Харилцан ажиллагааг зохион байгуулах

Харилцан ажиллагаа зохион байгуулах нь байлдааныг зохион байгуулах үеийн нэгэн хариуцлагатай шат мөн. Тэр нь байлдааны төрөл, цагийн байдлын нөхцөлөөс хамааран, байлдаан болгонд өөр өөр онцлогуудтай байна. Байлдааны үеийн харилцан ажиллагааны үндэс нь болох гэж байгаа байлдааны талаар бий болсон төсөөлөлд тулгуурлан, шийдвэр гаргах, цэргйн алба хаагч нэг бүрийн үүргийг толорхойлох явцад бүрэлдэнэ.

Дараа нь туршуулын явцад, байлдаанд оролцож байгаа цэргийн бүх алба хаагчдын чармайлтыг чухал үүргийг биелүүлэхэд чиглүүлэн зохицуулна. Харилцан ажиллагаа зохион байгуулах үед тасгийн захирагч нь орон тооны ба хүч нэмэгдүүлсэн галын хэрэгслэлүүдын хүчин чармайлтыг авсан байлдааны үүргийг амжилттай, хохирол эрэсдэлгүй биелүүлэх зорилгод нэтгэн зохицуулах, байлдаанд оролцох бүрэлдэхүүнд байлдааны үүрэг, түүнийг биелүүлэх журмыг нэг утга агуулгаар зөв ойлгуулах, тасралтгүй холбоо тогтоох, харилцан тусламж, дэмжлэг үзүүлэх, ялангуяа, бүх төрлийн галын дэмжлэгийг үүрэг, зааг, байраар нь зохицуулах, удирдлага, зарлан мэдээлэх, харилцан ажиллах дохио, тэдгээрээр ажиллах журмыг бие бүрэлдэхүүнд газар дээр нь тайлбарлан ойлгуулана.

Харилцан ажиллагаа нь бүх байлдааны явцад тасралтгүй байх ёстой. Алдагдсан тохиолдолд цаг алдалгүй түүнийг сэргээж, цагийн байдлын өөрчлөлттэй уялдуулан байнга тодотгож байвал зохино. Харилцан ажиллагааг зохион байгуулах үндсэн арга нь газар орон дээр захирагч биечлэн зааж, заавар өгөх явдал юм. Харин тийм боломжгүй үед газар орны дүрслэл, бүдүүвч, зураг дээр харилцан ажиллагааг зохион байгуулдаг. Орчин үед байлдааны ажиллагаа явагдах газар орон, объектын дуураймал талбай, объект, полигон байгуулан, тэдгээр дээр ажиллагааны өмнөх сургалт дадлага хийх, түүний явцад харилцан ажиллагааг зохион байгуулах элбэгшиж байна.