Хассуурийн Ганхуяг

Хассуурийн Ганхуяг (1977 онд Улаанбаатар хотод төрсөн) нь Монголын бизнесмэн, улс төрч. Хера группийг үүсгэн байгуулсан тэрээр 2016 оны УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшиж байв.

Хассуурийн Ганхуяг

Боловсрол

засварлах

Х.Ганхуяг 1984-1994 онд Монгол-Оросын хамтарсан 3-р дунд сургууль, 1994-1999 онд МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургуулийг Гадаад албаны ажилтан мэргэжлээр төгссөн. Мөн 2013-2014 онд АНУ-ын Харвардын Их Сургуульд Захирлуудад зориулсан бизнес удирдлага, ерөнхий менежмент, 2015 онд БНСУ-ын Үндэсний Академид Олон улсын эдийн засаг, 2018 онд Канад улсын Бритиш Колумбийн Их Сургуульд Уул уурхайн инженер, тогтвортой хөгжлийн засаглалын чиглэлээр суралцжээ.

Ажилласан байдал, сонгуульт ажил

засварлах
  • 2003 оноос өнөөг хүртэл: Хера группийн үүсгэн байгуулагч, УЗ-ийн дарга
  • 2008-2014 он: Ремикон ХК-ийн ТУЗ-ийн дарга
  • 2010-2014 он: Уул уурхайн ассоциацийн удирдах зөвлөлийн гишүүн
  • 2010 оноос өнөөг хүртэл: Архангай аймгийн Тариат сумын нутгийн зөвлөлийн дарга
  • 2013 оноос өнөөг хүртэл: “CEO” клубийн гишүүн
  • 2013 оноос өнөөг хүртэл: YPO, Монгол улс дахь салбар байгууллагын гишүүн
  • 2012-2014 он: Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдын орон тооны бус зөвлөх
  • 2015-2017 он: МЭЗФ-ын зохион байгуулах комиссын гишүүн
  • 2017 оноос өнөөг хүртэл: МАН-ын бага хурлын гишүүн
  • 2018 оноос өнөөг хүртэл: Баянгол дүүргийн МАН-ын тэргүүлэгч, 22-р хорооны намын хорооны дарга
  • 2019 оноос өнөөг хүртэл: 3х3 UB клубийн эзэн, УЗ-ийн гишүүн
  • 2019 оноос өнөөг хүртэл: ЗГХЭГ-ын даргын орон тооны бус зөвлөх

Гавьяа шагнал

засварлах
  • Алтан гадас одон, 2013
  • Хөдөлмөрийн хүндэт медаль, 2011
  • Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль, 2011
  • Архангай аймгийн шилдэг бизнесмен, 2010, 2011, 2012
  • Залуучуудын холбооны “Шилдэг залуу удирдагч” Алтан медаль, 2009

Х.Ганхуяг эхнэр, 3 хүүхэдтэй.