Харри Поттэр ба Галт хундага

Харри Поттер ба Галт цом (Harry Potter and the Goblet of Fire) нь Британийн зохиолч Ж. К. Роулингийн бичсэн Харри Поттерийн адал явдлуудын талаар өгүүлэх ном. Тус ном нь Харри Поттер цувралын дөрөв дахь ном бөгөөд 2000 оны 7 сарын 8-нд гарсан юм. Энэ зохиолд Харригийн 14 насны үеийн адал явдлууд гарна. Уг номыг монгол хэлээр Н.Энхнаран орчуулжээ." Хогвартс сургуульд Гурван шидтэний тэмцээн зохиогдоно. Тэмцээнд зөвхөн арван долоогоос дээш насны сурагч орохыг зөвшөөрдөг. Гэвч Харри тэмцээнд ялалт байгуулах юм сан хэмээн мөрөөдсөөр. Гэвч удалгүй Хэллоуины баяраар Галт цом сонголт хийх үед шидэт цом өөрийг нь сонгосныг мэдээд Харри гайхан алмайрана. Тэрээр үхэлд хүргэж болохуйц аюултай даалгаваруудтай нүүр тулгарч луунууд болон хар шидтэний эсрэг тэмцэх хэдий ч хамгийн сайн найзууд болох Рон, Хермиони хоёрын тусламжтай амьд үлдэх боломжтой ажээ." Энэ зохиол нь 37 бүлэгтэй.

Харри Поттер ба Галт цом  
Зохиолч Жоанна Роулинг
Анхны нэр Harry Potter and the Goblet of Fire
Зураагч Жайлз Грийнфилд (Нэгдсэн Вант Улс)
Мэри Гранпре (АНУ)
Улс Нэгдсэн Вант Улс
Хэл Англи
Урсгал Фантази
Хэвлэгч Bloomsbury (НВУ)
Arthur A. Levine/Scholastic (АНУ)
Raincoast (Канад)
Хэвлэсэн огноо 2000 оны 7 сарын 8
хуудасны тоо 636 (НВУ)
734 (АНУ) 696 (МОН)
ISBN 074754624X
Өмнөх Харри Поттер ба Азкабаны хоригдол
Дараах Харри Поттер ба Галт шувууны бүлгэм

Загвар:Харри Поттер