Харилцуур утас буюу телефон бол цахилгаан холбооны хэрэгсэл бөгөөд дуу авиаг, ялангуяа хүний дуу хоолойг алсад дамжуулах үүрэгтэй. Дууны долгионыг электрон сигнал болгон хувиргаж, хүлээн авагч нь электрон сигналыг дууны долгион болгон хувиргаснаар дууг дамжуулдаг юм. Урьд нь харилцуур утас нь утсан сүлжээнд холбогдох шаардлагатай байдаг байсан. Харин одоо радиогоор харилцуур утасны яриаг дамжуулах боломжтой болж, утасгүй харилцуур утаснууд бий болжээ.

Харилцуур утсыг 1876 онд Александр Грэхэм Бэлл зохион бүтээж, патент авчээ.

Харилцуур утасны төрлүүд

засварлах

Маш олон төрлийн харилцуур утас бий. Биедээ авч явах боломжтой хөдөлгөөнт холбоо буюу үүрэн холбоо 1980-аад оны сүүл үеэс нийтэд дэлгэрсэн. Ийм харилцуур утсыг гар утас гэдэг.

Компьютер нь мөн модем гэгдэх төхөөрөмжийг ашиглан харилцуур утасны шугамаар бусад компьютер буюу харилцуур утастай, тэр ч бүү хэл интернэтэд холбогдох боломжтой.

Ихэнх улс орнуудад нийтийн телефон мөн хэрэглэгддэг. Түүнийг ашиглахын тулд зоос, кредит карт буюу урьдчилсан төлбөрт карт хэрэгтэй.

Бараг бүх улсад утасны сүлжээ бий.