Харри Поттэр ба Фениксийн бүлгэм

Харри Поттер ба Галт шувууны бүлгэм (англ. Harry Potter and the Order of the Phoenix) нь Харри Поттэр цувралын 5 дахь боть нь юм. Энэ номонд Харригийн 15 насны үеийн адал явдлууд гарна. Энэхүү номыг монгол хэлнээ Н.Энхнаран орчуулжээ. " Хогвартст хэцүүхэн цаг мөч иржээ. Үеэл Дадли руу нь Дементорууд дайрсны дараагаар Волдеморт түүнийг олохын тулд юунаас ч буцахгүй гэдгийг Харри тун сайн ойлгов. Хар лорд эргэж ирснийг үгүйсгэх хүн бишгүй авч харын хүчний эсрэг тэмцэхэд нь Харрид туслахаар нэгэн нууц бүлгэм Грималд гудамжны байранд цуглалаа. Оюун санаанд нь хүч түрэмгийлэн нэвтрэх Волдемортийн довтолгооныг сөрж эсэргүүцэхэд нь Харрид туслахаар профессор Снейп түүнд тусгай хичээл заана. Гэвч Волдеморт Харригийн оюун санаанд улам бүр хүч түрэмгийлэн орж ирсээр цаг хугацаа ч улам багассаар..." Энэ ном нь 38 бүлэгтэй.

Харри Поттэр ба Фениксийн бүлгэм  
Зохиолч Жоанна Роулинг
Анхны нэр Harry Potter and the Order of the Phoenix
Зураагч Жэйсон Коккрофт (Нэгдсэн Вант Улс)
Мэри Гранпре (АНУ)
Улс Нэгдсэн Вант Улс
Хэл Англи
Урсгал Фантази
Хэвлэгч Bloomsbury (НВУ)
Arthur A. Levine/Scholastic (АНУ)
Raincoast (Канад)
Хэвлэсэн огноо 2003 оны 6 сарын 21
хуудасны тоо 766 (НВУ)
870 (АНУ) 880(МОН)
ISBN 0747551006
Өмнөх Харри Поттер ба Галт цом
Дараах Харри Поттер ба Эрлийз хунтайж