Хашбатын Хулан (1961 онд төрсөн)- Монгол Улсын улс төрийн зүтгэлтэн, УИХ-ын гишүүн, Байнгын Хорооны дарга. Дипломат Л.Хашбатын ууган охин.

Боловсрол

засварлах

Х.Хулан 1968-1978 онд АНУ-ын Нью-Йорк, ЗХУ-ын Москва хотын дунд сургуулиудад сурч төгссөн. Эцэг Л.Хашбат дипломат тэдгээр хотуудад томилогдон ажиллаж байсан.

Тэрээр 1978-1983 онд ЗХУ-ын Москва хотын Олон улсын харилцааны дээд сургуулийг дүүргэсэн байна.

1983-1986 онд Москва хотын Олон улсын харилцааны дээд сургуулийн аспирантур төгсөж Тууүхийн ухааны доктор цол хамгаалсан.

1990 онд Лондон хотын Политехникийн сургуулийн англи хэлний анги төгссөн.

АНУ-д Төрийн байгуулалтаар суралцсан.

Ажлын байдал

засварлах

Олон улсын Монгол судлалын холбоонд ажилтнаар эхлээд Олон улс, Дорно дахины судлалын хүрэлээнд эрдэм шинжилгээний ажилтан, Улсын Бага хурал, АНУ-ын Сенат, Лондонгийн номын сангийн судалгааны төв, АНУ-ын Мейны Их сургуульд зэрэг газар ажиллажээ.

УИХ-ын 1996, 2004 оны сонгуульд МҮАН-аас нэр дэвшин өрсөлдсөн. 1996 онд сонгогчдын олонхын саналаах УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллах явцдаа Нийгмийн бодлогын Байнгын хорооны даргаар сонгогдон ажиллаж байв.

МҮАН-ыг үүсгэн байгуулагчдын нэг. Тус намын ерөнхий зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллаж байсан.