Хар суль - (Англи: Psammochloa villosa (Trin) bor in Kew), (Орос: Песчаница волосистая буюу опушенная)

Сайн хөгжсөн үндэслэг иштэй олон наст үет ургамал юм. 100-130 см өндөр иштэй, 20-25 см урт том салаа баг цэцэгтэй. Хар хүрэ өнгийн нилээд урт үртэй. Тавдугаар сараас эхлэн ургаж зургаадугаар сард цэцэглээд наймдугаар сарын адгаар үр нь боловсорно. Ганд нилээд тэсвэртэй, хөрсний шорвогт ургах дургүй ургамал. Өвлийн улиралд бага хагдарч сайн хадгалагдана.

Хар суль Хангай, Дорнод монгол, Нууруудын хотгор, Орогнуур, Дорнод говь, Говийн алтай, Алашааны говиор товцог манхан элсэн дээгүүр ургадаг жинхэнэ элсний ургамал болно. Нимгэн элстэй газраар ч гэсэн элбэг бөгөөд заримдаа шар шаваг, бунгийн харгана, монгол шимэрс мэтийн ургамалтай хамтран ургасан байх нь ховор биш тохиодол болой.

Шим тэжээлт чанараар сайн ургамал бөгөөд ургаж эхэлж буй үедээ 14,93% протеин, 32,62% эслэгтэй. Өвөлжсөн хагданд 4,29% протеин, 3,59% уураг, 36,67% эслэгтэй байна.[1]

Ашигласан материал засварлах

  1. [Г.Эрдэнэжав, Г.Балдандорж, С.Тусивахын - БНМАУ-ын тэжээлийн голлох ургамлын өнгөт альбом 1 - 1974 - хуудас 32]