаны даргаар томилсон байна.
1921 онд Ерөнхийлөгч Уорен Хардинг Хуверийг АНУ-ын Худалдааны яамны сайдаар томилов. Энэ албан тушаалд тэрээр АНУ-ын Засгийн газар болон хувийн хэвшлийн компаниудын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд их зүйл хийсэн. Энэ нь олон улсын худалдааны хэмжээг нэмэгдүүлэх, шинэ технологи хөгжүүлэх, нэвтрүүлэхэд ихээхэн хувь нэмэр болсон.
Ерөнхийлөгч
засварлах1928 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд 1920-иод оны эдийн засгийн өсөлттэй холбоотой байсан Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Херберт Хувер өмнөд нутгийн таван муж, мөн Нью-Йорк муж болон тус улсын баруун болон хилийн бүх мужуудад үнэмлэхүй ялалт байгуулжээ. Түүний өрсөлдөгч, Ардчилсан намаас нэр дэвшигч Альфред Смит нь католик шашны эсрэг үзэл бодол, архины хориг буюу "хуурай хууль"-ийг эсэргүүцэж, авлигын дуулиантай тулгарсан байна.
1932 онд дараагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажил эхлэхэд аж үйлдвэрийн үйлдвэрлэл 1929 оны дунд үеийнхээс дөнгөж 50 хувьд хүрч, 12 сая хүн ажилгүй болж, олон аж ахуйн нэгжүүд хаагдах аюулд тулжээ. Хувер улс орон даяар хийсэн кампанит ажлынхаа үеэр дайсагнасан байдалтай хүлээж авснаар сонгуульд ялагдал хүлээх нь гарцаагүй болов. Хуверын өрсөлдөгч, Ардчилсан намаас нэр дэвшигч Франклин Рузвельт сонгогчдын дийлэнх олонхын санал авчээ ( Хуверийн төлөө 59 саналын эсрэг 472 санал).
Ерөнхийлөгчөөс буусны дараа
засварлахЦаашид Хувер Рузвельтийн явуулсан бодлогыг шүүмжлэгч байсан бөгөөд хожим нь Дэлхийн 2-р дайнд хөндлөнгөөс оролцохгүй, бүх Европыг А.Хитлерт үлдээхийг дэмжиж байсан байна. Трумэн, Эйзенхауэр нарын үед Хувер төрийн аппаратын шинэчлэлийн комиссыг даргалж, олон сэтгүүлзүйн болон түүхэн бүтээл туурвиж, урт наслахдаа олон нийтийн өмнө цагаатгагдсан байна. Түүнийг 1964 онд нас барахад төрийн оршуулгын ёслол үйлджээ.
Гэр бүл
засварлахХүвэрийн гэр бүл Херберт Хувер залуу (Herbert Hoover Jr.-1903-1969), Аллан Хэнри Хувер (Allan Henry Hoover.-1907-1993) гэдэг хоёр хүүтэй байжээ.