Харри Поттер ба Эрлийз Хунтайж
Харри Поттер ба Эрлийз хунтайж (англиар: Harry Potter and the Half-blood Prince) ном нь Английн уран зохиолч Ж.К.Роулингийн "Харри Поттер" цуврал номын 6 дахь боть юм. Энэ зохиолд Харригийн 16 насны үеийн адал явдлууд гарна. Энэхүү номыг монгол хэлнээ Н.Энхнаран орчуулжээ." Зуны тэр нэгэн шөнө Дамблдор Улаан төгөлийн гудамжинд Харри Поттерыг авахаар ирэхэд баруун гар нь харлаж хатангиршсан байсан ч тэр яагаад ийм болсноо хэлсэнгүй. Шидтэний ертөнцөд хардалт сэжиг таамаг тархахад Хогвартсийн аюулгүй байдал алдагдана. Харри Малфойд хар тамга байгаа гэдэгт итгэлтэй байсан бөгөөд Үхэл залгигчид тэдний дунд хүрэлцэн ирлээ. Волдемортийн хамгийн далд нууцыг үнэнч найз нөхдийнхөө хамт илрүүлэхэд Харрид хүчирхэг шид хэрэгтэй. Дамблдор түүнийг хувь заяатайгаа нүүр тулахад бэлтгэнэ..." Энэхүү ном нь 30 бүлэгтэй.
Харри Поттер ба эрлийз хунтайж | |
---|---|
Зохиолч | Жоанна Роулинг |
Анхны нэр | Harry Potter and the Half-blood Prince |
Зураагч | Жэсон Крокфорт (Нэгдсэн Хант Улс) Мэри Гранпре (АНУ) |
Улс | Нэгдсэн Хант Улс |
Хэл | Англи |
Цуврал | 6 |
Урсгал | Фантази |
Хэвлэгч | Bloomsbury (НВУ) Arthur A. Levine/Scholastic (АНУ) Raincoast (Канад) |
Хэвлэсэн огноо | 2005 оны 7 сарын 16 |
хуудасны тоо | 607 (НВУ) 652 (АНУ) 600 (МОН) |
ISBN | 0747581088 |
Өмнөх | Харри Поттер ба Галт шувууны бүлгэм |
Дараах | Харри Поттер ба Үхлийн шүтээн |
Энэхүү ном нь Их Британид Bloomsberry, АНУ-д Scholastic хэвлэлийн компаниудаар хэвлэгдэж, 2005 оны 7 сарын 16-нд дэлхий дахинд номын нээлт болжээ. Ном нь хэвлэгдэж гарсныхаа дараагаар маш олон шагналуудыг хүртсэн бөгөөд 2006 оны Британийн шилдэг номоор шалгарсан байна. Номын зохиолоор хийгдсэн Харри Поттэр ба Эрлийз хунтайж кино нь 2009 онд дэлгэцнээ гарчээ.