Хархүүгийн Мандахбаяр
ТОВЧ НАМТАР
засварлахТайжууд овогт Хархүүгийн Мандахбаяр. Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Ерөнхийлөгч.
Өмнөговь аймгийн Цогт-Овоо суманд төрсөн. Халх. Ам бүл 4.
1996 онд Нийслэлийн Ерөнхий Боловсролын 17 дугаар дунд сургуулийг төгсөж, мөн онд МУИС-ийн Математик компьютерын сургуулийн дэргэдэх математикийн гүнзгийрүүлсэн сургалттай ангийг дүүргэсэн.
2002 онд Хан-Уул дээд сургуулийг Эдийн засагч, Хэрэглээний математикч мэргэжлээр төгссөн.
Бизнесийн удирдлагын магистр. Сэтгүүл зүйн магистрант. Сэтгүүл зүйн салбарт 23 дахь жилдээ ажиллаж байгаа.
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, СЭТГҮҮЛ ЗҮЙ
засварлах1998-1999 онд “Хувийн амьдрал” сонинд сурвалжлагч, редактор
1999-2002 онд “Хувийн соёл”, “Хувийн амьдрал”, “Урт чихт”, “Жигшүүрт хэрэг”, “Яагаад”, “Гадаад амьдрал” сонинуудын Ерөнхий редактор
2002 онд "Зиндаа" сониныг үүсгэн байгуулж, 2002-2008 онд Ерөнхий эрхлэгчээр ажиллав. 2003-2008 оны хооронд тус сонин Монголын хамгийн олон захиалагчтай сонин болж 32.000-48.000 захиалагчтайгаар улсдаа рекорд амжилт тогтоож байв.
2004 онд "Хийморь" сониныг үүсгэн байгуулж 2004-2008 онд Ерөнхий эрхлэгчээр ажиллав. Тус сонин 12.000-15.000 захиалагчтайгаар тухайн үеийн хэвлэлийн зах зээлд захиалгын тоогоороо эхний тавд жагсаж байв.
2004 онд "Хүүхдийн нэвтэрхий толь" сэтгүүлийг үүсгэн байгуулж 2005-2014 онд “Хүүхдийн нэвтэрхий толь” сэтгүүлийн Ерөнхий эрхлэгчээр ажилласан. Хамгийн өндөр захиалгын тоо 6500 ширхэг.
2011 онд Zindaa.mn сайтыг "mCast" ХХК-тай хамтран байгуулсан. Тус сайт нээлтээ хийгээд 21 хоногийн дотор тус сайт нь Монголдоо хамгийн өндөр хандалттай топ таван сайтын эгнээнд багтаж байв. 2011-2018 онд Ерөнхий эрхлэгчээр ажиллав.
2011 онд "Үндэсний Мэдээ" өдөр тутмын сониныг үүсгэн байгуулсан. Тус сонины 50 хувийн хувьцааг эзэмшдэг байв.
2012 онд Zaluu.com сайтын хувьцааг 100 хувь худалдаж авсан. Өдгөө тус сайтын 49 хувийн хувьцааг эзэмшдэг.
2013 онд Zone.mn мэдээллийн хөтөч сайтыг үүсгэн байгуулсан.
2015 онд BreakingNews.mn Монголын анхны сошл сайтыг үүсгэн байгуулсан
2016 онд “Зиндаа” сэтгүүлийг үүсгэн байгуулж, 2016-2018 онд Ерөнхий эрхлэгчээр ажиллав.
2017 оноос Өмнөговь аймгийн UCTV телевизийн хувьцаа эзэмшигч
2019 оны 3 сараас Өглөөний сонины хувьцаа эзэмшигч
2019 оны 4 сараас TV8 телевизийн хувьцаа эзэмшигч
БИЗНЕСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА
засварлах2002 онд "Эрхэт Монгол" ХХК-ийг үүсгэн байгуулсан.
2003 онд "Бест Принтинг" ХХК, "Бест Компьютерс" ХХК-ийг үүсгэн байгуулсан.
2004 онд "Их Монгол Шуудан" ХХК-ийг үүсгэн байгуулах хөрөнгө оруулалтыг хийж, Монгол Улс даяар 43 салбар нэгжтэй, 170 гаруй ажилтан албан хаагчтай хувийн шуудангийн сүлжээг байгуулсан.
2004 онд "Эрхэт Монгол" ХХК-ийг хэвлэл мэдээлэл, шуудан харилцаа, үйлдвэрлэл, гадаад худалдаа, барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 17 охин компанитай, 470 гаруй ажилтантай Бизнесийн Групп болгон өргөжүүлсэн.
2005 онд "Зиндаа Сан" ХЗХ-г бусадтай хамтран байгуулж, зургаан аймагт салбар нэгж байгуулсан.
2006 оны 12 дугаар сард Бизнесийн эрсдэл хүлээж, "Эрхэт Монгол" группийг татан буулгасан. Бизнесийн үйл ажиллагаагаа хумьж, хэвлэл мэдээлэл, пи ар, маркетингийн консалтинг өгөх чиглэлээр түлхүү ажиллаж эхэлсэн.
ПИ АР, МАРКЕТИНГИЙН КОНСАЛТИНГ
засварлах2004 онд Өмнөговь аймгаас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчийн Хэвлэл мэдээлэл, Сонгуулийн маркетинг хариуцсан зөвлөхөөр ажиллаж сонгуулийн ялалт байгуулсан.
2008 онд Баянзүрх дүүргээс УИХ-д нэр дэвшигчийн Сонгуулийн ерөнхий менежерээр ажилласан.
2012 онд Сонгинохайрхан дүүргээс УИХ-д нэр дэвшигчийн хэвлэл мэдээлэл, сонгуулийн маркетингийн зөвлөхөөр ажиллаж сонгуулийн ялалт байгуулсан.
2016 онд Баянгол дүүргээс УИХ-д нэр дэвшигчийн хэвлэл мэдээлэл, сонгуулийн маркетингийн зөвлөхөөр ажиллаж сонгуулийн ялалт байгуулсан.
МАРКЕТИНГ, МЕНЕЖМЕНТ, ОЛОН НИЙТИЙН АЖИЛ
засварлах2008 онд Монголын Маркетинг Менежментийн Хүрээлэнг санаачилж, хэвлэл мэдээлэл, маркетинг, сургалт, судалгаа, пи ар агентлагуудын захирлуудтай хамтран үүсгэн байгуулсан.
2013 онд Монголын Сайтуудын Нэгдсэн Чуулганыг нөхдийн хамт санаачилж, анх удаа 95 сайт нэгдэн чуулсан. Тус чуулганаас Монголын Сайтын Холбооны бүтцийг шинэчилж, Хяналтын зөвлөлийн даргаар сонгогдон ажилласан.
2014 онд “Өмнөговь аймгийн өрх бүрт хоёр тонн нүүрс үнэ төлбөргүй олгоё” төслийг санаачилж, Өмнөговь аймгийн засаг дарга, ИТХ-д төслөө хүргүүлсэн.
2014 онд Өмнөговь аймгийн оюутан залуучуудын ГУРВАН САЙХАН шинэ жилийн цэнгүүнийг санаачлан ивээн тэтгэж, нутгийн оюутан залуустай хамтран анх удаа зохион байгуулсан. Цэнгүүнд 530 оюутан залуус оролцож, эрдэм, урлаг, спортын салбарын шилдэг оюутнаа тодруулж, сум сумын тэргүүний оюутнуудаа урамшууллаа.
2014 онд НАМЗХ-ны Говийн бүсийн дөрвөн аймгийн залуучуудын чуулганыг ивээн тэтгэн зохион байгуулж, говийн залуучууд хамтран ажиллах санамж бичиг байгуулсан.
2014 онд Өмнөговийн оюуны хөгжлийн санг үүсгэн байгуулсан.
2015 онд Монголын сайтуудын II нэгдсэн чуулганаас Монголын Сайтын Холбооны Ерөнхийлөгчөөр сонгогдсон.
2015 онд Монголын цахим сэтгүүл зүйн анхдугаар чуулганыг санаачлан МОСАХ, МСНЭ-тэй хамтран Төрийн ордонд зохион байгуулж, Улаанбаатарын цахим тунхагийг батлан гаргасан.
2015 онд "Гэр бүлийн төгөл" төслийг санаачлан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал Н.Саранчимэгийн дэмжлэгээр хэрэгжүүлж эхэлсэн.
2015 онд Цахим Сэтгүүлч мэргэжлийн анхны мэргэжлийн ангийг МОСАХ, Отгонтэнгэр их сургуультай хамтран нээж, анхны оюутнууд хичээлдээ орлоо.
2015 онд Төрийн ордонд зохион байгуулагдсан Монгол Маркетеруудын Гуравдугаар Чуулганы ажлын хэсгийн даргаар ажиллаж, АСЕМ-ын дээд түвшний уулзалтын бэлтгэл ажлын албатай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав.
УЛС ТӨРИЙН СОНГУУЛЬТ АЛБАН ТУШААЛ
засварлах2012 оны 7 дугаар сард МАН-д гишүүнээр элссэн.
2013 оноос Өмнөговь аймгийн МАН-ын хорооны тэргүүлэгч
2013 оноос МАН-ын бага хурлын гишүүн /Өмнөговь аймгаас/
2013-2015 онд МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Говийн бүс хариуцсан нарийн бичгийн дарга
2017 оны 1 сараас 2017 оны 12 сард Өмнөговь аймгийн МАН-ын дэд дарга
ОЛОН НИЙТИЙН СОНГУУЛЬТ АЖИЛ
засварлах2013-2015 онд Монголын Сайтын Холбооны хяналтын зөвлөлийн дарга
2014 онд Монголын Үндэсний Маркетингийн Холбооны удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдсон.
2014 онд Монголын Биатлоны Холбооны дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон.
2015-2017 онд Монголын Сайтын Холбооны Ерөнхийлөгч
2018 оны 2 сарын 8-наас Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Ерөнхийлөгч
ШАГНАЛ УРАМШУУЛАЛ
засварлахМСНЭ-ийн “Ган үзэгтэн” цол, тэмдэг
МСХ-ны “Алтан үзэгтэн” цол, тэмдэг
МСНЭ-ийн “Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан” цол, тэмдэг
Монголын Маркетингийн Холбооны 2003 оны “Шилдэг маркетер”
Монголын Маркетингийн Холбооны 2004 оны “Шилдэг байгууллага” (“Эрхэт Монгол” ХХК)
Монголын Сонины Холбооны 2004, 2005, 2006, 2007 оны “Шилдэг сонин” (“Зиндаа” сонин)
Монголын Чөлөөт Сонины Холбооны 2004 оны “Шилдэг чөлөөт хэвлэл” (“Зиндаа” сонин)
МСНЭ-ийн шалгаруулалтаар 2017 оны “Шилдэг сэтгүүл” (“Зиндаа” сэтгүүл)
“Хэвлэлийн эрх чөлөө” одон
НАМЗХ-ны “Алтан-Од” медаль
МЗХ-ны “Тэргүүний залуу” алтан медаль
НЗДТГ-аас Улаанбаатар хотын хүндэт иргэн