Харри Поттер (дүр)

Харри Жеймс Поттер (Англи: Harry James Potter) нь Их Британийн зохиолч Ж.К.Роулингийн Харри Поттэр зохиолын гол дүрийн баатар юм. Харри Поттэрын Хогвартс сургуульд суралцаж буй 7 жилийн түүхийг уг 7 цуврал ботид өгүүлдэг. Харри Поттэр бол өсвөр насны шидтэн хүү ба багадаа эцэг эхээ алдсан байна. Хожим нь хар хүчний шидтэн Лорд Волдеморт аав ээжийг нь хөнөөснийг олж мэдэх бөгөөд Харри хүү шидтэний ертөнцийг аюулаас аврахын төлөөх Волдеморттой хийх тэмцлийг уг зохиолд өгүүлнэ. Харри Поттерын дүрийг кинонд жүжигчин Дэниэл Редклифф амилуулсан байна.


Харри Поттэр бол Хагас цуст шидтэн ба түүний ээж Лили Эванс нь магл /шидгүй хүмүүсийг ингэж нэрлэдэг/, харин эцэг Жеймс Поттэр нь цэвэр цусны шидтэн билээ. Зохиолд өгүүлснээр Хар Лорд Харри Поттэрын эцэг эхийг нь хөнөөж, өөрийг нь алах болсон шалтгаан нь Харриг төрөхөөс өмнө гарсан зөгнөлтэй холбоотой хэмээдэг. Зөгнөлийг Хогвартс ид шидийн сургуулийн мэргэ төлгийн хичээлийн багш Сивилла Трелони хэлсэн ба энэ үед Дамблдор болон Северус Снегг нар гэрч болон сонсчээ. Гэхдээ Снегг зөгнөлийн зөвхөн эхлэлийг нь сонсоод Хар Лордод дамжуулсан ба хүүг устгах нь эрсдэлтэй, өөртэйгөө эн тэнцүү хүчтэй болгоно гэдгийг мэдэлгүй хэлсний учир тэр шөнө Хар Лорд хүчээ алдаж, харин Харри Поттер хар лордын адил могойтой ярьж, түүнй бодлыг уншиж чаддаг болсон юм. Зөгнөлд: "-Ирээдүйд Хар лордыг ялах хүчтэй хүн... эцэг эх нь гурван удаа түүнээс мултарсан, долоон сарын сүүлд төрсөн... Хар лорд түүнийг өөртэйгээ эн тэнцүү болох тэмдэглэх хэдий ч бүх хүчийг нь мэдэхгүй... тэдний нэг нь нөгөөгийнхөө гарт үхэх ёстой, нэг нь тайван амьдарч чадахгүй нөгөөгөө... Хар лордыг дийлэх хүчирхэг хүн долоон сард төрнө..." хэмээсэн байдаг.